500 хүнд үрийн шингэнээ өгсөн донорын хүү эмэгтэй хүнтэй болзохоос айдаг болжээ

Амьдрал гэдэг санаанд оромгүй явдлаар дүүрэн гэдгийг дэлхийн өнцөг, булан бүрийн хүмүүст тохиолдсон зүйлс ахин дахин батлах аж. Ганц бие ээжтэйгээ өссөн нэгэн залуугийн ээж түүнийг төрүүлэхийн өмнө жирэмсэн болохын тулд олон эмчилгээний арга туршиж байсан бөгөөд үр тогтоохын тулд донор шилжүүлэн суулгуулсан байжээ. Хүү өсөж том болоод аавынхаа талаарх мэдээллийг олж, үүсэл гарлаа мэдэхээр ДНХ тест өгөхөд түүний амьдралдаа  төсөөлж ч байгаагүй хариу гарсан байна. 

500 хүнд үрийн шингэнээ өгсөн донорын хүү эмэгтэй хүнтэй болзохоос айдаг болжээ

Зейв Форс ээжийгээ донор шилжүүлэн суулгуулж, өөрийг нь төрүүлсэн болохыг мэддэг байсан тул төрсөн эцгийнхээ мэдээллийг олохоор ДНХ тест өгөхөд түүний биологийн эцэг арван жилийн хугацаанд нийт 500 гаруй удаа үрийн шингэнээ эмнэлэгт хандивласан байж таарчээ. Энэ явдал түүний амьдралыг үзэх үзэлд том цохилт болсон бөгөөд төрсөн эгч, эсвэл дүү нартайгаа тааралдаж, цусан холбоотойгоо мэдэлгүй болзож, бэлгийн харьцаа үүсгэсэн байх вий гэдгээс айж байгаа гэв. 

Одоо тэрбээр болзооны аппликейшн ашиглаж, хүмүүстэй танилцахаас зайлсхийх болсон ба өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд найман ах, дүүгээ олж уулзсан байна. Төрсөн эцгийнх нь 500 гаруй эсээс хэд нь хүн болж, нэг цаг хугацаанд түүнтэй зэрэгцэн амьдарч байгааг тооцоолж мэдэхгүй нь Зейвт бүр ч аймшигтай санагдсан аж.

ДНХ тест өгөөд хамгийн түрүүнд олсон дүү нь түүнтэй нэг ахлах сургуульд явдаг байсан Дерон Макленан-Коннон байж таарсан байна. Хуучин сургуулийн хүүхэд рүүгээ тэрээр олон нийтийн сүлжээгээр холбогджээ. Насанд хүрсэн хоёр залууд ахлах сургуулийн дурсамж байсан ч хоорондын биологийн холбоогоо мэдээгүй нь тодорхой юм.

Зейв төрсөн эцгээ Ancestry.com дахь бүртгэлээр нь олсон бөгөөд холгүй зайд орших охин дүүгээ ч мөн олж танилцжээ.  

Нэг эцгийн хүүхдүүд санамсаргүй таарах магадлал маш бага гэж хүмүүс түүнд хэлсэн ч  Зейв сэрэмж илүүдэхгүй хэмээн болгоомжилсоор байгаа гэнэ. 

Өнгөрсөн жил тэрээр мөн бусад "хамаатнуудаа" олсон бөгөөд тэдний хоёр нь бүр зэргэлдээ хороололд амьдардаг байж таарчээ. 

Зейвийн ээж насаараа хүнтэй гэрлээгүй ч хүүхэдтэй болохын тулд олон эмчилгээ хийлгэж, донорын тусламжтай үр тогтоож жирэмсэлсэн ба яг үүнтэй ижил, төстэй тохиолдлууд танилцаад удаагүй ах дүүсийн дунд нийтлэг байсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()