Духаа багасгах мэс засал хийлгэсэн модель бүсгүй үр дүнгээ хуваалцжээ

Өнөө цагийн утгагүй олон гоо сайхны стандарт охид, бүсгүйчүүдийн толгойны өвчин болж, тэднийг өөрсдийгөө толинд харахаас дургүй нь хүрдэг болгон хувиргажээ. Цахим сүлжээнд гадаад төрхөө өөрчилж буй эмэгтэйчүүдийн бичлэгүүд өдөр тутамд мянга мянгаараа нэмэгдэж байгаа энэ үед нүүр будаг, үс засалтаа өөрчлөх зэргээр хүнийг хэдхэн цагийн дотор тэс өөр хүн болгох боломжтойг харуулах бичлэгүүд ч олширсон билээ. Гэвч АНУ-ын модель Камилла Колеман Брүүк (Camilla Coleman Brook) духныхаа хэмжээг багасгуулахын тулд мэс засал хийлгэхээр шийджээ. 

Духаа багасгах мэс засал хийлгэсэн модель бүсгүй үр дүнгээ хуваалцжээ

Тикток сүлжээнд арьс арчилгаа, нүүр будаг, үс засалт, хувцас загвар гэхчлэн төрөл төрлийн бичлэг оруулдаг хүмүүс мянга мянгаараа байдгаас нүүрний хэлбэрээ хэрхэн өөр харагдуулах талаар хүртэл зөвлөгөө өгдөг эмэгтэйчүүд ч бий.

АНУ-ын Норт Каролинагийн оршин суугч, 26 настай модель Камилла Колеман Брук өөрийнхөө духны хэмжээнд сэтгэл дундуур явдаг байсан аж. Түүний хувьд дух нь хэтэрхий том санагддаг учир гоо сайхны хагалгааны тусламжтайгаар хүссэн үр дүндээ хүрэхээр зориглосон байна.

"Нүүрний харьцаатай минь зохицдоггүй духнаасаа болж би өөртөө итгэлтэй байж чаддаггүй байсан. Миний духыг хэтэрхий том харагдаж байна гэж шүүмжилдэг олон ч хүнтэй таарч байлаа." гэж тэрээр ярилцлага өгсөн байв. Хүмүүсээс үгнээс гадна өөрөө ч духандаа дургүй учир Брук байнга чёлк тавьж, нуудаг байсан гэнэ.

Хэдэн жил судалгаа хийж, мэргэжлийн хүмүүсээс асууж сурагласны эцэст  Камилла гоо сайхны мэс засалчдын тусламж авахаар шийдэж, өнгөрсөн 2-р сард хагалгаанд оржээ. 

Мэс заслыг ерөнхий мэдээгүйжүүлэг (Anesthesia)-ийн дараа хийж гүйцэтгэсэн аж.

Гоо сайхны мэс заслаар Камиллагийн духнаас 3 сантиметрийг тайрсан боловч түүний Тикток хаягийг дагадаг хүмүүс дунд хагалгааны үр дүн, ялгаа харагдахгүй байгааг гайхах нэгэн ч байв. 

Камилла эмч нар мэс заслын явцад түүний дух орчмын үсийг хуссан учир бараг ялгаа байхгүй харагдаж байгаа гэж тайлбарлажээ.

Тэрээр өөрийн шинэ төрхөндөө сэтгэл хангалуун байгаа гэсэн юм. 

Камилла үүгээрээ бусад хүмүүсийг гоо сайхны мэс засал хийлгэж, гадаад төрхөө өөрчлөхөд уриалаагүй бөгөөд өөрийнхөө хувьд асуудал болж санаа зовоод байсан зүйлээ засуулсан болохоо илэрхийлсэн байлаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()