25 настай Женни Ким, 32 настай Квон Жи Ён буюу G-Dragon нар нууцаар уулзаж байгааг Dispatch-ийн сэтгүүлчид харсан байна. Тэдний мэдээлснээр хоёр дуучин олны нүднээс нуугдахын тулд зөвхөн нэгнийхээ гэрт л уулздаг байжээ.
G-Dragon өөрийн амьдардаг пентхаусдаа нууц машины зогсоол, зөвхөн өөрөө ашигладаг лифттэй бөгөөд Женни түүгээр нь дамжин бусдын нүдэнд өртөхгүйгээр гэрт нь ордог гэнэ.
Сэтгүүлчдийн "тагнаснаар" сүүлийн нэг жилийн турш Женни өдрийн хуваарьт ажлаа дуусгаад Ганнам дүүрэгт амьдардаг G-Dragon дээр заавал очдог бөгөөд орой нь гэртээ харьдаг ажээ. Дараа өдөр нь мөн л энэ байдал давтагддаг байна.
"YG Entertainment"-ийнхан тэр хоёрын үерхлийг аль хэдийн мэддэг болсон бөгөөд тэр ч байтугай Женнигийн менежер нь түүнийг дуучин залуугийн гэрт хүргэж өгдөг болохыг Dispatch мөн мэдээлжээ. Зарим тохиолдолд G-Dragon-ий менежер нь Женниг авчирдаг гэнэ.
Өнгөрсөн 1-р сарын 31-нд буюу BLACKPINK-ийн "THE SHOW” онлайн концерт болдог өдрийн өглөө Женни GD-ийн гэрээс гарч, концерт болох газар руу хөдлөхийг папарациуд олж харжээ.
Хоёр уран бүтээлчтэй ойр байдаг эх сурвалж "YG-ийн нэлээн олон хүн тэр хоёрын харилцааг анзаарсан. Женнигийн ээж ч бас үүнийг мэдэж байгаа. GD охинд нь их халамжтай байдагт тэр таатай ханддаг" гэж өгүүлжээ.
Одоо тэдний харьяалагддаг "YG Entertainment"-аас GD, Женни хоёр үерхэж байгааг баталж мэдэгдэл хийхийг хүлээх л үлдлээ.