Шөнө бидний бие дотор юу болдог вэ?

2014-06-27, 02:10
24,821
Ийм нэгэн сонирхолтой судалгааг барууны сайтууд гаргажээ. Мэдээд авахад илүүдэхгүй мэдээлэл байсан тул, та бүхэндээ орчуулан хүргэж байна.
Шөнө бидний бие дотор юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


22:00 - Цусан дахь лейкоцитийн тоо хоёр дахин нэмэгддэг. Энэ нь дархлааны систем өөрийн нутаг дэвсгэрээ шалгаж байгаа хэрэг. Биеийн температур унадаг. Биологийн цаг “Унтах цаг боллоо” гэсэн дохио өгнө.

23:00 - Бие суларсаар, гэвч эс бүрт нөхөн сэргээх үйл явц бүрэн дүүрэн явагдсаар байдаг.

00:00
- Ухаан мэдрэлийг зүүд эзэгнэнэ, харин тархи өдөрт авсан мэдээлэлээ боловсруулан ажилласаар байдаг.

www.caak.mn

01:00 - Хөнгөн унтана. Эмчлээгүй шүд эсвэл аль дээр гэмтсэн өвдөг өвдөн өглөө болтол унтуулахгүй.

02:00 - Бүх эрхтнүүд амардаг, зөвхөн элэг л унтаж буй биед хуримтлагдсан хорт бодисыг цэвэрлэн ажиллаж байдаг.

03:00 - Биеийн ажиллагаа буурна: артерийн даралт доод хэмжээнд хүрч, судасны цохилт, амьсгалын тоо цөөрнө.

www.caak.mn

04:00 - Тархины цусан хангамж маш бага болж, сэрэхэд бэлэн биш байна, гэхдээ сонсгол дээд зэргээр сайжирдаг учир өчүүхэн дуу чимээнээс ч сэрж болно.

05:00 - Бөөр амарч, булчингууд зүүрмэглэн, бодисын солилцоо удааширдаг ч зарчмын хувьд бие организм хэдийнээ сэрэхэд бэлэн болсон байна.

www.caak.mn

06:00 - Бөөрний булчирхайнууд цусанд адреналин болон норадреналин гормонуудыг ялгаруулж эхэлснээр артерийн даралт нэмэгдэн улмаар зүрхний цохилт ихсэхэд хүргэнэ. Хэдийгээр мэдрэл зүүрмэглэж байсан ч, бие организм сэрэхэд хэдийнээ бэлэн байна.

07:00 - Дархлааны тогтолцооны цаг. Биеийн чилээгээ гарган, шүршүүрт (халуун, хүйтэн усанд) ороход тохиромжтой цаг. Дашрамд хэлэхэд, энэ цагт эм уувал сайн.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()