Твиттерийн од "өхөөрдөм" охин үнэндээ 30 настай оффисын ажилтан залуу байж таарчээ

Японд алдартай Косплейчин Минато үзэсгэлэнтэй, халуухан төрхөөрөө олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг цочирдуулсан билээ. Гэтэл энэ нүүр будалт, фотошопын ард Японы 30 настай оффисын ажилтан болох нэгэн эр нуугдаж, хиймэл дүр төрх бий болгож байсан нь тогтоогджээ. Үзэсгэлэнт эмэгтэйн шүтэн бишрэгчдийн дийлэнх хэсгийг бүрдүүлэх "эрэгтэй хүмүүс" энэ явдалд хамгийн их урам хугарсан нь тодорхой юм. 

Твиттерийн од "өхөөрдөм" охин үнэндээ 30 настай оффисын ажилтан залуу байж таарчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүний зургууд асар богино хугацаанд твиттер сүлжээнд тархаж, олон хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн байна.

Улмаар Минатогийн шүтэн бишрэгчид мянга мянгаар нэмэгдэж, түүний хувирах чадварыг сайшаан магтах хүмүүс олон байлаа. 

Гэсэн ч түүний хөөрхөн төрхөд эргэлзэх хүмүүс мөн гарч ирж байсан юм. Нэгэн твиттер хэрэглэгч "Орчин цагт хөөрхөн эмэгтэйд итгэх аргагүй болсон шүү дээ." гэж бичсэн байв.

Минато анх дөрвөн жилийн өмнө косплэй хийх сонирхлоо олсон гэнэ. Тэрбээр гоо сайхны салонд очиж, мэргэжлийн багийнхнаар нүүр будалт хийлгэж байжээ. Улмаар Минатод түүний шинэ төрх үнэхээр таалагдсан бөгөөд тэрээр нүүр будалтын урлагийг бие даан судалж эхэлсэн байна.

Гадаад төрхөө аниме баатар болгон хувиргахын тулд тэрээр хиймэл үс, дотуур хувцас, наалдамхай тууз зэргийг ашиглаж эхэлсэн аж.

Ийнхүү хэд хэдэн зураг даруулаад дараа нь тэрээр фотошопын тусламжтайгаар нэмэлт өөрчлөлт оруулан засварладаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()