Сансрын хөлгөөр хэр хурдан аялах боломжтой вэ?

Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн сансрын уудмаар аялах мөрөөдөлтэй байсан билээ. Энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд төрөл бүрийн сансрын хөлөг бүтээсэн ч өөр гараг руу хүн зөөхөд хүчин чадал нь арай л хүрэхгүй байна. Гэхдээ эрдэмтдийн нүр их хичээл зүтгэлийн хүчээр удахгүй хангалттай хүчтэй сансрын хөлөг гарч ирнэ гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэгвэл онолын хувьд сансрын хөлгөөр хэр хурдан аялах боломжтой вэ?

Сансрын хөлгөөр хэр хурдан аялах боломжтой вэ?

1 Саранд хүрэх хурд

Пуужин эсвэл сансрын хөлөг эхлээд дэлхийн таталцлыг даван туулна. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд тухайн тээврийн хэрэгсэл дор хаяж 29,000 км/цаг хурдтай явах ёстой. Гэхдээ энэ хурд нь саранд хүхэрэд хангалтгүй нь хангалтгүй юм. Одоо тухайн хөлөг сарны таталцлын орон зайд хүрч, түүнийг мөн даван туулах хэрэгтэй. Үүний тулд дор хаяж 40,000 км/цагийн хурд шаардагдана. Ийм хөдөлгөөний хурдыг бий болгож, түүнийг саран дээр буух хүртлээ хадгалалах нь мэдээж тун хэцүү. Дэлхийгээс Сар руу аялахад 3 хоног орчим хугацаа шаардагдана. Сонирхолтой нь аялах хурдаа мэдэж байсан ч дэлхийгээс сар руу аялах хугацаан тооцоолох бараг боломжгүй гэнэ. Учир нь сансар дэлхий болоод сарны байршил аяллын явцад хүртэл өөрчлөгдөж байдаг учраас сансарт байх даа бүх тооцооллыг яг тухайн үеийн өгөгдөл дээр тулгуурлан хийдэг байна.

Саранд хүрэх хурд

2 Ангараг болон бусад гарагууд руу аялах

Ангараг нь сарнаас хамаагүй хол зайтай учраас тэнд хүрэхэд илүү урт хугацаа шаардагдана. Одоогийн технологийн хүчээр бид 6 сар аялаж байж тус гараг дээр хүрэх гэнэ. Одоо эрдэмтдийн санааг зовоож байгаа гол зүйл нь хүн сууж явах сансрын хөлгийг бүтээх явдал аж. Учир нь амьд амьтан ердийн робот гэх мэт зүйлсийг бодвол хамаагүй их зүйл шаардах учраас сансрын хөлөгт дэндүү их жин нэмж хангалттай хурд авах боломж олгохгүй гэнэ. Тиймээс бид одоохондоо хиймэл дагуул эсвэл робот л Ангараг руу илгээж байгаа юм. Ерөнхийдөө бусад гарагууд руу хүн илгээх ямар нэг сансрын хөтөлбөр одоохондоо байхгүй байна.

Ангараг болон бусад гарагууд руу аялах

3 Сансрын пуужингийн дээд хурд хэд вэ?

Сансарт нисэх нислэгийг тооцоолохдоо бүх өгөгдөл нь чухал бөгөөд тэдгээрийг тооцоололд заавал оруулах ёстой юм. Мэдээж тухайн сансрын хөлгийн хурд хөдөлгүүрээс хамаарна. Хөдөлгүүрийн цоргоноос хий ялгаруулах хүч хэдий чинээ их байх тусам онгоцыг илүү хурдан хөөргөх, сансарт аялах хурдыг нэмэгдүүлнэ.

Үүнээс гадна пуужингийн хурдыг тооцоолоход хэмжээ, жинг харгалзан үзэх шаардлагатай. Одоогийн байдлаар тийрэлтэт хөдөлгүүрээр хөөрдөг хамгийн сүүлийн үеийн пуужингийн хүрч чадах хамгийн дээд үзүүлэлт нь 144,000 км/цаг юм. Гэхдээ энэхүү хурдыг давах боломжийг онолын хувьд олгох өөр төрлийн технологи бий.

Сансрын пуужингийн дээд хурд хэд вэ?

4 Ионы хөдөлгүүртэй сансрын хөлөг

MIT-ийн инженер, эрдэмтэд агаарыг ионжуулах шинэ аргыг нээж олсноор ион хөдөлгүүртэй онгоцыг иргэний агаарын тээвэрт ашиглах боломжийг нээгээд байна. Нарийхан электродон торлог дундуур нь өнгөрсөн агаарыг ионжуулснаар цэнэгтэй, цэнэггүй чөлөөт электронуудаар дүүрэн агаарын холимгийг бий болгоно. Үүний үр дүнд агаар ион цэнэгтэй чөлөөт молекулаар баяжих бөгөөд чөлөөт электронууд нь мөргөлдөх зэргээр “гинжин урвал”-тай төстэй зүйлсийг бий болгодог байна. Энэхүү холимгийг цахилгаан соронзон талбайд оруулбал цэнэгтэй молекулууд нь эсрэг туйл руу шилжиж, электронуудтай мөргөлдсөнөөр тэднийг эсрэг чиглэлд хөдөлгөдөг байна. Энэхүү хөдөлгөрүүрийн хүчээр 300-400 мянган км/цагийн хурдтай сансрын хөлөг бүтээх боломжтой гэжээ.

Одоогийн байдлаар ионы хөдөлгүүр нь хэт том хэмжээтэй байгаа учраас сансрын аялалд ашиглах боломжгүй гэжээ. Гэвч ирээдүйд арай жижиг хувилбарыг бүтээх юм бол хүн төрөлхтөн сансрын уудамд хүрэх мөрөөдлөө биелүүлж чадах нь эргэлзээгүй.

Ионы хөдөлгүүртэй сансрын хөлөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()