Дэлхийн 2-р дайны дараах Япончууд хэрхэн хөл дээрээ боссон бэ? (Түүхэн зургууд)

Япончууд Дэлхийн 2-р дайнд хэдий ялагдсан хэдий ч 1950-аад онд нийгэм болоод эдийн засгийн том эргэлтийг хийж чадсан юм. Чухамдаа энэ үед л одоогийн томоохон компаниуд гарч ирсэн бөгөөд ард иргэд нь барууны хэв маягаас суралцсаны үндсэнд өөрийн гэсэн өвөрмөц соёлыг бий болгосон байдаг. Энэ үүднээс та бүхэнд Дэлхийн 2-р дайны дараах Япон орны тухай хүргэж байна. 

Дэлхийн 2-р дайны дараах Япончууд хэрхэн хөл дээрээ боссон бэ? (Түүхэн зургууд)

Охид, бүсгүйчүүд эх орондоо эргэн ирж байгаа цэргүүдийг  угтаж байгаа нь. Цэргүүдийн зарим нь амиа алдагсдын чандрыг барьжээ. 

Б-26 бөмбөгдөгч онгоцнууд 1950 оны 9-р сарын 20-нд Япон дахь Алс Дорнодын нисэх онгоцны буудлаас Солонгост байлдааны даалгавар гүйцэтгэхээр хөөрөх бэлтгэл хийж байна. Хоёр хөдөлгүүрт бөмбөгдөгч онгоцууд НҮБ-ын хуурай замын цэргүүдэд 24 цагийн турш дэмжлэг үзүүлж байв. 

1949 оны 10-р сарын 12. Энэ бүсгүй Исэ хойгийн Кокичи Микимото фермийн олборлосон сувдыг ангилж байна. Энэ үе шатанд сувдыг өнгө, хэмжээ, хэлбэрээр нь ангилдаг. 

Их сургуулийн оюутнууд метронд багтахгүй байгаа хүмүүсийг чихэж оруулах ажил хийдэг байв. 

1950 оны 6-р сарын 5. Усны хувцасны шинэ загварт олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд Токио дахь нэгэн дэлгүүр манекены оронд амьд загвар өмсөгчдийг ашиглаж байжээ. Бороо орж байгаа ч гэсэн дэлгүүрийн хажуугаар зөрж өнгөрөх хүмүүс тэднийг харахаар овоорч байна. 

1951 оны 2-р сарын 19. Осака дахь асрамжийн газрын цайны газарт өдөр бүр 160 өнчин хүүхэд хооллодог байв. Хүүхдүүдийн хоол, хүнсийг АНУ-ын армийн 27-р явган цэргийн хорооны санхүүжилтээр худалдаж авсан аж. 

1951 оны 1-р сарын 25. Үйлдвэрлэлийн сургалтын мэргэжилтнүүд Токио хот дахь чийдэнгийн үйлдвэрээр зочилж буй нь.

1952 оны 8-р сарын 27. Токио-Осака чиглэлийн галт тэрэгний зорчигчид Хамаматцу дээр гурван минутын турш зааварлагчаар удирдуулан гимнастик хийж байгаа нь. Энэ үйлчилгээг томоохон хотуудын хоорондох холын аялалын үеэр зорчигчдыг дулаацуулах зорилгоор зохион байгуулдаг байжээ. 

1952 оны 1-р сардын 5. Токио дахь камерны үйлдвэрийн ажилчин линз шалгаж байгаа нь. 

1952 оны 5-р сарын 1-ний өдөр Токио хотын төв хэсэгт коммунист жагсаал зохион байгуулагчид болон Японы цагдаа нар хоорондоо мөргөлдөж, хоёр талын аль аль нь олон хохирол амссан байна. Цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэсэн юм. 

Цагдаа нарт баригдсан залуу.

Эх орондоо буцаж ирсэн Япон гэр бүлийн хүүхдүүд 1953 оны 3-р сарын 24-нд Майцуру руу аялж байхдаа Коан Маару хөлөг онгоцны тавцан дээр тоглож байгаа нь. Тэд бол дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш коммунист Хятадаас буцаж ирж байгаа эхний бүлэг гэр бүлүүд юм. Хятадын талаас газар нутаг дээр нь дайны дараа үлдсэн япончуудыг 1953 онд л нутаг буцахыг зөвгөөрсөн байна. Эхний 2000 хүн Хойд Хятадаас Коан Маару арал дээр ирсэн байдаг. Буян байгууллагууд хүүхдүүдэд унадаг дугуй бэлэглэв.

1953 оны 6-р сарын 8-нд Ямато байлдааны хөлөг онгоцны баримтат киноны зураг авалтын өмнө кино студийн ажилтан хөлөг онгоцны загваруудын нэг дээр ажиллаж байна.

1953 оны 6-р сарын 8. Шин Тохо студийн Ямата  баримтат киноны зураг авалт.

Зураг авалтын сүүчлийн өдөр.

1954 оны 2-р сарын 21-ний өдөр Иво Жима арал дээрх Японы ажилчид хөлөг онгоцны төмрийг нь авахаар задалж байгаа нь. Дайны үед Америкчуудад олзлогдсон Иво Жима арал дээр 9 жилийн дараа Япончууд буцаж ирсэн нь энэ юм. 

1954 оны 6-р сарын 1. Хөгжөөн дэмжигчид болон үзэгчид Токио дахь Васеда болон Кэйо их сургуулиудын хоорондох бейсболын тэмцээнийг үзэж байна. 

1955 оны 3-р сарын 26. Токиогийн төв хэсэгт байрлах шинэ радиогийн цамхагийн зураг. Токио Радио нь орон нутгийн гэрлийн чийдэнгийн компанитай хамтран 157 метрийн өндөртэй телевизийн шинэ антеннаа 10,000 гэрлийн чийдэнгээр чимэглэжээ. Мянга мянган гэрэл зурагчид энэ үйл явдлыг буулгаж авахын тулд зэргэлдээх байшингийн дээд давхрууд болон дээвэр дээр цугларав.

1954 оны 12-р сарын 17. Токио хотын төвд Японы ерөнхий сайдын шинэ ажлын байрыг 45 зураглаач, сэтгүүлчид гэрэл зургийн хальснаа буулгажээ. Ихэнхдээ үйл явдлыг боломжтой бүх өнцгөөс харуулах зорилгоор Японы сонин тус бүр 3-4 гэрэл зурагчин илгээдэг байв.

1955 оны 10-р сарын 20. Хоккайдо хотод шинээр байгуулагдсан Японы Өөрийгөө хамгаалах хүчний сувилагч нар. 

1955 оны 8-р сарын 5. Токио хотын зургийг өндрөөс дарсан нь. Орчин үеийн барилгууд хотын хорооллуудыг аажмаар дүүргэж байгааг харж болно. Сумида гол нь Хамачо хороолол (урд тал) болон Фукавага дүүргээр дамжин урсдаг. Энд харагдаж байгаа талбайн ихэнхийг агуулах эзэлдэг. 

10 жилийн өмнө Хирошимагийн цөмийн дэлбэрэлтээс амьд үлдсэн Япон эмэгтэйчүүд болох Мицүко Кураното (зүүн талд), Эмико Такемото нар 1955 оны 5-р сарын 9-нд Нью-Йоркийн Лонг Айланд дахь цэргийн баазад сууж байна. Дэлбэрэлтэд өртсөн 25 япон эмэгтэй Нью Йорк хотод ирж гоо сайхны мэс засалд орсон юм. 

1957 оны 5-р сарын 1. Атомын бөмбөгний мөөгөн үүлний баримлыг Токиогийн гудамжаар зөөн цөмийн бөмбөгний туршилтыг эсэргүүцэж буй хүмүүс. 

1958 оны 7-р сарын 11. Шочику хамтлагийн япон бүжигчид Токио хотын Кокусай зуны сургуульд бэлтгэл хийж байгаа нь. 

1958 оны 8-р сарын 19. Япон хүүхдүүд Токиогийн их дэлгүүр дэх "задгай сансар" үзэсгэлэнг сонирхож байгаа нь. 

1959 онд Токиогийн их дэлгүүрт уламжлалт модон шаахай өмссөн япон эр Абрахам Линкольны хөргийг сонирхож байгаа нь. 

1959 оны 7-р сарын 7. Супермэний Япон дуу оруулагч Туру Охира  жүжигчин Жорж Ривзийг дэлгэцэн дээр харж байгаа нь. Супермэний телевизийн олон ангит кино Япончуудын дунд маш алдартай болсон юм. 1950-иад оны үед Японы телевизийн 99 орчим хувь нь Америк нэвтрүүлэг гаргадаг байсан бөгөөд Супермэн хамгийн алдартай цувралуудын нэг байжээ. 

Элвис Преслигийн хэв маягтай дуучин Мики Кертис 1958 оны 2-р сарын 18-нд Токио хотын Ничигеки театрт дуулж байгаа нь. Япон улс энэ үед рок-н-роллын галзууралд автсан байсан гэхэд болно. Өсвөр насны хүүхдүүд хашгирах, уйлах дуу театраар нэг хадна. 

1958 оны 10-р сарын 30. Япон кимоно өмссөн бүсгүй цагираг эргүүлж байгаа нь. Америк, Япон даяар энэхүү эргүүлдэг цагираг нилээд алдартай болоод байсан юм. 

1960 оны 1-р сарын 5. Томико Кавабата өөрийн машиндаа Sony-ийн үйлдвэрлэж эхэлсэн цоо шинэ зөөврийн транзистор зурагтыг үзэж байгаа нь. Тус зурагт нь нь 8 инчийн дэлгэцтэй (20 см), өөрийн зайгаар гурван цагийн турш ажилладаг бөгөөд ердийн зурагт шиг цахилгаанд залган хэрэглэж болох аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()