Амьдрал үүсэх боломжтой нь онолын хувьд батлагдсан 10 гараг

Эрдэмтэд аль эртнээс агаар мандалтай гарагуудыг илрүүлсээр байгаа бөгөөд тийм гараг нийт 2000 байдаг гэсэн тооцоо гаргажээ. Үүнээс гадна тухайн гараг дээр яг ямар төрлийн амьд биет оршин байх боломжтойг тодорхойлоход маш удаан хугацаа зарцуулдаг аж. Тиймээс судлаачид яг манай дэлхийтэй адилгаж болох арван гараг байдгийг тогтоосон байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээр гарагуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Амьдрал үүсэх боломжтой нь онолын хувьд батлагдсан 10 гараг

Эрдэмтэд зарим агаар мандалтай гаригуудын амьд биет агуулах боломжийг тодорхой хэмжээгээр хэтрүүлж мэдээлдэг. Жишээ нь дэлхийтэй хамгийн ойр агаар мандал бүхий GJ1132b гарагийг нээсэн явдлыг маш том амжилт гэж үзэж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ GJ1132b-ийн гадаргуугийн температур дэлхийнхээс хэдэн зуун градусаар өндөр байгаа тул түүнийг дэлхийтэй адил гэж нэрлэх нь буруу юм.

Бусад гаригуудын манайхтай ижил төстэй байдлыг харьцуулахын тулд НАСА-ын эрдэмтэд ESI хэмээх нэгжийг нэвтрүүлсэн. ESI-ийг тодорхойлохдоо таталцлын тухайн гараг дээр татах хүч, мандлын чанар, нягтрал, температур, ойролцоох "нар"-ыг тойрох хурд зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг. ESI-ийн хэмжээ нь 0-ээс 1-ийн хооронд байдаг бөгөөд 0.8-аас их болвол дэлхийтэй адил хэмээн ангилдаг аж. Жишээлбэл, Ангараг гарагийн ESI 0.64, Сугар 0.78 байдаг байна.

 

1 Kepler 438b

Тус гарагийн ESI-ийн хэмжээ 0.88-д хүрдэг учраас одоохондоо дэлхийтэй хамгийн адилхан гараг хэмээн нэрлэгдэж байна. Хэмжээ нь дэлхийгээс 12 хувиар том ба биднээс 470 гэрлийн жилийн зайд байрладаг. Kepler 438b хамгийн жижиг төрлийн од буюу улаан одой одыг тойрон эргэдэг учраас 35 хоногийн дотор бүрэн тойрч, нэг жил өнгөрдөг гэж үзэж болно.

Энд хэт хүйтэн эсвэл халуун байдаггүй тул гадаргуу дээрх шингэнээ алддаггүй аж. Нарийн тодорхой биш ч температур нь цельсийн 0-60 градусын хооронд байдаг гэж эрдэмтэд үздэг. Масс нь мөн тодорхойгүй боловч хэрвээ царцдас нь чулуурхаг бүтэцтэй байвал энэ нь манай гарагаас дор хаяж 1.4 дахин хүнд гэсэн үг болох юм. Тогтвортой амьдралд нөлөөлөх гол аюул нь улаан одойгоос ялгарах цацраг туяа юм. Улаан одой нь хэт их цацраг ялгаруулдаг бөгөөд ямар ч амьдралын хэлбэр түүнийг тэсвэрлэж чадахгүй.

Kepler 438b

2 Gliese 667Cc

ESI нь 0.85 бөгөөд мөн улаан одойг тойрдог. Манайхаас 24 гэрлийн жилийн зайд байрлах энэхүү гарагийн масс нь дэлхийгээс 3.8 дахин их юм. Том хэмжээтэй учраас татах хүч нь ч мөн их. Үүний нөлөөгөөр радио дурангаар энэхүү гарагийг тийм ч сайн судалж чадаагүй байна. Гадаргуугийн температур 5 градусаас хэтрэхгүй байх магадлалтай.

Gliese 667Cc

3 Kepler 442b

ESI нь 0.84-т хүрдэг Kepler 442b-ийн диаметр дэлхийнхээс 1.3 дахин илүү юм. Түүний тойрдог од нь манайхаас илүү хүйтэн бөгөөд биднээс 1100 гэрлийн жилийн зайд оршдог. "Нар"-аа 112 хоногт нэг удаа тойрдог тул эрдэмтэд энд амьд биет амьдрах боломжтой гэж дүгнэжээ. Kepler 442b-ийн дундаж хэм целсийн 0-ээс 40 хүртэлх градус хүйтэрдэг юм байна.

Kepler 442b

4 Kepler 62e ба 62f

Эдгээр гарагуудыг нээсэн дурангаар нь нэрлэжээ. Нэг нарны аймагт байрладаг Kepler 62e ба 62f нь биднээс 1200 гэрлийн жилийн зайд оршдог. Тус гарагууд нь 122 болон 267 хоногийн дотор нарыг тойрдог тойрдог учраас дэлхийтэй төстэй гэж эрдэмтэд үзжээ. Радиусууд нь манайхаас тус бүр 1.6 ба 1.4 дахин их юм байна. Одоогийн байдлаар гараг тус бүрийн массыг тогтоогоогүй байгаа ч одон орон судлаачид дэлхийгээс 30 дахин хүнд байх магадлалтай гэж таамаглажээ. Температурын хувьд усыг шингэн хэлбэрт хадгалах боломжийг олгодог боловч энэ нь зөвхөн уур амьсгалаас гадна агаар мандлаас хамаардаг аж.

Kepler 62e ба 62f

5 Kepler 452b

Kepler 452b гарагийг 2015 онд нээсэн бөгөөд тухайн үедээ том шуугиан тарьж байжээ. 1400 гэрлийн жилийн зайд байрладаг тус гарагийн ESi нь 0.84 бөгөөд 385 хоногт нараа нэг бүтэн тойрдог. Тус гараг нь маш хол зайд байрладаг учраас массыг тодорхойлох боломжгүй байна. Эрдэмтэд Кеплер 452б-ийн температур хасах 20-аас нэмэх 10 градусын хооронд хэлбэлздэг гэж үздэг. Энэ нь хүн амьдрахад хамгийн тохиромжтой нөхцөл юм.

Kepler 452b

6 Kepler-283c

ESI нь 0.79 хүрдэг энэхүү гараг нь улбар шар өнгийн одойн аймагт байрладаг бөгөөд 93 хоногт нэг бүтэн тойрдог. Эрдэмтэд энэхүү гарагийг амьдрахад нэн тохиромжтой гэж үзсэн нь гадаргуун температур нь хасах 35 орчим байдагтай холбоотой ажээ.

Kepler-283c

7 Gliese 832 c

16.1 гэрлийн жилийн зайд байрлах энэхүү гарагийн ESI нь 0.81 юм байна. Улаан одойн аймагт хамаардаг Gliese 832 c нь 36 хоногийн дотор нэг удаа түүнийг тойрдог. Уур амьсгал нь дэлхийн температуртай төстэй боловч илүү тогтворгүй гэнэ. Дундаж температур нь хасах 20 градус юм. Хэрэв агаар мандал нь тооцоолж байгаагаас илүү нягт байвал температур нь илүү өндөр байх боломжтой.

Gliese 832 c

8 Proxima Centauri b

Proxima Centauri-b нь манай дэлхийтэй хамгийн ойр буюу 4.2 гэрлийн жилийн зайд оршдог. Мөн адил улаан одой тойрдог энэхүү гараг нь 11.2 хоногийн дотор нэг бүтэн тойрог хийдэг байна. ESI-ийн хувьд маш өндөр буюу 0.87 хүрдэг аж. Энэхүү гараг нь мөн нартай маш ойрхон буюу 7 сая км зайд байрладаг. Гэхдээ улаан одойн гэрэл маш бага тул Proxima Centauri b-ийн гадаргуу дэлхийтэй харьцуулахад 35 хувиар бага гэрэл хүлээн авдаг. Тиймээс эрдэмтэд түүний гадаргуу дээр ус байх магадлал маш өндөр хэмээн дүгнэжээ.

Proxima Centauri b

9 Tau Ceti e

Цетус хэмээх нарны аймагт багтдаг энэхүү гарагийн ESI  нь 0.78. Тус гараг нь мөн өөрийн нарнаас манай дэлхийтэй харьцуулвал 60 дахин илүү эрчим хүч хүлээн авдаг. Агаар мандал нь Сугар гаригтай адил нягт, гэрэл нэвтрэх аргагүй байдаг аж. Гэхдээ нарны нөлөөгөөр энэ үед маш сайн халдаг. Үүнтэй холбоотойгоор гадаргуугийн дундаж температур цельсийн 70 градус хүрдэг юм. Эрдэмтэд хамгийн энгийн бичил биетүүд гарагийн гадаргуу дээрх усанд амьдардаг гэж таамаглаж байна. Одоо байгаа хамгийн хурдан сансрын хөлөг Тау Кит руу 200 гаруй мянган жилийн турш нисэж байж хүрэх гэнэ.

Tau Ceti e

10 Ангараг

ESI нь энэ жагсаалт дээрх бусад гарагуудаас бага буюу ердөө 0.64 хүрдэг ч гэсэн манай нарны аймаг дахь хүн амьдрахад хамгийн тохиромжтой гараг нь ангараг юм. Агаар мандал нь манайхаас арав дахин бага нягтралтай байдаг ч нарны гэрэл хангалттай тусдагийн дээр салхи салхилдаг гэдэг нь тогтоогдсон билээ. Агаар мандлын химийн найрлагад нүүрстөрөгчийн давхар исэл давамгайлдаг байна. Үүнээс гадна газар доор нь их хэмжээний усны нөөц байх боломжтой гэж эрдэмтэд үздэг.

Ангараг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()