Тухайн үед Холливудын бүтээлүүдэд оролцохгүйгээр дэлхий даяар алдартай болно гэдэг хэцүү байв. Гэсэн хэдий ч Холливудын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Сэмюэль Голдвин Коко Шанелийг бараг гурван жилийн турш "кино урлагт өөрийн ул мөрөө үлдээх ёстой" гэж ятгасан байна. Эцэст нь тэд нэг сая долларын гэрээ байгуулав. Ингээд Коко United Artists студийн бүтээлүүдэд зориулж хувцас хийхээс гадна дор хаяж зургаан сарын өмнө загварын чиг хандлагыг урьдчилан таамаглаж, компанийн хувцас загварын хэлтсийг өөрчлөн зохион байгуулах ёстой байв.
Голдвин АНУ-ын загвар өмсөгчдийг Парисын бүсгүйчүүдтэйгээ дүйхээр эсвэл бүр тэднээс илүү загварлаг байхыг хүссэн юм. United Artists-ийн хувьд кино одууд нь хамгийн сүүлийн үеийн загвараар гоёсноор энэ алхам нь маш сайн сурталчилгаа болох ёстой байв. Габриэль Шанель студид жилд хоёроос доошгүй удаа зочлох ёстой байсан бөгөөд түүнд зориулж тусгай студи байгуулжээ. Голдвин түүнийг зөвхөн тайзны хувцас төдийгүй жүжигчдийн өдөр тутмын амьдралдаа өмсөх хувцас бүтээнэ гэж таамаглаж байв. Гэсэн хэдий ч үргэлж өөрийнхөөрөө байж ирсэн Кокод ийм давчуу орчин таалагдсангүй. Тэрээр хоёр долоо хоног л АНУ-д байрласан бөгөөд дараа нь Парис руу зугтжээ. Тэр зөвхөн гурван кинон дээр ажиллаж чадсан байна.
Сэмюэль Голдвин (Samuel Goldwin)
Түүний ажилласан анхны бүрэн хэмжээний Холливудын бүтээл бол Мервин Леройн "Tonight or Never" кино юм. Гол дүрийг дуугүй киноны од Глориа Свансон бүтээсэн юм. Тэрээр дуутай кинонд аль хэдийн тоглож чадахаа баталсан учраас энэ сонголтод эргэлзэх хүн байсангүй. Тус бүтээл нь инээдмийн кино байсан хэдий ч зураг авалтын талбайн уур амьсгал огт өөр байжээ.
Бие давхар Глориад үзэгдэл бүр дээр өмсөх хувцасыг нь тааруулах гэж туслахууд нь аргаа барсан байна. Шанельд энэ бүхэн нь таалагдаагүйн дээх Глориа загвар зохион бүтээгчийг тийм ч их хүндлээгүй байна. Нэмж дурдахад Голдвин мөн асуудалд орсон юм. Сэтгүүлчид Францын дизайнерт Холливудад ажиллах урилга илгээсийн түүнийг эх орон ч сэтгэлгүй хэмээн жүүмжилжээ. Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа Америк загварын ертөнцөд тэргүүлж байсан нь ч үүнд нөлөөлсөн байх. Шанель гэхдээ хэвлэлийнхний дайралтаас айлгүй, ажлаа үргэлжлүүлэн хийв. Тэрээр гайхалтай хар даашинз бүтээсэн бөгөөд түүний ханцуй нь эрвээхэйний далавчтай төстэй байв.
Глориа Свансон (Gloria Swanson)
Түүний дараагийн төсөл бол "Three Girls from Broadway" кино байв. Ина Клэйр, Мадж Эванс, Жоан Блонделл нарын тоглосон энэхүү инээдмийн кинонд баян эрчүүдийг уруу татдаг бүжигчин охидын тухай өгүүлдэг. Коко Шанель тус кинонд зориулж 30 гаруй загвар гаргасан юм.
Гурван киноны дараа Коко Шанель хамтын ажиллагааны гэрээг цуцлахаар шийдсэн бөгөөд Самуэл Голдвин үүнд саад болоогүй байна. Гэхдээ үүний шалтгаан нь Кокогийн дуулгаваргүй зан чанар байсангүй. Учир нь Голдвин хожим нь Шанельтай үнэхээр сайн гар нийлж байснаа дурссан юм. Шанелийн дэгжин хувцас 30-аад оны Холливудын тансаг хэв маягт хэтэрхий шинэлэг тусч байсан Коко өөрийн загварыг нь бүрэн хүлээж авч чадахгүй газар ажиллахаас татгалзсан учраас ийм шийдвэр гаргажээ. 30, 40-өөд оны Холливудын одууд бурханлаг гэмээр тансаг завгарын хувцас өмсдөг байсан юм.
Харин Кокод энэ хэв маяг нь хэт хуучинсаг, явцгүй санагдсан байна. Гэхдээ эцэст нь Шанелийн ачаар ирээдүйн кино одууд тухайн үеийн моод биш өөрсдийн өвөрмөц өнгө төрхийг дагах хандлага гарч ирсэн юм.
"Three Girls from Broadway" кино
Дэлхийн 2-р дайн эхэлснээр 1939 онд Габриэль Шанель бизнесээ бүрэн хумьж, Камбон гудамжинд байрлах 31-р байрны загварын ордон, мөн бүх дэлгүүрүүдээ хаажээ. Алдарт загвар зохион бүтээгч маань хүнд үеийг давахын тулд Герман барон Ханс Гюнтер фон Динклайжтай холбоо тогтоож, нацистын талд тагнуул хийсэн байдаг. Үүнээс болоод түүний нэр хүнд асар их унасан учраас 1954 онд 71 настайдаа л Шанель загварын ертөнцөд эргэж ирсэн юм. Брэндээ сурталчилахын тулд Шанель Холливудын янз бүрийн студиудтай гэрээ байгуулж, Одри Хепберн, Элизабет Тейлор зэрэг томоохон одуудыг хувцасласан байна.
"Last year in Marienbad" кино
Шанель мөн "Last year in Marienbad" (1961) ""Boccaccio 70"" (1962) зэрэг Европ кинонууд дээр ажилласан байна. Үүний зэрэгцээ томоохон одууд сайн дураараа Нагел брэндийг олонд сурталчилдаг байсан юм. Тус брэндийг хэзээ ч албан ёсоор сурталчилж байгаагүй Мэрилин Монро (Marylin Monroe)-оос сэтгүүлчид унтахын өмнө ямар сүрчиг түрхдэг болохыг асуухад “мэдээжийн хэрэг, хэдэн дусал Chanel №5” хэмээн хариулсан байдаг. Мөн дээдсийн хүрээний эмэгтэйчүүд Шанелийн араас хөөцөлдөх болсон юм.
"Boccaccio 70" кино
Жүжигчин Грейс Келлигийн хувьд Монакогийн хунтайжийн эхнэр болсноор Холливудын дур булаам байдлаас татгалзаж даруухан хэрнээ дэгжин харагдах хэрэгтэй болсон юм. Тиймээс тэрээр Шанелийн загварууд хамгийн сайн тохирч байв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн эхнэр Жеки Кеннедигийн Шанелийн даашинз өнөөг хүртэл моодноос гараагүй байна.
Грэйс Келли (Grace Kelly)
Үнэхээр ч энэ үеийн Холивудын оддын загварын дэлхий нийтээр дуурайхыг эрмэлзсэн хэвээр байна. Хэт чамин биш хэрнээ тун дэгжин, эрхэмсэг харагдах нь 20-р зууны дунд үеэс өнөө хүртэлх бүх загварын чиг хандлагын гол зорилго байсаар иржээ. Энэ бүхнийг эхлүүлсэн хүн нь Коко Шанель юм.