Ганц л өдөр дэлхийн алдартан болсон хүмүүс

Орчин үед цагаа л зөв олж чадвал цахим ертөнцөөр дамжуулан олны танил болоход амархан болжээ. Энэ үүднээс та бүхэнд гэнэт алдартай болсон хүмүүсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Ганц л өдөр дэлхийн алдартан болсон хүмүүс

1 Мэргэжлээрээ алдартай болсон хүмүүс

Нидерландын барилгачин Ники Либерта, Пакистаны иргэн, цай зардаг Ашад Хан, Турк улсаас ирсэн тогооч Нусрет Гоекче нар зургаа авахуулж, бичлэг хийлгэхийг зөвшөөрөхдөө ямар их алдартай болохоо мэдээгүй байх. Тэдний нийгмийн сүлжээнд байрлуулсан зураг, видео бичлэгүүд нь хэрэглэгчдэд маш их таалагдсан тул тэд дэлхий даяар алдартай болсон байна. 

Мэргэжлээрээ алдартай болсон хүмүүс

Ники Либерта болон Ашад Хан

Үр дүнд нь тэд алдартай болоод зогссонгүй амжилттай карьер эхлүүлсэн байна. Инээмсэглэж буй Никигийн зураг алдартай болсноос хэдхэн өдрийн дараа шууд түүнд загварын агентлагаас санал ирсэн бол цэнхэр нүдтэй пакистан залуу Ашад кино од болж, тогооч Нусрет өөрийн ресторанаа амжилттай сурталчлан асар олон үйлчлүүлэгч татсан байна. 

2 Оддын охин тэнгэр

Дуучин Жастин Бибер хэдэн жилийн өмнө нэгэн үзэсгэлэнт бүсгүйн зургийг нийгмийн сүлжээн дээрээс олжээ. Гэхдээ тэрхүү бүсгүй хаана байдаг, хэн болох мэдээлэл байсангүй. Тэгээд од залуу шүтэн бишрэгч нараасаа өөрийн "үнсгэлжинг" олж өгөхийг хүссэн байна. Удалгүй Жастины мөрөөдөл болсон бүсгүй нь Данийн иргэн 17 настай Синди Кимберли хэмээх охин болж таарчээ. 

Синди алдартай залуугийн анхаарлыг татсаны хүчинд олон сая дагагчтай болсон бөгөөд томоохон брэндүүдтэй хамтран ажиллах болсон байна. 

Оддын охин тэнгэр

Сонирхолтой нь, Жастин өөрөө ижил аргаар алдартай болсон билээ. 12 настайдаа тэрээр Стратфордын од хэмээх тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд ээж нь YouTube дээр эцсийн тоглолтын бичлэгийг байрлуулжээ. Бичлэг нь асар их хандалт авсан бөгөөд удалгүй продюссерууд авъяаслаг хүүг анзаарчээ. Үүгээр дууичн хүү карьераа эхлүүлсэн юм. Үүнтэй адил Егор Крид, Лана Дел Рей, Карли Рэй Жепсен, Юрий Каплан, Петр Налич зэрэг алдарт дуучид өөрийн бичлэгээ цахим орчинд тавьснаар олны танил болсон юм.

3 Шоронгийн "модел"

Америкийн Стоктон хотод ер бусын нэгэн тохиолдол гарчээ. Жереми Микс хэмээх эр хууль бусаар зэвсэг хадгалж байгаад шоронд орсон юм. Гэвч тэрээр хоригдол болсныхоо ачаар олны танил болсон байна. Учир нь түүний баригдсаны дараах зураг орон нутгийн цагдаагийн газрын вэбсайт дээр нийтлэгдсэн байв. 

Жереми өөрөө зурган дээр сайхан гардаг байсан уу, эсвэл шоронгийн гэрэл зурагчин авъяастай байсан уу ямартай ч удалгүй шинэхэн хоригдол маань цахим орчинд алдартай болсон байна. Тэр бүү хэл зарим хүмүүс түүний энэ хэв маягийг дуурайсан зургаа хүртэл авахуулж эхэлсэн аж. Загварын агентлагуудын төлөөлөгчид Жеремитэй холбоо барьж санал хүртэл тавьсан байна. Харамсалтай нь тэрээр хоёр жилийн ялаа эдэлж дуусч байж загварын тайзан дээр гарч иржээ. 

Шоронгийн "модел"

4 Халуухан эмч

Нью-Йоркийн эмнэлгийн эмч Майк Варшавски өөрийн инстаграм хуудсаа олон дагагчтай болно гэж бодоогүй байна. Энэ залуу дэлхийн бусад сая сая хүмүүсийн нэгэн адил өөрийнхөө болоод хайртай нохой, хобби, найз нөхөд болон бусадтай ижил төстэй зургуудыг интернетэд байрлуулсан байв. Тэгтэл түүний дагагчдын тоо аажмаар өсч, нэг өглөө тэр үнэхээр алдартай нэгэн болсон байжээ. People сэтгүүлд бичсэнээх Майк "дэлхийн хамгийн дур булаам эмч" хэмээх нэртэй болсон гэжээ. 

Халуухан эмч

5 2 цагийн дотор Грэмми

Казахстаны DJ Иманбек Зейкенов дэлхийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн шагналуудын нэг болох Грэммийг "санамсаргүйгээр" хүртсэн юм. Тэрээр төмөр замын коллежид сурч, Аксу хотод төмөр замчнаар ажиллаж байсан бөгөөд чөлөөт цагаараа хөгжим оролддог байсан байна. Тэрбээр зохиосон аянуудаа Instagram дээрээ байрлуулдаг байсан бөгөөд "туршилт"-ынх нь нэг болох Saint Jhn-ы "Rose" дууны ремикс нь Грэммид дэвшсэн болохыг олж мэджээ.

Дахиад хэдэн сарын турш тэсч ядан хүлээсний эцэст Иманбек тэрхүү шагналыг хүртсэнээ олж мэдэв. Тэрбээр Казахстанаас Грэмми хүртсэн анхны хөгжимчин болсон төдийгүй ТУХН буюу хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан орноос сонгодог бус хөгжмийн төрөлд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны хөгжимчин болжээ. Гэрийн компьютер дээр хоёр цаг хагасын хугацаанд бүтээсэн ремиксийн хувьд ийм амжилт олно гэдэг дэлхийн дээд рекорд байх. 

2 цагийн дотор Грэмми

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()