Нэрт жүжигчин Анжелина Жолигийн өнгөрсөн амьдралын нууц, залуу насны дуулиант явдлууд

Хүмүүнлэгийн үйлстэн, зургаан хүүхдийн ээж, хорт хавдартай тэмцэгч зэрэг олон гуншинтай нэрт жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) үнэхээр бусдыг өөртөө татах увдистай юм. Гэвч түүний алдар нэрийн цаана нуугдсан хүүхэд насны хүнд хэцүү түүхийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Энэ үүднээс та бүхэнд энэхүү гайхамшигт бүсгүйн нууцуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Нэрт жүжигчин Анжелина Жолигийн өнгөрсөн амьдралын нууц, залуу насны дуулиант явдлууд

1 14 насандаа анхны хуримаа хийсэн

Анжелина Жоли анх 14 настайдаа хүний эхнэр болж байв. Хамгийн гол нь энэ хуримыг Жолигийн ээж зөвшөөрсөн аж. Ээж нь охиноо эрх чөлөөтэй өсгөсөн бөгөөд тухайн үед найз залуу нь Жолигийн гэрт хамт амьдарч байсан учраас энэ шийдвэрийг гаргахад амархан байсан гэнэ. Хосууд нас чацуу байсан бөгөөд цуг сургуульд явдаг байжээ. Тэд 2 жилийн турш амьдрахдаа эвтэй найртай байсан ч ахлах сургуулиа төгсөөд Анжелина загвар өмсөгчөөр ажиллаж эхэлснээр анхны нөхрөөсөө салжээ. Удалгүй тэрээр дараагийн нөхөр Жонни Ли Миллертэй танилцсан юм.

14 насандаа анхны хуримаа хийсэн

2 Аавтайгаа харилцах харилцаа

Энэ бүхний хажуугаар түүний аав хаана байсан бол гэж та гайхаж байж магадгүй. Анжелинагийн аав нь жүжигчин Жон Войт (Jon Voight) бөгөөд тэрбээр мөн Холивудын хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан юм. Харамсалтай нь тэрбээр карьераа хэт хөөснөөс болоод эхнэр хүүхдээ хаясан аж. Үүнээс болоод Жоли олон жилийн турш ааваасаа харилцаагаа тасалсан байна. Охин эцэст нь ээжийгээ нас барсны дараа аавтайгаа утсаар ярьж, холбоо тогтоожээ.

Аавтайгаа харилцах харилцаа

Жон Войт 2001 онд охиноо сэтгэн зүйн тал дээр асуудалтай гэж ярилцлага өгснөөс хойш тэдний харилцаа улам хурцдаад байсан юм. Тухайн үед Анжелина анхны хүүхдээ өргөж авч байсан аж. Эцэст нь бүсгүйн хуучин нөхөр Брэд Питт аавыгаа өршөөх хэрэгтэй гэж Анжелинаг ятгасан байна.

Охинтойгоо эргэж холбогдсон Жон "Би зээ нараа тэврэхийг маш удаан хүлээсэн. Миний зээ нар бүгд сайхан хүүхдүүд бий. Би гэр бүлээ эргүүлж авах гэж их хичээсэн. Анжелина ч үүнийг ойлгож намайг амьдралдаа эргүүлж оруулсан." гэж мэдэгдсэн юм.

3 Залуу насны алдаа

Анжелина нэгэн ярилцлагын үеэр залуу насны алдаанаасаа болж амиа алдах шахсан тухайгаа ярьсан байна.

“Би маш хүнд хэцүү үеийг туулж өдийг хүрсэн. Би залуу насандаа амиа алдаагүй нь маш том амжилт гэж бодож явдаг. Олон уран бүтээлчид миний оронд байсан бол туулсан зүйлсийг маань тэвчиж чадахгүй. Надад амиа алдаж болох олон шалтгаан байсан. Эрсдэлтэй зүйлд хэтэрхий их дуртай учраас амьдралаа золих зүйлс олныг хийж явлаа." гэж тэрбээр ярьсан байдаг.

Үнэхээр ч түүний өмнө нь хийж байсан зүйлсийг сонссон хүмүүс гайхширч хоцордог. Анжелина олны өмнө бисексуал гэдгээ зарлаж, төрсөн дүүгээ үнсэж, хуучин нөхөр Билли Боб Торнтогийн цусыг хийсэн хүзүүний зүүлтээ хүртэл хүмүүст бахдан харуулж байсан удаатай. Одоо тэр зүгээр л үлгэр жишээ эх хүн байхыг хичээдэг гэжээ.

Залуу насны алдаа

4 Мансуурсан байхдаа ярилцлага өгсөн

Фрэнклин Маяар хэмээх залуу өөрийгөө Анжелинад олон жилийн турш хар тамхи зардаг байсан гэдгээ илчилсэн. Түүний хэлснээр 1997 онд анх Анжелинад хар тамхи зарж байсан бөгөөд Жоли залуу байх даа кокайн хэрэглэж мансуурсан байх даа телевизийн ярилцлагад орж байсан гэжээ. Тэрбээр жүжигчин бүсгүйд ярилцлагад орохоосоо өмнө хар тамхи өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд үнэхээр л Жоли камерын өмнө  тогтворгүй харагдаж байсан. 

1998 оны үеэр Анжелина байж болох бүх төрлийн хар тамхийг татаж үзсэн хэдий ч  одоо тэдгээрээс уйдсан учраас хэрэглэхээ больсон хэмээн дурдсан. Фрэнклин хожим нь Жоли эд мансууруулах бодист  донтоод байх үеийн зургийг интернетэд тавьсан байдаг. 

Мансуурсан байхдаа ярилцлага өгсөн

5 Амиа хорлох оролдлого

"Оддын" намтар бичигч Эндрю Мортон "Анжелина Жоли: Хориотой намтар" номондоо Жолигийн амьдралын зарим цочирдом баримтуудыг дэлгэжээ. Тэрээр Анжелина амиа хорлох гэж оролдсон явдлыг тод томруун дүрсэлсэн юм. Жүжигчин бүсгүй амьдралаа "дуусгахад" нь туслах тусгай хүн хүртэл хөлсөлжээ.

"Анжелина сэтгэлийн гүн хямралд хямралд орсон учраас амийг нь хороож өгөх алуурчин хөлсөлсөн." гэж Эндрю нэгэн ярилцлагын үеэр хуваалцсан юм. Жоли мөн өөрийнхөө биеийг олон газарт нь зүсэж гэмтээж байв. 

Амиа хорлох оролдлого

6 Нүцгэн зураг

"Salt" хэмээх кино нь дөнгөж театруудаар цацагдаж эхлэх гэж байх үед Жолигийн нүцгэн зургийг Star Magazine сэтгүүл хэвлэсэн байна. Тэр үед киногоо сурталчлахаар дэлхийгээр аялж байсан Жолид энэ нь том цохилт болсон юм. Тэрхүү зургуудын доор "Анжелинагийн мартахыг хүсдэг шөнө" гэж бичсэн байжээ.

Анжелинагийн дуулиан тарьсан цуврал зургийг 1999 онд авсан бөгөөд урьд өмнө нь хаана ч нийтэлж байгаагүй юм. Зургуудыг сэтгүүлд зарсан эх сурвалжийн мэдээлж буйгаар уг зургийг 14 цагийн турш үргэлжилсэн үдэшлэгийн үеэр авсан байна. Ингэхдээ Анжелинаг мансуурсан байсан гэсэн юм. 

Нүцгэн зураг

7 Ээжийнхээ найз залууг уургалсан

Эндрю Мортоны бичсэн Анжелинагийн намтар дахь өөр нэг сонирхолтой баримт бол 16 настай Анжелина ээжийнхээ найз залуутай богинохон хугацаанд үерхсэн тухай юм. Үүнээс болж эх, охин хоёрын харилцаа нэлээн хурцдаж, олон жилийн турш бие биентэйгээ бараг харьцахгүй болох нөхцлийг бүрдүүлсэн байна.

Цаг хугацааны эрхээр Анжелина томоожиж, үр хүүхэдтэй болсноор ээжийгээ үнэхээр ойлгож, түүнтэй эргэн ойр дотно болж чаджээ. Ээж нь 2007 онд 56 насандаа хорт хавдраар нас барсан нь.Анжелинад маш хүнд цохилт болсон юм.

Ээжийнхээ найз залууг уургалсан

8 Эмэгтэйчүүд

Бага залуу насандаа Анжелина олон амрагтай байсан. Тэрээр Холливудын алдартнуудын нэг байсан хэдий ч алдар хүндийн оргилд хүрэх зам нь амаргүй байв. Жүжигчин бүсгүй байр сууриа олж авахын тулд ямар ч хамаагүй дүрд тоглоход бэлэн байжээ.

Анжелинагийн анхны гол дүрүүдийн нэг бол 1998 оны "Gia" кино юм. 24 настай Анжелина ДОХ өвчнөөр нас барсан 80-аад оны алдарт супер модель Жиа Мариа Карангийн дүрийг бүтээсэн билээ. Жиа этгээд нэгэн байсан учир Жоли өөрийн этгээд чанарыг харуулж дүрдээ орох ёстой болсон юм. 

Мөн Жиа лесби байсан тул Анжелина бүр бүрэн нүцгэн, эротик үзэгдлүүдэлд эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүдтэй хамт тоглосон. Кино өөрөө маш их амжилтыг олж, Анжелина Алтан бөмбөрцөг наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн байна. Энэ үеэс хүмүүс түүний бэлгийн чиг хандлагыг гадарлах болсон аж.

Жоли өөрөө биксексуал гэдгээ нуугаагүй бөгөөд 2005 онд олон нийтэд зарласан билээ. Мөн 2008 онд Азийн топ модель Женни Шимизу өөрийгөө Анжелина Жолигийн хуучин амраг байсан гэдгээ мэдэгдсэн байдаг.

Эмэгтэйчүүд

9 Жүжигчин Ума Турманы гэр бүлийг салгасан

Жоли ганцхан Брэд Питтийг эхнэрээс нь салгасан юм биш. 2004 онд жүжигчин Ума Турман нөхөр Этан Хавкаасаа салсан юм.  Анжелина"Taking Lives" хэмээх кинонд Этантай хамт тоглож байхдаа хөөрхий залууг урхидаж чадсан байна. Үүнийг мэдсэн Ума шууд салах өргөдлөө өгсөн аж. Гэхдээ Анжелина удалгүй Этан канадын модел Жэн Перцтовтой явалдаж байгааг нь мэдээд мөн салсан байна.

Жүжигчин Ума Турманы гэр бүлийг салгасан

10 Дуучин Мик Жаггертай амрагийн холбоотой байсан

"Брэд Питт, Анжелина Жоли: Жинхэнэ түүх" номын зохиолч Женни Пол зургаан жилийн турш мэдээлэл цуглуулсан. Тэрээр Жоли дуучин Мик Жаггертай хоёр удаа амрагийн харилцаа тогтоож байсан хэмээн мэдэгдсэн юм. 

Дуучин Мик Жаггертай амрагийн холбоотой байсан

11 Ээж нь үсээ будахыг шаарддаг байсан

Анжелинаг бараг хүн бүр бор үстэй гэж боддог. Гэвч тэрбээр төрөлхийн шаргал үстэй гэнэ. Ээж нь охиноо бор үстэй бол илүү дээр харагддаг гэж үзсэн тул 4 настайгаас нь хойш бороор будаж хэвшүүлсэн байна.

Ээж нь үсээ будахыг шаарддаг байсан

12 Хамраа янзлуулсан

Намтар судлаач Женни Пол залуу насандаа Анжелина гоо сайхны мэс засал хийсэн гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр урууландаа мэс засал хийлгээгүй, харин хамартаа мэс засал хийлгэж, нүдээ лазераар тэглүүлсэн гэжээ. Анжелинагийн уруул харин төрөлхийн том гэдгийг бага насны зургууд нь баталдаг. Мөн Жоли, Питт нарын охин нь ээж шигээ уруултай билээ.

Хамраа янзлуулсан

13 Холивудын хамгийн муу ээж

2012 онд Анжелина Жоли Кристина Агилератай хамт дэлхийн хамгийн муу од ээжүүдээр тодорчээ. Америкийн долоо хоног тутмын Star сонин шинэ дугаарт хамгийн муу, хамгийн сайн эцэг эхчүүдийн үнэлгээг нийтэлсэн. Тус сонины мэдээлснээр шилдэг ээжүүд бол Холливудын жүжигчин Сандра Буллок, Женнифер Гарнер, Риз Уизерспун нар юм. Эсрэгээрээ Анжелина хүүхдүүдийн хоол тэжээл, биеэ авч явах байдалд анхаарал тавиагүйгээс болж хамгийн муу ээж гэх цолыг хүртжээ. Дашрамд дурдахад Жоли-Питт нарын гэр бүл хүүхдүүд нь Макдональдсд хооллох дуртай, өглөөний цайндаа кока колаг уухыг илүүд үздэг гэж удаа дараа хэлж байсантай холбоотой байж болох юм. 

Холивудын хамгийн муу ээж

14 Араар тавихыг байдаг л зүйл гэж ярьсан

Анжелина бэлгийн хэрэгцээгээ хангахын тулд ганцхан хамтрагчтай байх нь хангалтгүй гэж ярьж байжээ.

Тэрээр энэ талаар "Үнэнч байх нь гэр бүлийн харилцаанд зайлшгүй шаардлагатай гэдэгт би эргэлздэг. Хамтрагчаа хаяж, харлуулж байсны оронд өөр хүнтэй түргэхэн амжуулсан нь дээр. Брэд бид хоёр бие биеээ хайртай ч нөгөөгөө өмчлөх гэж хичээдэггүй. Бид нэг нэгнийхээ хувийн амьдралыг хязгаарлахгүй байхыг хичээдэг." гэж мэдэгдсэн юм.

Араар тавихыг байдаг л зүйл гэж ярьсан

15 Хүүхэд байхдаа оршуулгын зохион байгуулагч болохыг хүсдэг байсан

Холливуд дахь карьер нь бүтээгүй байсан бол Анжелина оршуулгын бизнест хөл тавьсан байж магадгүй юм. Тэрээр нэгэн ярилцлагадаа бага байхдаа өвөөгийнх нь оршуулах ёслол сэтгэлд нь хүрээгүй тул оршуулгын зохион байгуулагч болохыг хүсэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

"Энэ нь хачин этгээд зүйл шиг сонсогдож болох ч өвөөг маань яаж оршуулж байгааг хараад би үнэхээр их гомдсон. Хүмүүсийн хайртай, дотны хүнийг оршуулж байгаа бол түүнээс илүү сэтгэл гаргах ёстой байсан юм. Тиймээс би жүжигчин болоогүй бол оршуулгын ажилтан болох байсан байх" гэж тэрээр ярьсан байна.

Хүүхэд байхдаа оршуулгын зохион байгуулагч болохыг хүсдэг байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()