Хайртай охиндоо хаягдсан 11 настай хүү 23 давхраас үсрээд амьд үлджээ

ОХУ-ын Новочебоксарск хотод 11 настай хүүхэд сууцны барилгын 23 давхраас үсэрсэн хэрэг гарчээ. Болсон явдлыг шалгах явцад хүү амиа хорлох зорилгоор гэрийнхээ цонхоор үсэрсэн болох нь тодорхой болсон байна. Хүүхдийн нэрийг Макар гэдэг бөгөөд эцэг, эхдээ зурвас бичин үлдээж, амиа егүүтгэхийн тулд хичээлээ тасалж, гэртээ ирсэн байв. 

Хайртай охиндоо хаягдсан 11 настай хүү 23 давхраас үсрээд амьд үлджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Новочебоксарск хотын оршин суугч 11 настай Макар 23 давхраас үсрэн байшингийн ойролцоо зогсож байсан цагаан өнгийн автомашин дээр унаж, амьд үлджээ. Хүүхдийн яс хэд хэдэн газар хугарч, түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд удалгүй ухаан орсон байна. 

Макар гэрийнхээ цонхоор үсрэхээсээ өмнө эцэг, эхдээ "Хүүхэд нас минь сайхан байлаа." хэмээн зурвас үлдээжээ.

Таалагддаг охин нь өөр хөвгүүнийг сонгосны дараа хүү ийм алхам хийхээр шийдсэн байна. Энэ явдлаас үүдэн эрх баригчид эцэг эхчүүдэд хандаж, хүүхдүүдийн сэтгэлзүйн байдалд илүү их анхаарал хандуулахыг уриалав.

Хүүгийн ангийн охины ээж Виктория Терентьева "Түүний тэмдэглэл бидэнд утгагүй юм шиг санагдаж болох ч 11 настай хүүхдүүд бүх зүйлийг биднээс өөрөөр хардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм мэдээ сонсох үнэхээр аймшигтай байсан. Түүнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдээ сайн анхаарч байгаарай." хэмээн ярилцлага өгчээ.

Хүүгийн биеийн байдал одоо харьцангуй сайжирч, өөрөө хооллож, ярьж чадаж байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()