Өдөр бүр сармис идвэл хүний биед юу болох вэ?

2019-01-19, 13:16
25,700

Сармис нь бие махбодод ид шидтэй мэт нөлөө үзүүлдэг, олон зовуур, өвчнийг анагааж, урьдчилан сэргийлэх чадалтай гэдгийг та бишгүй л сонссон байх. Гэхдээ бид ханиад томууг намдаахад хэрэглэхээс өөрөөр сармисны ач тусыг төдийлөн гаргаж чаддаггүй шүү дээ. Ингээд та бүхэнд хэрэв өдөр бүр сармис хэрэглэвэл биед ямар өөрчлөлт гардаг талаар дэлгэрэнгүй мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүргэж байна.

Өдөр бүр сармис идвэл хүний биед юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тамир тэнхээ нэмэгдэнэ

Зүрх болон булчинг илүү бүтээмж сайтай ажиллуулахад сармис тустай. Хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэг, фитнесст явдаг бол сармис хэрэглэснээр дасгалын үр дүн илүү сайн байх нь. Эртний Грект олимпын наадам болох үед тамирчид сармисыг өнөөгийн сэргээш маягаар ашигладаг байжээ. 

Хэдий та спортоос хол байсан ч гэсэн сармис нь ядралаас сэргийлэх, ажлын үр бүтээмж нэмэгдүүлэх үйлчилгээтэй.

Тамир тэнхээ нэмэгдэнэ

2 Дархлааг сайжруулна

Ханиад томууг дарах хамгийн сайн эм бол сармис гэдгийг бид бүгд ээж аав, эмээ өвөөгөөсөө мэдэж авсан. Мөн эрдэмтдийн судалгаагаар ч гэсэн хүн өвлийн улиралд өвдөхгүй байя гэвэл байнга сармис идэж байх хэрэгтэйг тогтоосон байдаг. Учир нь сармисанд маш олон төрлийн аминдэм, биед ашигтай тослог, амино хүчил агуулагддаг. Мөн бактери, мөөгөнцрийг устгах үйлчилгээтэй "аллицин" гэх органик нэгдэл бас байдаг аж.

Гэхдээ дээрх бодисуудын үр нөлөөг хангалттай гаргахын тулд таны идэж буй сармис шинэхэн байх нь маш чухал. Мөн сармисны эсүүд механик байдлаар гэмтсэн үед, өөрөөр хэлбэл сармисыг хэрчиж жижиглэсэн, няцалсан үед л аллицин нь бий болдгийг санаарай. Сармисны дотоод бүтэц эвдэгдвэл агуулагдах бодисууд нь өөр хоорондоо холилдож микробын эсрэг нэгдэл үүсдэг аж.

Дархлааг сайжруулна

3 Бусдыг өөртөө татна

Сармис идсэн залуу бүсгүйчүүдийг ихээр татдаг гэнэ. Тоглоом юм шиг сонсогдож байгаа ч энэ нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан зүйл гэнэ шүү. Сармисны эвгүй үнэр хүмүүсийг улам л үргээмээр санагдах ч харин эсрэгээрээ бололтой. Судлаачдын хэлж байгаагаар эр хүн та эсрэг хүйстнээ татмаар байвал болзооноосоо 12 цагийн өмнө хэдэн хумс сармис идэх хэрэгтэй гэнэ.

Учир нь нэг хоногийн өмнө сармис идсэн хүний биеийн үнэр маш тааламжтай болж бусдыг татах соронз мэт үйлчилдэг байна. Сармисанд байдаг микробын эсрэг бодисууд биеийн хөлсний хурц үнэрийг дарж сайхан үнэртэй болгодог аж.

Бусдыг өөртөө татна

4 Цусны даралт хэвийн хэмжээндээ очно

Цусны даралт ихсэх зовуур танд илэрдэг бол хоолны цэсэндээ сармисыг нэмэхийг зөвлөе. Сармис нь судсыг өргөсгөж даралт бууруулах үйлчилгээтэй. Даралтыг хэвийн хэмжээнд нь байлгая гэвэл өдөрт 4 хумс сармис идэх хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна. Мөн сармис нь бие дэх хортой холестеролын хэмжээг 10-15 хувь бууруулдаг. Ингэснээр зүрхний өвчтэй болох, зүрхний шигдээс үүсэх эрсдэл даруй 50 хувиар буурдаг байна.

Цусны даралт хэвийн хэмжээндээ очно

5 Ой санамж сайжирна

Хүчилтөрөгчийн исэлдэх процессын улмаас хүний тархи болон бие хөгширч байдаг. Бид хоол хүнс, хүчилтөрөгчийг шингээж "шатаадаг" ч тэднийг энерги болгон боловсруулдаггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам уг процесс нь биеийн эсүүдийг үхүүлж, улмаар арьс сулран өнгөө алдаж, оюун санаа ч мохдог байна. Тиймээс исэлдэх процессыг удаашруулж, залуу насаа хадгалахын тулд антиоксидант хэмээх бодисыг хэрэглэх хэрэгтэй аж.

Эмийн сангуудад антиоксидант бүхий эм бэлдмэлүүд зарагддаг ч зарим нь хэтэрхий үнэтэй байх нь бий. Харин жирийн сармис нь тархины насжилтыг удаашруулах үйлчилгээтэй олон бодисууд, нэгдлүүдийг агуулдаг байна. Ахмад настангууд альцхаймерийн буюу зөнөх өвчнөөс сэргийлэхийн тулд, залуус ой санамжаа сайжруулж, тархины ажиллагаагаа сэргээхийн тулд сармисыг хэрэглэх нь маш үр дүнтэй аж. 

Ой санамж сайжирна

6 Үс арьс эрүүл байна

  • Үс. Үсийг түргэн ургуулах, бэхжүүлэхийн зэрэгцээ үсний уналтыг илааршуулах чадалтай. Гэхдээ эдгээр үйлчлэлийн ашиг тусыг үзэхийн тулд сармисыг шууд хуйханд нөлөөлүүлэх хэрэгтэй. Үүнд хэрэгтэй хурц үнэргүй сармисны тос, шампунь гадуур худалдаалагддаг.
  • Арьс. Сармис нь арьсыг нөхөн төлжүүлэх үүрэгтэй "фибробласт"  гэх эсэнд сайнаар нөлөөлдөг. Арьс өөрөө коллаген, эластин үүсгэх явцыг жигд хангахын тулд өдөрт хоёр хумс сармис идэхэд хангалттай.
  • Нарны хамгаалалт. Сармисанд агуулагддаг бодисууд нь нарны хэт ягаан туяанаас шалтгаалж арьс хөгшрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй. Сармис хэрэглэдэг хүний арьс нарнаас болж хуурайших нь бага байдаг.

Үс арьс эрүүл байна

7 Шүдний өвчин намдана

Бактерийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүдийг агуулдаг тул сармис нь амны хөндийд сайн нөлөөтэй. Цоорол үүсгэдэг бактериудыг устгахын зэрэгцээ үрэвссэн буйлыг хурдан хугацаанд эдгээж чадна. 

Шүдний өвчин намдана

8 Жин хасна

Химийн цогц урвалын нөлөөгөөр сармисанд агуулагддаг "ажоэн" гэх бодис цусан дахь тусгай энзимийг идэвхжүүлж илүүдэл өөхийг шатаадаг байна. 

Түүнчлэн сармис нь жин хурдан нэмэгдэх процессыг сааруулах замаар хоолны дэглэм барьдаггүй хүмүүст тус хүргэдэг. Сармис байнга хэрэглэснээр биед орох илүүдэл калори устдаг аж.

Жин хасна

9 Гэхдээ сармис гаж нөлөө, эсрэг үйлчлэл үзүүлэх нь бий

  • Жирэмсэн болон хөхүүл үед сармис хэрэглэх нь тохиромжгүй. Мөн 7 хүртэлх насны хүүхэд сармисыг бага хэмжээгээр идэх нь зөв.
  • Мэс засал хийлгэхийн өмнөх 2 долоо хоногт сармис хэрэглэж болохгүй. Судсыг өргөсгөх үйлчилгээтэй тул цус ихээр алдуулах эрсдэлтэй.
  • Зарим тохиолдолд арьсыг түлж болно. Иймд хэрэв та эмзэг арьстай бол хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө аваарай.
  • Сармис нь амьтанд хор болдог. Ялангуяа муур, япон үүлдрийн нохойнд сармис идүүлж огт болохгүй. 

Гэхдээ сармис гаж нөлөө, эсрэг үйлчлэл үзүүлэх нь бий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()