1
Жемма Вард (Gemma Ward)
Өдгөө 33 настай Австралийн супермодель Жемма Вард дэлхийн загварын ертөнцөд шуугиан тарьж байсан юм. Тэрбээр тэнгэр элч шиг царайтай шаазан хүүхэлдэй шиг харагддаг байсан тул үүнд гайхах хүн байхгүй байх. 2011 онд Жемма "Карибын тэнгисийн дээрэмчид" кинонд лусын дагины дүрд тоглож, дэлхий даяар алдартай болсон билээ. Гэвч харамсалтай нь Жемма урьдын дур булаам төрхөө хадгалж чадаагүй. Цаг хугацааны эрхээр загвар өмсөгч бүсгүй маш их жин нэмж, лусын дагинаас илүү халим шиг төрхтэй болж эхлэв. Гэсэн хэдий ч Жемма асар их хичээл бүтгэл гарган загварын ертөнцөд эргэн ирж, дэлхийн хамгийн баян супермоделуудын нэг болжээ.
2
Линда Евангелиста (Linda Evangelista)
90-ээд оны хамгийн алдартай супермоделиудын нэг Линда Евангелиста энэ хавар 55 нас хүрч байна. "10 мянган доллараас бага хөлсөөр би орноосоо ч босохгүй" гэсэн алдарт үгээрээ шуугиан дэгдээж байсан тэрээр карьерийнхаа ид үедээ үнэхээр л мөнгийг олох шиг болдог байв. Гэхдээ тэрээр Наоми Кэмпбелл, Кристи Турлингтон, Синди Кроуфорд, Клаудиа Шиффер зэрэг 90-ээд онд "бут авч" байсан бусад супермоделууд шиг биеэ авч явж чадаагүй. Түүний сүүлийн үеийн зургуудыг харах юм бол Линдаг танихын аргагүй болсныг ойлгоно.
3
Крисси Тейген (Chrissy Teigen)
Америкийн 34 настай загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Крисси Тейген дэлхийн хамгийн тачаангуй эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа. Гэхдээ тэрээр төгс галбираа алдсан болохоо өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм.:
Крисси “Заримдаа, бүр нөхөртэйгээ байхдаа хүртэл би эргэж хэзээ ч төгс биетэй болохгүй гэж бодооод уйлдаг байсан. Хүн болгон дажгүй бэлхүүс, өгзөгтэй байдаг шиг би ч бас тийм төрхтэй байхыг хүсдэг. Гэвч нөгөө талаараа би өөрийгөө байгаа чигээр нь хайрламаар байна." гэж ярьсан байна.
4
Барбара Палвин (Barbara Palvin)
Барбара Палвин бол Унгар улсаас гаралтай 26 настай загвар өмсөгч юм. Тэрээр одоогоос 10 гаруй жилийн өмнө Прадагийн тайзан алхаж, Британийн Vogue сэтгүүлийн нүүрэнд гарснаар олонд танигдаж эхэлсэн. Гэхдээ сүүлийн үед Барбара илт жин нэмсэн нь сэтгүүл дээрх болоод түүний инстаграм дахь зурагнуудаас харагдаж байна. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн төрхдөө нэлээд сэтгэл хангалуун байгаа аж.
5
Кэйт Мосс (Kate moss)
Кейт Мосс загварын ертөнцийн хамгийн алдартай хүмүүсийн нэг билээ. Британи гаралтай загвар өмсөгч бүсгүйн өвөрмөц төрх нь орчин үеийн эмэгтэйчүүдийн чиг хандлагыг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр Кэйт хэд хэдэн муу зуршилтай ч тэрээр олон жилийн турш биеийн галбираа хадгалж чаджээ. Гэхдээ цаг хугацааны эрхээр бүх зүйл доройтдогийн баталгаа болсон 46 настай Кейт Моссыг гудамжинд харсан хүн бараг танихгүй байх.
6
Келли Брүүк (Kelly Brook)
Британийн жүжигчин, загвар өмсөгч Келли Брүүк олон жилийн турш гуалиг сайхан биеийн галбираа хадгалж чадсан билээ. Үүний зэрэгцээ Техасын их сургуулийн эрдэмтэд эрчүүдийн дунд судалгаа явуулж, Келлийг хамгийн төгс галбиртай бүсгүйгээр тодруулсан байдаг. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Келли нэлээд их жин нэмсэн бөгөөд фенүүд нь ч түүнийг шүүмжилж эхэлжээ. Загвар өмсөгч дээрх шүүмжлэлд хариулахдаа “Бүх өсвөр насны охид сэтгүүл дээрх загвар өмсөгч шиг харагдахыг хүсдэг. Орчин үеийн охид гадаад байдлаасаа санаа зовохоо больсон учраас би ч өөрийн галбираар бахархаж эхэлсэн." хэмээн мэдэгдсэн байна.