50 настай япон эр утасны апп ашиглан залуусыг өөртөө дурлуулж, их хэмжээний мөнгө олжээ

Твиттер сүлжээнд azusagakuyuki нэрээр олонд танигдсан үзэсгэлэнт охин бий. Тэрээр өөрийн хуудсандаа 16 мянга гаруй дагагчтай бөгөөд моторт дугуй сонирхдог цөөхөн эмэгтэйчүүдийн нэг гэдгээрээ Япончууд дунд алдарших болсон байна. Охин хөөрхөн зургуудаа олон нийтэд хуваалцахын хажуугаар ямарваа нэг байдлаар үргэлж мотоцикль оруулан зургуудаа авдаг гэнэ. Гэвч түүний нэгэн том нууц фэнүүдийг нь цочролд оруулжээ.

50 настай япон эр утасны апп ашиглан залуусыг өөртөө дурлуулж, их хэмжээний мөнгө олжээ

Тэрээр технологийн дэвшлийн нөлөөгөөр онлайн ертөнцөөс харсан бүхэндээ бүрэн итгэх нь эрсдэл дагуулдгийн бодит жишээ болжээ.

Дараах зургуудаас харахад "байкер" охинд үнэхээр дурлахгүй байхын аргагүй аж.

Япон залуус мянга мянгаараа түүний фэн болцгоож байсан тул "байкер охин" маань боломжийг ашиглахаар шийджээ.

Тэрээр мотоциклийн шинэ сэлбэг, нэмэлт тоноглолууд авах мөнгө хэрэгтэй байгаагаа хэлэхэд фэн залуус нь тэр даруй их хэмжээний мөнгө хандивлаж эхэлсэн байна.

Гэтэл үзэсгэлэнтэй төрхөөрөө олон мянган хүний сэтгэлийг булаагаад байсан эмэгтэйн жинхэнэ дүр толины тусгалаар камерын нэг буланд гарч ирсэн тул хүмүүст эргэлзээ үүсгэсэн аж.

Тэгвэл камерын ард угтаа ямар хүн байсан бэ?

Японы нэгэн телевизийн нэвтрүүлэг энэ явдлын бодит түүхийг илчилж, зураг дээрх үзэсгэлэнт охин үнэн хэрэг дээрээ 50 настай эрэгтэй байсан гэдгийг задалсан байна. Улмаар тэрээр нэвтрүүлэгт ярилцлага хүртэл өгсөн байв.

Хэн ч олон нийтийн сүлжээнээс зүгээр нэг ах хүүг харах хүсэлгүй байсан учраас үзэгчдийн таашаалд нийцүүлэх зорилгоор хөөрхөн охины дүрд хувирч зураг даруулах болсон гэв. Ингэснээр түүний зургууд олон мянган хүнд хүрч эхэлсэн байна.

Тэрээр FaceApp аппликейшн ашиглан царайгаа эмэгтэй болгож өөрчилдөг байсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()