Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч Голомт банкны зүгээс энэхүү арга хэмжээг дэмжин хамтран ажиллахын зэрэгцээ оффисуудынхаа цахилгаан ашиглалтыг бууруулан өдөр бүр 1 цагийн турш гэрлээ унтрааж, дэлхийн байгаль орчны чиглэлээрх хамгийн том хөдөлгөөн болох “Эх дэлхийн цаг”-т нэгдэж байна.
“Эх дэлхийн цаг” хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг юм. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршиж байна.
Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн 20:30-д нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг. Үүний дагуу энэ жил 2021.03.27-нд буюу энэ Бямба гарагт уг өдөр тохиож байгаа бөгөөд 20:30-21:30 цаг хүртэл хүн бүрийг гэрлээ унтраан эх дэлхийн цагт нэгдэж, байгаль орчинд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Бид гэрлээ унтраана. Харин та?
Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч Голомт банк
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.