Алдартнуудын өсөж торнисон гэр болон одоо амьдардаг гэрийн харьцуулалт

Алдартай хүмүүсийг бид анхнаасаа л бэл бэнчинтэй, тансаг харшид амьдардаг байсан гэж ойлгодог. Гэхдээ тэдний ихэнх нь энгийн нэгэн гэр бүлээс гаралтайн дээр эгэл жирийн байшинд бага насаа өнгөрүүлсэн байдаг билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр алдартнуудын хүүхэд насны болоод одоогийн гэрийг харьцуулан хүргэхээр бэлтгэлээ. 

Алдартнуудын өсөж торнисон гэр болон одоо амьдардаг гэрийн харьцуулалт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Пол Маккартни (Paul McCartney)

Пол Маккартни Ливерпүүлд төрж өссөн. Ирээдүйн одын гэр бүл нэлээд даруухан амьдардаг байв. Ээж нь сувилагчаар, аав нь хөвөнгийн зах дээр ажилладаг байсан бөгөөд эцэг нь эхнэрээсээ бага буюу долоо хоногт ердөө 6 фунт стерлингийн цалин авдаг байсан гэнэ.

Пол Маккартни (Paul McCartney)

Гэр бүл нь хотын нэг захаас нөгөө рүү хэд хэдэн удаа нүүсэн бөгөөд дуучны өсвөр нас Фортлин Роуд дахь тоосгон байшинд өнгөрчээ. Тэрээр гагц энэ газарт 100 гаруй дуу зохиосон байдаг. 

Маккартни одоогоор Нью Йорк, Аризона, Лондон, Беверли Хиллс зэрэг газруудад хэд хэдэн томоохон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Түүний уг зураг дээрх байшин нь бусад харшуудаасаа онц гойд түүхтэй. Пол 2001 онд загвар өмсөгч Хизер Миллсэд сүйн бэлэг болгож, харшийг худалдан авсан боловч харамсалтай нь таван жилийн дараа хосууд салах тухай цуурхал тарж эхэлсэн билээ. Улмаар Беверли Хиллсийн харш хэрүүл маргааны гол сэдэв болж хувирчээ.

Чухам энэ газарт түүний найз, Битлз хамтлагийн гоцлол гитарчин болох Жорж Харрисон амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрөөсөн байна.

2 Рианна (Rihanna)

Рианна нэрээрээ олонд танигдсан Робин Ферти бүсгүй Барбадос дахь гурван өрөөтэй жижиг байшинд хоёр дүүгийн хамт өссөн. Гэр бүл нь ядуу байсан учир хүүхэд байхаасаа л тэрээр аавтайгаа хамт худалдаа наймаа хийдэг байв. 

Рианна (Rihanna)

Алдартай болсны дараа Рианна АНУ руу нүүсэн байна. 2018 онд тэрээр Холливудад байрлах тансаг харшаа заржээ. 5 унтлагын өрөө, 6 ариун цэврийн өрөөтэй харшаа тэрээр 3 сая доллараар зарсан аж. Түүний гэрт хулгайч нар нэвтэрсэн учир Рианна байшингаа зарахаар шийдсэн бөгөөд гэмт этгээдүүд баригдсан ч дуучин харшид үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй болсон гэнэ. 

3 Тэйлор Свифт (Taylor Swift)

Дэлхийн хамгийн өндөр орлоготой оддын нэг Тэйлор Свифт Пеннсильванийн Ридинг хэмээх бяцхан хотод төрсөн. Тэрээр 5 жилийн өмнө төрөлх гэртээ эргэж очихоор өөрийн гэр бүлийн хамт Рединг рүү ниссэн байна.

Тэйлор Свифт (Taylor Swift)

Байшингийн одоогийн оршин суугчид түүнийг халуун дотноор угтаж авсан ба дурсгал болгон Тейлортой хамт зургаа авахуулсан аж. 

2018 онд Тейлор мөн Беверли Хиллс-т байрладаг харшаа зарахаар шийдсэн байна. Дуучин 4 унтлагын өрөө, 5 ариун цэврийн өрөө бүхий тансаг харшийг гурван сая доллараар заржээ. 

Дуучны шинэ байшин Беверли Хиллсэд бас бий. Тэрхүү харш нь хашаа, өндөр модны ард нуугдсан байдаг учраас зургийг нь авах боломж шар хэвлэлийнхэнд тэр бүр олдоод байдаггүй.

4 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Нью-Йоркын Бронкс дүүрэгт өссөн Женнифер Лопез өөрийн төрөлх "нутгаар" бахархах дуртай. Тэрээр үүнийгээ батлахын тулд хэдэн жилийн өмнө сэтгүүлчдийн хамт бага насаа өнгөрөөсөн байшинд зочилжээ. Хөгжилтэй нь байшингийн шинэ түрээслэгч Лопезыг огт танидаггүй байсан гэнэ.

Женнифер Лопез (Jennifer Lopez)

Доорх зурагт Женнифер болон түүний сүйт залуу Алекс Родригезийн хамт амьдарч байсан байшинг харуулжээ. Майамид байрлах энэхүү тансаг үл хөдлөх хөрөнгө 40 сая ам.долларын үнэтэй бөгөөд 12 ариун цэврийн өрөө, асар том усан сан, тэр бүү хэл боомтоор далайд гарах гарцтай гэнэ. 

5 Анжелина Жоли (Angelina Jolie)

Бидний сонгосон бусад оддоос ялгаатай нь Жолигийн бага насны гэр илүү тансаг санагдах байх. Анжелина бага насаа энэ харшид өнгөрөөжээ. Энэхүү байшин нь Нью Йорк мужийн Снеденс Ландинг хотод байрлах бөгөөд Нью Йорк хотын төвөөс машинаар 25 минут яваад л хүрдэг. 

Энд Жоли 1980-аад онд ээж Марселин Бертрантай хамт амьдарч байжээ. Энэхүү байшинг 1958 онд барьсан, 4 унтлагын өрөө, 4 угаалгын өрөө, 9 метрийн таазтай асар том зочны өрөөтэй.

Анжелина Жоли (Angelina Jolie)

Одоо жүжигчин хэд хэдэн томоохон байшинтай боловч Анжелина болон түүний олон хүүхдүүдийн амьдардаг гол газар нь Лос-Анжелес дахь Лос-Фелизийн толгод дахь харш юм. 

Энэхүү байшинд Анжелина 24.5 сая ам.долларын зарцуулжээ. Нийт 6 унтлагын өрөө, 10 угаалгын өрөө, бассейн байшин, тусдаа зочдын байшин, студи, том номын сантай.

6 Эминэм (Eminem)

Эминем буюу Маршалл Мэтерс Миссуригийн мужийн Сент-Иосиф хэмээх жижиг хотод төрсөн. Тэрээр Дебора Мэтерс-Бриггс, Маршалл Брюс Мэтерс нарын ууган хүүхэд болж төрсөн бөгөөд нийтдээ тус гэр бүл дөрвөн хүүхэдтэй байсан аж. Харамсалтай нь Маршаллын аав хүүг бага байхад гэр бүлээ орхиж явсан юм. 

Ирээдүйн реппер гэр бүлийн гишүүдийн хамт бага насаа Детройт хотын ядуусын дүүрэг дэх жижиг байшинд өнгөрөөсөн байна. Ихэнх оршин суугчид нь Африк гаралтай Америкчууд байсан бөгөөд залуу Маршалл арьсныхаа өнгөнөөс болоод гадуурхагддаг байв.

Эминэм (Eminem)

2013 онд орон нутгийн эрх баригчид Эминемийн хуучин байшинг нураажээ. Гэхдээ репперийн бага насны гэр орон нь түүний "The Marshall Mathers LP", "The Marshall Mathers LP 2" гэсэн хоёр цомгийн нүүрэнд үлдсэн байв.

Реппер одоо Мичиган мужийн Рочестер Хиллс дэх үл хөдлөх хөрөнгөд амьдардаг. 1405 хавтгай дөрвөлжин метр талбайтай, тансаг зэрэглэлийн тус байшин нь 6 унтлагын өрөө, 9 угаалгын өрөө, теннисний талбай, усан бассейн, 5 машины гаражтай.

7 Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger)

Төмөр хочит Арнольд Шварценеггер бага насаа Австри улсад өнгөрөөжээ. Тэрээр гэр бүлийн хамт хоёр давхар энгийн байшинд амьдардаг байв. Тус байшинг өдгөө Арнольдын музей болгон хувиргасан байна. 

Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger)

Шварценеггер одоо Лос Анжелест амьдардаг бөгөөд тэрхүү харш нь нийт 1350 хавтгай дөрвөлжин метр газрыг эзэлдэг аж. Дэлхийн алдартны уг үл хөдлөх хөрөнгө 7 унтлагын өрөө, 10 угаалгын өрөө, усан бассейн, теннисний талбай, спорт заал, тансаг ажлын өрөөнөөс бүрдэнэ. 

8 Зак Эфрон (Zack Efron)

Зак Эфрон Калифорнид Сан Луис Обиспо хэмээх жижиг хотод төрсөн. Түүний бага насаа өнгөрөөсөн байшин нь эгэл жирийн боловч тохь тухтай байжээ.

Зак Эфрон (Zack Efron)

Эфроны одоогийн гэр нь бага насны гэрээс ердөө 320 км зайд  Лос Анжелес хотод байдаг. 

Байшин 5640 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий 5 унтлагын өрөө, 5 угаалгын өрөө, тоглоомын өрөө, иж бүрэн тоноглогдсон биеийн тамирын заал, дарсны зоорьтойн дээр эндээс Лос Анжелесийг бүхэлд нь харах боломжтой аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()