1
2012 онд зааны сүрэг нас барсан Лоуренс Энтони хэмээх эрийн гэрт 12 цагийн турш явсаар иржээ. Тэрээр урьд нь эдгээр заануудын амийг аварч байсан аж.
Тэд талийгаачийн байшингийн ойролцоо 2 хоносон байна. Лоуренсийг нас барснаас яг нэг жилийн дараа яг тэр өдрөө зааны сүрэг дахин түүний гэрт иржээ.
2
2001 оны 9-р сарын 11-ы өдөр хөтөч нохой Розелл хараагүй эзнээ шатаж буй ихэр цамхагийн 78 давхраас дагуулан гарч амь насыг нь аварчээ.
3
1963 онд Бронкс амьтны хүрээлэн "Дэлхийн хамгийн аюултай амьтан" нэртэй үзмэр байгуулжээ. Харин тус үзмэр нь толь байв.
4
1986 онд Энэтхэгийн онгоцны үйлчлэгч Ниржа Бханот террористуудын барьцаалагдсан онгоцонд сууж явжээ
Алан хядагчид америкчуудыг онилсон тул Бханот тэдний паспортыг нууж, зугтахад нь тусалсан аж. Аймшигт явдлаас 340 хүн зугтаж чадсан боловч тэрээр зорчигчдыг хамгаалж байгаад буудуулж амиа алджээ.
5
Энэ хүн дайнаас зугтахын тулд Бирмээс Бангладеш руу дүрвэжээ. Гэхдээ тэрээр эцэг эхээ орхиж чадаагүй..
Нас дээр гарсан эцэг эх нь өөрсдөө явж чадахгүй тул тэр тэднийг мөрөн дээрээ үүрээд 160 км замыг туулсан аж.
6
Германы армид цэргүүд хүний эрхэд халдаж болзошгүй аливаа тушаалыг биелүүлэхгүй байхыг зөвшөөрдөг
7
2013 онд орон гэргүй эр Билли Рэй Харрис нэгэн эмэгтэйд гудамжинд хаясан 4000 долларын бөгжийг нь буцааж өгчээ
Талархлаа илэрхийлэхийн тулд Сара Дарлинг хэмээх эмэгтэй Биллид хандив цуглуулах цахим хуудас нээжээ. Үүний үр дүнд 180 мянга гаруй ам.доллар цуглуулж чадсан бөгөөд энэ нь Биллид өөрийн гэсэн гэр орон, ажилтай болох боломжийг олгосон юм.
8
Нидерланд улсад гэмт хэрэгтнүүдийн тоо огцом буурсан тул 2004 оноос хойш 23 шоронг хаасан байна
9
"Бөгжний эзэн"-ий зохиолч Ж.Толкин өөрийн бүтээлийг хэзээ ч Дисней компанид ашиглуулахгүй байхыг захиж үлдээсэн байна
Тэрээр үлгэр гэдэг багачууд төдийгүй насанд хүрэгчдэд зориулагдсан гэж итгэсэн учраас ингэж захисан гэнэ.
10
Стивен Хокингээс IQ гэж юу болохыг асуухад тэрээр: “Би огт мэдэхгүй. IQ-ээрээ сайрхдаг хүмүүс бол азгүй амьтад." гэж байв.
11
1963 онд гэртээ засвар хийж байсан Турк эр гайхалтай нээлт хийжээ
Тэрээр нууцлаг хонгил илрүүлсэн байна. Гайхамшигтай нь энэ хонгил газар доорхи эртний Деринкую хот руу хөтөлсөн аж. Нэгэн цагт тус хотод 20 мянга гаруй оршин суугч амьдарч байсан юм.
12
Нэгэн удаа Коста Рикагийн нэгэн загасчин эр буудуулсан матар олж эмчлээд байгальд нь буцааж тавьжээ
Дараагийн өдөр нь Почо хэмээх тус матар загасчны гэрт буцаж ирээд хаалган дээр нь унтаж байсан бөгөөд 20 жилийн турш загасчны гэр бүлтэй цуг амьдарчээ.
13
Шинэ Зеландын Цэнхэр нуур нь дэлхийн хамгийн цэнгэг устай нууруудын нэг
Нуурын 80 метр хүртэл гүнд байгаа зүйлсийг харж болно.
14
Энтони Хопкинс Breaking Bad киног үзсэнийхээ дараа гол дүрийн жүжигчин Брайан Крэнстон руу захидал илгээсэн байна. Тэрээр тус захидалдаа Брайанг өөрийнхөө амьдралд харсан хамгийн сайн жүжигчин хэмээн магтсан байна.
15
Роберт Паттинсон нэгэн удаа байрныхаа хажууд майхан барьсан шүтэн бишрэгчтэйгээ тохиролцох хэрэгтэй болов
Тэрээр хүндэт шүтэн бишрэгчээ болзоонд урьсан байна. "Би өөрийнхөө муу муухайг тодотгож ярьсан болохоор тэр надтай уулзахаар эргэж ирээгүй" гэж жүжигчин дурсжээ.
16
Балбаас гаралтай 15 настай оюутан Пракрити Малла дэлхийн хамгийн сайхан бичгийн хэвтэй охиноор тодорсон аж
17
Эмч нар Стивен Хокингод 21 настайд нь 2хон жилийн нас үлдсэн гэж хэлж байв. Харин тэрээр үүнээс 55 жилийн дараа буюу 76 насандаа таалал төгссөн юм
18
Евгений Степанович Кобытевын зураг
Зүүн талын зургийг 1941 онд түүнийг фронтод байлдахаар явахын өмнөхөн, баруун талын зургийг 1943 онд Нацистуудын хорих лагерь Хоролская Ямагаас зугтсаны дараа авсан байна.
Евгений Степанович хорих лагераас оргосны дараа Украины 1-р фронтод цэрэгт буцаж иржээ.
Тэрээр дайнаас амьд гарч, 1966 онд "Хоролскаягийн нүх" дурсамж номоо хэвлүүлсэн байдаг.