Номхон далайд хөвж буй Монголын нутаг дэвсгэрээс ч том "хогон" арал

Манай улсын нутаг дэвсгэртэй бараг ижил хэмжээтэй ч бүхэлдээ хог хаягдлаар дүүрсэн арал байна гэж төсөөл дөө... Яг ийм газар дэлхий дээр байдаг бөгөөд түүнийг Номхон далайн их хогон арал гэж нэрлэдэг. Энэхүү аварга хогийн цэгийн хэмжээ 1.6 сая хавтгай дөрвөлжин км-ээс давсан байна.

Номхон далайд хөвж буй Монголын нутаг дэвсгэрээс ч том "хогон" арал

Далай судлаач Чарльз Мур задгай тэнгист их хэмжээний их хэмжээний хогон овоо байгааг анх анзаарчээ. Энэхүү овоог "Дорнодын хогон тив" гэж тэрээр нэрлэсэн байна. Өнөө цагт энэхүү цэгийн хамрах хүрээ хэр их томорсныг харвал Чарльз Мур хэтрүүлж нэрлээгүй бололтой.

Номхон далайн хогон арал нь далайн урсгалын дагуу цугларсан асар их хог хаягдлын овоолго юм.  Овоолгын гол хэсэгт байдаг томоохон усны эргүүлэг нь Хойд Номхон далайд хаягдсан бүхий л хогийг цуглуулан шавартай хольж, нэг ёсондоо арал бий болгожээ. Эргүүлгийн хүч маш их тул цугларсан хог далайн урсгалд хөвж оддоггүй байна.

Хэдэн жилийн өмнө тус арлыг зөвхөн хуванцараас бүрдсэн гэж үздэг байв. Гэхдээ хэсэг эрдэмтэд энэхүү арлын талаар илүү нарийвчилсан дүн шинжилгээ хийжээ.

Эрдэмтдийн дүгнэлтээр "Хогон арал" нь ердийн хогийн цэгээс ялгаатай болохыг тогтоожээ. Тухайлбал гэр ахуйн болон хуванцар хаягдал харьцангуй бага хэсгийг бүрдүүлдэг бөгөөд харин хуучин загас агнуурын тор болон үүнтэй ижил бусад хэрэгсэл арлыг бүрдүүлэгч үндэс суурь байжээ. Тэдгээрийн нийт жин нь 79–80,000 тонн буюу арлын 46 орчим хувийг эзэлдэг аж.

Энэхүү нээлт нь далай судлаачдын хувьд гэнэтийн зүйл болжээ. Загас агнуурын хэрэгсэл нь далай дахь хаягдлын 20 хувиас хэтрэхгүй гэж өмнө нь судлаачид тооцоолдог байсан юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус арал нь өдгөө 352 сая тонн хог хаягдал агуулж байна. Гэхдээ далайн гадарга доор хичнээн их хог хаягдал байгааг хэн ч мэдэхгүй бөгөөд магадгүй ил байгаа хогоос хэд дахин илүү хэмжээтэй байж ч болох юм.

Судлаачид энэхүү хогон арлыг хиймэл дагуул ашиглан илүү нарийн судлахаар төлөвлөж байна. 

Гэвч хогон арал нь цаг хугацаа өнгөрөх тусам улам томорсоор байгаа бөгөөд энэ асуудлыг шийдэх гарц одоогоор алга байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()