1
Моника Беллуччи ба Венсан Кассель (Monica Bellucci, Vincent Cassel)
Моника, Венсан нар 1996 онд "Appartment" киноны зураг авалтын үеэр танилцаж байсан бөгөөд тэднийг анхны харцаар дурлалцсан гэж ярьдаг хүмүүс бий. Гэсэн хэдий ч Венсан гурван жилийн турш Моникаг эхнэрээ болгохоор хичээсэн боловч зөрүүд үзэсгэлэн тэр болгонд нь татгалзаж байв. Харин Кассель автомашины осолд орсны дараа Моника бодлоо өөрчилжээ.
Жүжигчид хоёр охинтой болж 17 жилийн турш хамт амьдарсан ч 2013 онд тайван, нам гүмхэн салсан байна.
Венсан дахин хэзээ ч гэрлэхгүй гэж тангарагласан боловч хэлсэндээ хүрээгүй юм. 2015 онд тэрээр өөрөөсөө 31 насаар дүү загвар өмсөгч Тина Кунакитай танилцаж 2018 оны 8-р сард хуримаа хийсэн юм. 2019 оны 4-р сард бяцхан Амазони мэндэлж, Тинагийн анхны хүүхэд, Венсаны гурав дахь охин болов.
2
Деми Мур ба Эштон Катчер (Demi Moore, Ashton Kutcher)
Эштон Демитэй танилцахаасаа өмнө алсаас харсаар дурласан байжээ. Тэрээр 12 настайдаа "Сүнс" киног үзсэн бөгөөд тэр үеэс хойш Мурын дүрийг сэтгэлээсээ гаргаж хаяж чадаагүй юм. Аз болоход тэд нэгэн үдэшлэг дээр танилцсан байна. Дур булаам, залуу жүжигчин Дэмид таалагдаж, тэдний романс эхэлжээ. Тэдний хайр сэтгэлд 16 насны зөрүү саад хийж чадаагүй бөгөөд 2 жилийн дараа гэхэд гэр бүл болсон юм.
Тэдний гэрлэлт зургаан жил аз жаргалтай үргэлжилсэн ч эцэстээ салжээ. Эхэндээ Деми түүний шоу цэнгээн, архидан согтууралтыг тэвчдэг байсан ч Катчер залуу шаргал үст Сара Лилтэй шөнийг өнгөрөөсөн гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах үед энэхүү гэр бүл бутарч унасан.
3
Ванесса Паради ба Жонни Депп (Vanessa Paradis, Johnny Depp)
Жонни Депп, Ванесса Паради нарын хайрын түүх 14 жил үргэлжилсэн. Роман Поланскийн найруулсан "Ес дэх хаалга" киноны зураг авалтын үеэр жүжигчдийн хооронд нөхөрсөг харилцаа үүссэн бөгөөд гурван сарын дараа Ванесса Жоннид жирэмсэн болсон тухайгаа хэлжээ. Жүжигчин аав болно гэдгээ мэдээд аз жаргалаар гэрэлтэж байсан гэж эргэн тойрныхон нь хуваалцаж байсан.
1999 онд Ванесса Лили охиноо төрүүлж, гурван жилийн дараа тэдний хүү Жак Кристофер мэндэлжээ. Жүжигчид эцэг эх болсон хэдий ч гэрлэх гэж яарсангүй. Тэднийг бичиг баримт бус харин илүү гүнзгий зүйл холбож байгаад сэтгэл хангалуун байсан биз.
Гэсэн хэдий ч "илүү зүйл" нь тэднийг үүрд холбож чадаагүй юм. "Румын өдрийн тэмдэглэл" киноны зураг авалтын үеэр Жонни жүжигчин Эмбер Хердтэй танилцжээ. Үзэсгэлэнт шаргал үст Деппийн толгойг эргүүлж, тэр түүнээс өөр хүний тухай бодохоо больсон. Жүжигчин хүүхдүүдийнхээ ээжээс салж, залуу бүсгүйн араас хөл алдсан аж. (Жонни Эмберээс 23 насаар ах юм). Гэсэн хэдий ч энэ бүхэн маш харамсалтайгаар дууссан билээ.
4
Женнифер Энистон ба Жастин Теру (Jennifer Aniston, Justin Theroux)
Женнифер Энистон ба Жастин Теру нар хожуу насандаа танилцсан учраас хэн хэн нь харилцааны арвин туршлагатай байв. Тэд хоёул урьдын амрагаасаа хүндхэн байдлаар салсан гэдгээрээ ижил түүхтэй. Анистон, Жастин нар 2010 онд "The Passion for Wanderlust" киноны зураг авалт дээр танилцаж байжээ. Эхэндээ жүжигчид харилцаагаа нууж, ямар ч тайлбар өгөөгүй боловч папараццигийн дурангаас нуугдаж чадаагүй. 2012 онд Теру төрсөн өдрөөрөө Анистонд сая долларын бөгж бэлэглэж, гэрлэх санал тавьжээ.
Тэд 2015 онд гэрлэсэн боловч 2018 оны эхээр тэд салсан байна. Салсны дараа Жастины хувийн амьдрал хэвлэлийнхний анхаарлын төвд оржээ. Жастин жүжигчин Эмма Стоун, дуучин Селена Гомес, зураач Петра Коллинз, загвар өмсөгч Лаура Харриер зэрэг охид бүсгүйчүүдтэй нэр холбогдоод амжсан юм. Тэру ганц бие эрийн эрх чөлөөгөө бүрэн эдлэхээр шийдсэн бололтой.
5
Наоми Кэмпбел ба Владислав Доронин (Naomi Campbell, Vladislav Doronin)
Оросын олигарх Владислав Доронин, Хар ирвэс Наоми Кэмпбелл нарын шуугиан тарьсан харилцаа ердөө таван жил үргэлжилжээ. Тачаангуй супермоделийн төлөө тэрбумтан 22 жил ханилсан эхнэрээ орхисон юм. Наоми харин карьераа орхиж, хайртдаа илүү ойр байхаар Орос руу нүүхэд бэлэн байв. Тэднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэж олон хүн итгэсэн ч 2013 онд хосууд салж болсноо албан ёсоор зарлав.
Доронин 2015 оны эхээр тэрээр өөрөөсөө 31 насаар дүү загвар өмсөгч Кристина Романоватай танилцжээ. Тэдний харилцаа хурдан гүнзгийрч, зун гэхэд Кристина жирэмсэн болсон гэдгээ нийтэд мэдэгджээ. Хосууд 2016 оны 1-р сард Жасмин охиноо төрүүлж, 2019 оны намар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.
6
Кейт Бекинсейл ба Лен Уайзман (Kate Beckinsale ба Len Wiseman)
Кейт, Лен нар 2003 онд "Underworld" киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Тэдний хооронд амрагийн холбоо тогтох хүртэл удаан хугацаа шаардагдсан юм. Тэр үед Кейт Бекинсейл жүжигчин Майкл Шинтэй болзож байсан бөгөөд найруулагч Лен Уайзман мөн тусдаа гэр бүлтэй байв. Гэсэн хэдий ч зураг авалтын талбарт хэдэн сарын турш хамтарч ажилласны дараа бүх зүйл өөрчлөгдсөн байна.
Тэд тус тусын хосоосоо салж, 2004 оны 5-р сарын 9-нд Лос Анжелес хотод хуримаа хийсэн юм. Гэвч 2015 оны намар тэд салж байгаагаа зарласан. Салах болсон шалтгаанаа тэд ойлголцох чадахгүй тэс өөр хүмүүс байсан гэж тайлбарласан ч найруулагч өөрөөсөө 19 насаар дүү загвар өмсөгч залуу Ж.Ж.Франсотой амрагийн холбоотой байсныг шар хэвлэлүүд олж мэджээ.