Дэлхийн хамгийн том хацартай бүсгүй мэс заслаас өмнө ямар төрхтэй байснаа харуулжээ

Сүүлийн үед гадаад төрхөө чамлах цөөнгүй охид мэсийн аргаар өөрсдийн үнэлэмжид нийцүүлж харагдах байдлаа өөрчлөх болсон нь нууц биш. Украин улсын иргэн Анастасия Покрещук нүүрний өөрчлөлтийнхөө дуулианаар цахим сүлжээнд алдаршжээ. Тэрээр хацар, уруулаа филлерийн тусламжтай ер бусын том болгосон бөгөөд энэ нь түүнд өөрийгөө үзэсгэлэнтэй гэж мэдрэхэд онцгой хувь нэмэр үзүүлдэг гэнэ. Асар богино хугацаанд Анастасия огт өөр хүн болж, өөртөө итгэх итгэлийг олж бүрдүүлж чадсан ч бусад бүсгүйчүүд шиг урьд өмнөх зургуудаа хүмүүст үзүүлэхээс ичдэггүй байна.

Дэлхийн хамгийн том хацартай бүсгүй мэс заслаас өмнө ямар төрхтэй байснаа харуулжээ

Анастасия бол 31 настай Украйны инстаграм блоггер юм. Тэрээр гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдгаасаа болж урьд нь уруулын филлер хийлгэж байсан ч өөрийгөө хайрлахад нь түүний гадаад төрх хангалтгүй санагдаж, гутарсаар байсан аж. Яг энэ асуудалтай өнөөгийн олон охид өдөр тутам тулгарч байгаа билээ. 

The Daily Star-т мэдээлснээр, Анастасия өөрийн гэсэн бүх зүйлээ үзэн яддаг байсан гэнэ. Нүд, уруул, хамар, хацар гээд бүр хоолойгоо хүртэл сонсохоос үзэн яддаг байсан түүнийг гоо сайхны тарилга "аварсан" байна. Үүний үр дүнд бүсгүй гадаад төрхөндөө илүү сэтгэл хангалуун болж, өөртөө итгэх итгэл нь дээшилжээ.

Өдгөө тэрээр санасандаа хүрч, 250 мянга гаруй дагагчтай болж чадсан бөгөөд зураг, бичлэг, стори гэхчлэн инстаграм хуудсаа идэвхтэй ашигладаг. Анастасия одоогоор дэлхийн хамгийн том шанаатай эмэгтэй болоод байгаа тухай The Mirror мэдээлсэн юм. 

Түүний дагагчид Анастасияг өөрчлөлтийн өмнөх царайгаа харуулахыг хүссэнд тэр ч татгалзсангүй. 

Анастасия 18 насандаа

Нэмэлт өөрчлөлтийн тусламжтай өөртөө итгэх итгэлээ олж авсан энэхүү бүсгүйн түүх өсвөр насны болоод залуу охид, эмэгтэйчүүдийг тарилга, мэс засал хийлгэхийг уриалаагүй болно. 

Анастасия 18 насандаа

Анастасия 26 насандаа

Анастасия 31 настайдаа

26-32 насны өөрчлөлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()