Ирээдүйд хүмүүс хосоо олоход хиймэл оюун хэрхэн туслах вэ?

Интернет хэрэглээ өргөжин тэлж байгаа энэ үед хүмүүс хоорондын харилцаа тодорхой хэмжээгээр багассаар байгаа билээ. Үүнийг дагаад дотно, халуун дулаан харилцаа үүсгэх хүмүүсийн тоо ч мөн буурсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Танилцах сайт болоод нийгмийн сүлжээгээр дамжуулах зэрэг олон аргаар хүмүүс өөрт тохирох хосоо хайх болсон. Харамсалтай энэ нь эсрэгээрээ хүмүүс хоорондын харилцааг илүү хүндрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ирээдүйд хиймэл оюунаар дамжуулж хоорондоо таарах хүмүүсийг тогтоодог болно гэж мэргэжилтнүүд үзэх болжээ.

Ирээдүйд хүмүүс хосоо олоход хиймэл оюун хэрхэн туслах вэ?

1 Хайраа олох

Онлайн болзоо гэдэг бусад зүйлийн л адил хоёр талтай. Гол давуу тал нь интернет орчимд хийх боломжтой үйлдэл өргөжиж байгаагийн учир ганцаардсан хүмүүс хосоо амархан олдог болно. Гэхдээ хэтэрхий олон сонголт дундаас хүссэн зүйлээ олох хэцүү байдагтай адил, яг өөрт таарах хосоо олох нь мөн адил хүндрэлтэй болох юм. Мөн өөр нэгэнтэй холбоо тогтооход маш хялбар учраас нэг хостойгоо удаан байх нь боломжгүй болох магадлалтай. Өөрөөр хэлбэл хүмүүс насан туршийн хосоо биш, зүгээр л зугаа гаргах нэгнийг олохын тулд цахим үйлчилгээг сонгоно. Мөн хиймэл оюун хурдацтай хөгжиж байгаа учраас өөрт таарсан зан чанар бүхий хүн шиг робот захиалдаг болохыг ч үгүйсгэхгүй.

Хайраа олох

2 ДНХ шинжилгээ

Хүн төрөлхтөн аль эрт цагаас бат бэх харилцааны үндэс юу болохыг хайсаар ирсэн. Төрсөн он, сар өдөр, ямар жил ордтой болохыг нь шинжиж, таарч тохирохоо тооцоолох аргыг өнөөгийн хүн бүр мэднэ. Тэгвэл эдгээрийн оронд хүний үндсэн мэдээлэл буюу ДНХ-г ашиглан ямар хүнтэй нийцэхийг нь тооцдог болох аж. Тухайн хүний ДНХ өгөгдлийг хиймэл оюун шалгаж, зан чанар, бие бялдрыг нь тодорхойлоод хамгийн тохиромжтой хүнийг сонгож өгдөг болох гэнэ. Үүний ачаар танд хамгийн тохиромжтой хувилбарыг сонгох боломжтойгоос гадна тухайн хүн сэтгэцийн өвчин тусах магадлалтай эсэхээс авхуулаад ёс суртахуун, эдийн засгийн чадамж, зан байдал, сэтгэл санааны нийцлийг ч харгалзан үзэх юм байна. Ерөнхийдөө ДНХ шинжилгээний нөлөөгөөр хосоо сонгохын тулд болзоонд явахын оронд дэлгүүрээс бараа сонгохтой адил зүйл хийдэг болно.

ДНХ шинжилгээ

3 Виртуал болзоо

Цахим орчинд бид болзохыг хүссэн хүнийхээ зургийг нь үзэхээс, яг бүрэн төрхийг нь харж чаддаггүй. Тиймээс эртнээс хийсвэр буюу виртуал орчинд болзох тухай таамаглал дэвшүүлж ирсэн билээ. Одоо үед хүмүүс цахим орчинд камераар дамжуулан болзож байгаа ч ирээдүйд хиймэл оюун бидний болзохыг хүссэн хүний дүрсийг 3D хэмжээсээр тусгаж үзүүлдэг болох гэнэ. Хиймэл оюун ухаан хүлээн авсан мэдээллээ богино хугацаанд боловсруулж чаддаг тул тухайн хүний үйл хөдлөл, дуу хоолой, яриаг бодитоор нь дамжуулж чадах аж. Ингээд та тухайн хүнтэй болзох эсэхээ 3D-ээр харж байгаад шийддэг болох юм.

Дашрамд хэлэхэд, хүмүүсийн харилцаанд хувьсгал хийх өөр нэг шинэчлэл бол үнэрийн судалгаа юм. Эрдэмтэд ямар үнэр хүнийг татдаг, аль нь үргээдэг болохыг удаан хугацаанд судалж ирсэн. Тиймээс ирээдүйд тухайн хүнийг татдаг үнэрийг ашиглан "уургалах" боломжтой болох аж.

Виртуал болзоо

4 Гэрлэлт

Урьд цагт гэр бүлүүд нь уулзаж, бие биенийхээ хүүхдүүдийг шинжсэний дараа гэрлүүлдэг байсан билээ. Тэр үед гэрлэх хосууд хурим дээрээ анх уулзах нь энгийн үзэгдэл байв. Тэгвэл орчин үед хиймэл оюун хүмүүсийг шинжсэний үндсэн дээр гэрлэх хосуудыг тодорхойлдог болох гэнэ. Үүнийг дагаад гэрлэлтийн хуульд томоохон өөрчлөлт орох нь тодорхой.

Гэрлэлт

5 Эцэс төгсөлгүй болзоо

Судлаачид дэлхийн хүн амын төрөлт эрс буурч байгааг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох урт удаан хугацааны харилцаанд нийтлэг асуудал үүсэж байгаагийн илрэл гэж үзэж байна. Энэ нь мөн залуус эрт гэрлэхээс татгалзах болсонтой холбоотой. Нэмж дурдахад нийгмийн хэмжээнд тогтсон байсан хүйсийн чиг үүргийг буруутгаж  эхэлсэн тул эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа илүү муудаж эхэлсэн гэнэ. Энэ бүхнээс болж хүмүүс хосоо сонгоход илүү нухацтай хандаж, илүү урт хугацааг зарцуулж, өөрсдийн жинхэнэ хайраа "хайх" болсон. Дахин хэлэхэд, шинэ технологийн тусламжтайгаар шинэ хамтрагчийг амархан олох боломжтой тул хүмүүс нэг хүнтэйгээ удаан байхаас илүүтэй, олон хүнтэй уулзахыг илүүд үзэх болно. Үүнээс болоод жинхэнэ дотно харилцаа ховордох эсвэл бүр үгүй болох магадлалтай.

Эцэс төгсөлгүй болзоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()