Блоггер бүсгүй Морган Микенас биеийнхээ илүүдэл үсийг хусахгүй, вакс хийлгэлгүй нэг жилийн хугацааг тэвчээртэйгээр өнгөрүүлснээр багагүй мөнгө, цаг хугацаа хэмнэсэн байна.
Түүний энэхүү үйлдэл хүмүүсийг, ялангуяа охид, бүсгүйчүүдийг илүүдэл үсээ хусахгүй байхад уриалсан зүйл биш гэнэ.
Харин өөрийн тав тух, таатай мэдрэмжийг дагаж, амьдралын хэв маягтаа нэвтрүүлэхийг уриалж байгаа нь энэ гэв.
Тэрээр илүүдэл үс, илүүдэл жин гэхчлэн элдэв шалтгаанаас болж бусдын шүүмжлэлээс эмээхийн оронд өөрийгөө байгаагаар нь хайрлахыг урьтал болгоорой хэмээн зөвлөсөн байв. Тодруулбал, Морганыг дунд сургуульд байхад нь хүүхдүүд үсэрхэг хөлтэй гэж элэг доог хийдэг байсанд охин маш их ичиж, өөрийгөө үзэн яддаг байсан аж.
Үүнээс болж Морган амьдралынхаа тэн хагасаас илүү хугацаанд өөрийгөө үгүйсгэж амьдарсан байна.
Одоо тэрээр өөрийг нь ямар ч нөхцөл тавилгүй хайрладаг эрхэм хүнтэй болсон учир аливаа бүхнийг байгаагаар нь хүлээн авахаар шийдсэн гэнэ.
Тэр үүгээр дамжуулан өөрийн гадаад төрх, биеийн галбир, илүүдэл үс зэрэг зүйлээс болж бусдаас ичиж, санаа зоволгүй, зөвхөн хийхийг хүссэн зүйлдээ төвлөрч байхыг хүмүүст сануулав.