Оддын инстаграмдаа оруулсандаа харамсаж, тэр даруй устгасан зургууд

Алдартнууд өөрсдийн зургаа нийтийн сүлжээндээ байрлуулж шүтэн бишрэгчидтэйгээ харьцах дуртай байдаг. Гэхдээ зарим тохиолдолд эхлээд харахад энгийн мэт сэтгэгдэл төрүүлэх зураг хэл амны бай болж, улмаар зургаа устгахаас өөр аргагүй болдог тохиолдол байдаг. Харамсалтай нь цахим орчинд мэдээлэл үүрд устана гэж хэзээ ч байхгүй бөгөөд ямар ч зураг, текст, видеог устгасан бай ямарваа нэг аргаар сэргээж болдог билээ. Өнөөдөр та бүхэнд алдартнуудын устгагдсан инстаграм зургуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Оддын инстаграмдаа оруулсандаа харамсаж, тэр даруй устгасан зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кристина Агилера (Christina Aguilera)

Дуучин Кристина Агилера өөрийн нүүрийг ойроос авсан зургаа байрлуулжээ. Харамсалтай нь цахим хэрэглэгч нар түүнийг нүүр, ялангуяа уруулдаа гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээн элдвээр шүүмжилж эхэлсэн бөгөөд үүнээс болж Кристина зургаа устгасан юм. 

Кристина Агилера (Christina Aguilera)

2 Скотт Дисик (Scott Disick)

Кортни Кардашианы экс Скотт Дисик сүүлийн үед өөрөөсөө үе мултарсан бүсгүйчүүдтэй үерхдэг гэдгээрээ нэлээд зартай болж Инстаграм дээр 25 сая дагагчтай болжээ. Гэвч тэрээр жин хасах бүтээгдэхүүн "Bootea shake"-ийн зургийг инстаграмдаа байрлуулсан нь алдаа болж хувирсан юм. Скотт санамсаргүйгээр тус зургийг сурталчилгаа болохыг илтгэсэн текстийн хамт оруулжээ.

Тус текст дээр: “Миний өглөөний хуваарь @bootea-тэй эхэлдэг" гэсэн байв. Үүнээс болоод тэрбээр ихээхэн шүүмжлэлд өртсөн учраас зургийг устгасан ч бүх зүйл оройтсон байлаа.

Скотт Дисик (Scott Disick)

3 Селена Гомез (Selena Gomez)

Селена Гомез нэгэн өглөө дан дотуур өмдтэй байгаа зургаа Инстаграмдаа байршуулсан байна. Гэвч тэрбээр удалгүй энэ зургаа хэтэрхий задгай байна гэж бодсон бололтой, устгасан юм. Тус зураг дээр хүмүүс энэ хооронд 1 сая гаруй лайк дарсан байна. 

Селена Гомез (Selena Gomez)

4 Жо Жонас (Joe Jonas)

Жо Жонас, Зейн Малик нар дотны найзууд байсан юм. Гэвч Зейнийг өөрийнх нь экс найз бүсгүй Жижи Хадидтай болзож эхлэх үед Жо бодлоо өөрчилжээ. Жо нэгэн удаа тэдний энэхүү зургийг Instagram дээр “#SQUAD” гэсэн тайлбартайгаар байрлуулж байсан юм. Тухайн үед Жо найзыгаа экс бүсгүйтэй нь болзож байгааг олж мэдэхээс өмнөх үеийн зураг юм. Тэрээр хосуудын тухай мэдмэгцээ зургийг устгажээ.

Жо Жонас (Joe Jonas)

5 Ким Кардашиан (Kim Kardashian)

Ким Кардашиан саяхан Канье Уэстээс салах болсноо албан ёсоор зарласан билээ. Өмнө нь энэ тухай цуурхал гарч байсан ч баттай мэдээлэл байгаагүй юм. Гагцхүү энэ зургаар л хүмүүс хосууд таарамж муутай байгааг гадарласан байна. Өөрийн хувцасны брэндээ сурталчлах үүднээс тавьсан энэ зураг дээр Кимийг хуримын бөгжгүй байгааг харж болно. Үүнийг анзаарсан хүмүүс сэтгэгдэл бичиж эхлэхэд Ким зургийг устгасан юм. 

Ким Кардашиан (Kim Kardashian)

Өөр нэгэн шуугиан дагуулсан зураг бол Ким Кардашиан найз Блэк Чайнатай авхуулсан зураг аж. Тэд байнга шахуу өөрсдийн том өгзгийг гайхуулсан зураг авдаг бөгөөд нэг удаа тэрээр энэхүү зургийг инстаграмдаа байршуулжээ. Харин цахим хэрэглэгч нар түүнийг хөхөө томруулахын тулд Фотошоп ашигласан болохыг анзаарсан юм. Үүнийг Кимийн урд байгаа шүүгээний хаалга хэрхэн нугарсан байгаагаас харж болно. Ичсэн Ким зургаа даруй устгажээ. 

6 Миша Бартон (Mischa Barton)

Миша Бартоны энэ зураг дээр ямар нэг буруу зүйл гараагүй. Харин зургийн тайлбар дээр тэрбээр цагдаа нарын хүчирхийллийг зогсоохын төлөө хамтдаа тэмцэх хэрэгтэй гэсэн утгатай зүйлс бичсэн нь хүмүүсийн эгдүүцлийг төрүүлжээ. Өөрөө тансаг усан онгоц дээр дарс шимж байж бусдын зовлонг ашиглан өөрийгөө дөвийлгэж байна хэмээн олон нийт шүүмжилсэн аж. Миша зургаа устгаад, уучлал гуйсан байна. 

Миша Бартон (Mischa Barton)

7 Билли Айлиш (Billie Eilish)

Билли Айлиш өөрийн үсээ будуулж буй үеийн зургаар стори хийсэн байна. Тэрээр үүн дээрээ нэмж надад алдар хүнд нөлөөлөөгүй бусадтай адил зовж байна гэх текст бичжээ. Гэвч түүний дагагчид нь өөрөөс нь илүү хүнд амьдралыг туулж буй хүмүүс олон байхад үсээ будуулах зэргийг зовлон болгож байгааг нь шүүмжилжээ. Инстаграмын стори 24 цаг болоод өөрөө алга болдогч Билли түүнээс хавьгүй өмнө устгасан байна. 

Билли Айлиш (Billie Eilish)

8 Жордин Вудс (Jordyn Woods)

Жордин Вудс Кайли Женнертэй найз болсны хүчинд 12 сая орчим дагагчтай болжээ. Харамсалтай нь тэрбээр 2019 онд Клое Кардашианы хүүхдийн эцэг Тристан Томпсоныг үнссэн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа бүх зүйл буруугаар эргэсэн байна. Клоегийн дүү Кайли гэр бүлээ нэгдүгээрт тавьж, Жординтай харьцахаа больжээ. 

Жордин хэдэн сарын дараа инстаграмдаа хумсны будгаа харуулсан энэхүү зургаа оруулжээ. Гэхдээ тайлбар дээр нь Кайлиг цаагуураа явуулсан утга бүхий зүйл бичсэн байв. Үүнийг олон хүн анзаарсан учраас Жординыг нийтээрээ шүүмжилсэн аж. Тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуучин найзтайгаа маргалдахыг хүсээгүй тул зургаа устгасан юм.

Жордин Вудс (Jordyn Woods)

9 Ариана Гранде (Ariana Grande)

Ариана Гранде задгай зураг инстаграмдаа байнга шахуу байрлуулдаг ч нэг зураг нь арай л хэтэрсэн гэхэд болно. Тэрээр арын бүжигчинтэй бэлтгэл хийж байгаа зургаа даруулсан бөгөөд тэр нь хар, цагаан өнгөтэй байжээ. 

Тэднийг яг юу хийж байгааг харах боломжгүй ч хэтэрхий задгай харагдаж байна гэх шүүмжлэлээр бөмбөгдүүлсэн тул зургаа устгасан байна. 

Ариана Гранде (Ariana Grande)

10 Чарли Д’Амелио (Charli D’Amelio)

TikTok-ийн од Чарли Д’Амелио тус сайт дээр 80 сая дагагчтай болжээ. Түүнийг найз залуу Чейз Хадсон 2020 онд охиныг хуурсан бөгөөд Чарли маш тодорхой хариуг түүн рүү илгээсэн байна. 

Тэрээр энэхүү зургаа "хохь чинь" гэсэн тайлбартайгаар байрлуулсан юм. Гэхдээ тэрбээр хувийн амьдралаа нууц хэвээр бхйлгах үүднээс зургаа устгажээ. 

Чарли Д’Амелио (Charli D’Amelio)

11 Жеймс Франко (James Franco)

Жеймс Франко нэгэн шөнө энэ зургаа байршуулсан байна. Дагагчид нь үүнийг ямар утга учиртай болохыг мэдээгүй ч түүнийг чармай нүцгэн байгаа нь илт байв. Жүжигчин эр өөрөө ч үүнийг ухармсарласан бололтой зургаа устгасан юм. 

Жеймс Франко (James Franco)

12 Тэйлор Свифт

Тэйлор Свифт найзуудын хамтаар авахуулсан зургаа инстаграмд байрлуулсан юм. Эхэндээ энэ зураг дээр ямар ч буруу зүйл байхгүй мэт харагдаж болох ч сайн ажиглавал баруун талын хашлага нугарсан байгаа нь анзаарагдана. Энэ нь тэд фотошоп ашиглан биеийн галбираа өөрчлөсний тэмдэг юм. Түүнийг хүмүүс залуу охидод буруу үлгэр дуурайл үзүүллээ хэмээн шүүмжилсэн бөгөөд Тэйлор Свифт зургаа устгасан байна. 

Тэйлор Свифт

13 Соланж (Solange)

Бейонсегийн дүү Соланж алдарт эгчтэйгээ авхуулсан зургуудаа инстаграм дээрээсээ устгасан байна. Хүмүүс эгч дүүсийн хооронд ямар нэгэн зүйл болж, тэдний харилцаа муудсан хэмээн таамагласан юм.

Өөр нэг  таамаг бол Соланж өөрийнхөө нэрийг Бейонсегоос холдуулахыг хүссэн гэжээ. Өөрөөсөө хавьгүй илүү алдартай хүнтэй ойр байх нь карьерт нь муугаар нөлөөлсөн гэж Соланж үзсэн байх магадлалтай аж. Мөн хэдэн өдрийн дараа Бейонсе дүүтэйгээ хамт авхуулсан дөрвөн зургаа инстаграм дээрээ байрлуулав. Тэрээр илүү цуурхал гарахыг хүсээгүйдээ ингэсэн нь мэдээж.

Соланж (Solange)

14 Коди Симпсон (Cody Simpson)

Коди Симпсон Инстаграм дээр энэ зургаа байршуулах үед олон дүрэм зөрчсөн байна. Тухайн үед түүнийг Майли Сайрустай үерхэж байсан гэсэн цуу яриа байсан бөгөөд Коди үүнийг батлах үүднээс дараах дүрсийг байрлуулжээ.

Гэхдээ Коди олон нийтийн сүлжээнд хэтэрхий зохисгүй зураг байрлуулсан гэж бодсон бололтой эцэст нь зургаа устгасан юм. 

Коди Симпсон (Cody Simpson)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()