54 настай Сальма Хайек нүд булаам гуалиг биеэрээ хүмүүсийг бишрүүлэв

Мексик-Америк гаралтай жүжигчин Сальма Хайек (Salma Hayek) аяллын халуухан зургуудаа цахим сүлжээгээрээ цацаж, шүтэн бишрэгчдээ дахин алмайруулж орхижээ. Өдгөө 54 настай энэ эмэгтэй өөрийн зургуудаараа гоо үзэсгэлэнг цаг хугацаа ч гундааж чадахгүйг батлах гэсэн мэт улам өөртөө итгэлтэйгээр гуалиг биеэ гайхуулсан байлаа. Ингээд алдарт жүжигчин Сальма Хайекийн шинэхэн зургийг өөр бусад нүд булаам зургуудын хамт нэг дороос хүлээн авч үзээрэй.

54 настай Сальма Хайек нүд булаам гуалиг биеэрээ хүмүүсийг бишрүүлэв

Усны хувцсаар гоёсон Сальма Хайекэд хүмүүсийн сэтгэлийг татахын тулд хичээх ч шаардлага байгаагүй бололтой. Залуу бүсгүйчүүдтэй эн зэрэгцэх түүний гоо үзэсгэлэнг 54 нас ч дарж чадаагүй болохыг шүтэн бишрэгчид нь онцолж байв. 

Авьяаслаг жүжигчин олон уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшиж чадсан билээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь Frida (2002), From Dusk Till Dawn (1996), Desperate (1995) зэрэг кинонууд юм. Ялангуяа тэрээр From Dusk Till Dawn (1996) киноны цус сорогчийн дүрээрээ олны анхаарлыг татсан байна.

Салма Хайек кино урлагийн замналынхаа зэрэгцээ Ventanarosa компанийн үүсгэн байгуулагч юм.

Сальма 2009 онд Францын бизнесмэн, саятан Франсуа-Анри Пинотой гэр бүл болсон байна. Тэд 2007 онд охиноо өлгийдөн авсан ч хоёр жилийн дараа л гэрлэсэн аж. 

Сальма уран зураг цуглуулдаг, амьтанд хайртай нэгэн юм. Тэр хэд хэдэн эзэнгүй нохойг аварч, гэр бүлийнхээ гишүүнээр хүлээн авсан. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()