Энэхүү гэрэл зургийн цуглуулгыг Олон улсын сансрын станцын сансрын нисгэгчид даржээ. Үүнээс Хойд болон Өмнөд Солонгос дахь шөнийн гэрэлтүүлгийн ялгаа болон Гаитид ой мод хэрхэн устаж буй талаар тод томруун харагдах болно. Энэ төрлийн гайхалтай зургууд нь манай ертөнцийг шинэ өнцгөөс харах боломжийг хүн төрөлхтөнд олгодог билээ.
1
Зүүн Герман, Баруун Герман
Хоёр нийгмийн ялгааг Берлиний сансрын зургаас харж болно. БНАГУ-ын бүрэлдэхүүнд байсан зүүн хэсэгт уламжлалт шар гэрлийн ламп ашигласаар байгаа бол баруун хэсэгт орчин үеийн флюресцент ашиглаж байна.
2
Израиль, Египет улсуудын хөрсний ялгаа
3
Пакистан, Энэтхэгийн хилийн зурвас тод харагдаж байна
4
Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос улсуудын гэрэлтүүлгийн ялгаа
5
Гаити болон Доминикан улсуудын аль нь ой модоо ихээр ашигласныг харж болно
6
АНУ, Мексикийн хилийн хотууд
7
Армийн зориулалттай бэхлэлт, хэрмээр дүүрэн Ирак, Ираны хил
8
Хятад, Казахстаны хилээс хоёр орны газар тариалан эрхлэлтийн ялгаа харагдана
9
Бразил, Боливийн хил Абуна голоор зааглагддаг
10
Хөдөө аж ахуйн хөгжил өндөр Израилийн нутаг эргэн тойрны цөлөөс ялгарч харагдана
11
Өмнөд Африкийн нутаг дахь хэсэгхэн уулс тэр чигтээ Лесото улсын нутаг болжээ
12
Чили, Аргентины хилийн зааг болсон Андын нуруу тодорхой харагдаж байна
13
Хүн ам шигүү суурьшсан Мексикийн Мексикали хот болон хил залгаа Америкийн газар тариалангийн бүс
14
Тариалангийн талбайтай хэсэг нь Узбекистан, уулсын хэсэг нь Киргизстан
15
Малайз, Брунейн хил цайран харагдах замаар тусгаарлагджээ