Дэлхийн шилдгүүдийн нэгт тооцогддог хараагүй гэрэл зурагчин Пит Эккертийн бүтээлүүд

Гэнэтийн явдлаар дүүрэн амьдралд Пит Эккерт (Pete Eckert) хэмээх эр харааны чадвараа алдах хүртлээ гэрэл зурагчин болно гэж боддоггүй байжээ. Тэрбээр сохор болохоосоо өмнө уран баримал, дизайн сонирхдог байсан бөгөөд Йелийн их сургуульд архитектурын чиглэлээр суралцахаар төлөвлөж байв. Гэвч түүний хараа гэнэт огцом муудаж эхэлсэн аж. Тэрээр ретинит пигментоз хэмээх удамшлын өвчтэй хэмээн оношлогдсон бөгөөд дараа нь энэ өвчнийг эмчлэх боломжгүй, удахгүй бүрмөсөн сохрох болно гэдгээ олж мэджээ. Эккерт нөхцөл байдлаа бүрэн хүлээн зөвшөөрөхөд хоёр жил шаардагдсан байна. 

Дэлхийн шилдгүүдийн нэгт тооцогддог хараагүй гэрэл зурагчин Пит Эккертийн бүтээлүүд

Пит тухайн үед олон зүйлээс татгалзах хэрэгтэй болсон байна. Барилгын зураг төсөл гаргахаас гадна барилгын талбайд ажиллах нь түүний хувь боломжгүй болжээ. Ирээдүйн эхнэр болох Эмигийн хамт тэрээр Коннектикутын зүүн эрэг дээрх ээжийнхээ гэр лүү нүүж, дараа нь хосууд үлдсэн амьдралаа бие биедээ зориулахаар шийдсэн байна. Эккерт бүрэн сохор болохоосоо өмнө бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалж, каратегийн хар бүстэй болж амжсан юм.

Гэхдээ гэр бүлээ хэрхэн тэжээх вэ гэсэн асуулт түүнийг зовоож байв. Тэрээр уншиж, бичиж чадахуйц хараатай байсан учраас банкинд ажилд орохоор оролдсон боловч татгалзсан хариу авчээ. Төрөөс тусламж авах ёстой хүмүүсийн амьдрал үнэн хэрэгтээ ямар байгааг ойлгосон Пит маш их цочирдсон байна. Түүний амьдарч байсан Калифорнид хараагүй хүмүүсийн ажилгүйдлийн түвшин 85 орчим хувьтай байсан аж. 

Хорин хэдхэн насандаа харааны чадвараа бага багаар алдаж байсан Эккерт графити зурж, сийлбэр сийлэн олон хоногийг өнгөрөөж, эхнэрийнхээ нүдээр ямар харагдаж байгааг тайлбарлуулдаг байсан ч энэ нь эхнэр, нөхөр хоёуланд нь хүнд ажил байв. Модон сийлбэр ч хос хоёрт хангалттай мөнгө олоход нь тус болж чадаагүй бөгөөд 1996 онд 30 настай Пит бүрэн хараагүй болжээ.

Нэгэн өдөр ээжийнхээ хуучин эд зүйлсийг цэгцэлж байгаад Пит 1950-аад оны Кодак камер олж, түүгээр зураг авахаар шийдсэн ба тохиргоог нь Эмигээр тайлбарлуулж байв. Шинэ цагийн дижитал камерууд хальстай камеруудыг энгийн хэрэгцээнээс бүрэн халж амжаагүй байх үед буюу 2000 онд ийнхүү тэрээр гэрэл зургийн ертөнцөд санаандгүй байдлаар татагдан орсон байна. Гэсэн ч камерны тухай ямарч ойлголтгүй Эккерт хоёр хальс худалдаж авснаас хойш өдөр бүр камерны дэлгүүрт очиж, худалдагчийг зогсоо чөлөөгүй шалгаадаг болсон гэнэ. Үүний тусламжтай Пит хожим мэргэжлийн зурагчин болох үндэс сууриа тавьсан юм. 

Сохор гэрэл зурагчийн анхны сэдэв нь хөшөө байв. Эккерт орой бүр Оузу хэмээх герман овчарктайгаа хамт зугаалдаг байжээ. Гэвч удалгүй тэрээр хараагүй хүн хорвоог хэрхэн хүлээж авдгийг харуулах төсөл эхлүүлсэн байна.

Хараагүй болсноос хойш хорь гаруй жилийн дараа Эккерт бие даасан гэрэл зурагчин болжээ. Түүний гайхалтай сонин, хий үзэгдэл мэт зургууд нь Playboy сэтгүүлийн багийнхны анхаарлыг татсан бөгөөд тус сэтгүүлийн эзэн Х.Хефнерт түүний бүтээлүүд маш их таалагдсан гэнэ. 

2013 онд Сваровски Венийн үнэт эдлэлийн дээд хэмжээний уулзалтад танилцуулах бүтээгдэхүүнд хамтран ажиллахаар санал тавьжээ. Тэрээр саналыг дуртайяа хүлээн авсан ба захиалагч тал Эккертийн авсан зургуудад ихээхэн сэтгэл хангалуун байсан юм.

2017 онд зар сурталчилгааны агентлаг Grabarz and Partner Volkswagen-ийн өмнөөс Эккерттэй холбоо барьж, сурталчилгааны кампанит ажилд зориулж, шинэ Arteon автомашины дүрсийг буулгах ажил даалгажээ. Энэ бол Эккерт анх удаа урлагийн хүрээнд машины зураг авалт хийсэн явдал болсон аж.

Эккерт бага гэрэлд удаан цөөн тооны кадр дарах байдлаар ажилладаг бөгөөд сарьсан багваахай шиг өөрийн дуу хаана ойж байгааг анзаарах зарчмаар орчин тойрноо мэдэрдэг. Нэгдүгээрт, тэр зургийг нь авч байгаа зүйлдээ хүрэх, сонсох зэргээр хэмжээсийг нь тодорхойлдог байна. 

Пит ихэнх зургаа студид авдаг боловч хамгийн гайхалтай бүтээлүүд нь гадаа авсан дүрстэй хослуулсан "хий үзэгдэл" -ийн зургууд юм. Тэр ч байтугай Пит харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үед тулгарч буй бэрхшээлийг харуулсан "Автобусны цуврал" хэмээх цуврал бүтээлээ гаргасан юм.

Эхний зураг нь Питийн ажлын хэрэгсэл, дараа нь Сваровскид зориулсан зураг авалтаас авсан зураг, сүүлчийнх нь Volkswagen-ийн зураг авалт

"Миний бүтээл хараагүй хүмүүсийн ертөнцийг харааны ертөнцтэй холбож өгдөг" гэж Эккерт өөрийн ажлыг тайлбарласан байна.

Пит Эккертийн бүтээлийг зуун жилийн өмнө хүчээ авч байсан урлагийн  импрессионист хөдөлгөөний үргэлжлэл гэж үзэж болно. Олон импрессионистууд харааны бэрхшээлтэй тулгарч байсан учраас тэд ертөнцийг энгийн хүмүүсээс тэс өөр өнцгөөс харуулдаг байсан билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()