55 жилийн өмнө тус тусын амьдралаа хөөсөн хос хоёр биетэйгээ учирч, дахин гэрлэжээ

Америкийн иргэн Деннис Рейнолдс (Dennis Reynolds) ба түүний эхнэр Диана (Diana) нар 13 настай байхдаа дунд сургуульд танилцаж байжээ. Тэд 18 настайдаа гэрлэж, хоёр хүү төрүүлсэн бол дөрвөн жилийн дараа салж, дараа нь өөр өөрсдийн амьдралаар амьдарсан юм. Харин салснаасаа хойш 55 жилийн дараа тэд дахин уулзалдаж, амьдралаа холбохоор шийдсэн байна.

55 жилийн өмнө тус тусын амьдралаа хөөсөн хос хоёр биетэйгээ учирч, дахин гэрлэжээ

Деннис, Диана нар хоёулаа 77 настай. Тэд урт хугацааны өмнө буюу 1965 онд тус тусын амьдралаа хөөхөөр шийдэж, зам салсан байсан ч өдгөө эргэн нэгэн дээвэр дор нэгдсэн байна. Деннис дахин хоёр удаа гэрлэсэн бол Диана идэр насандаа дөрвөн хүүхэд нэмж төрүүлжээ. 2018 онд Деннис хоёр дахь удаагийн гэрлэлтээсээ бэлэвсэрч үлдсэний дараа Дианатай уулзаж, түүнтэй ярилцахыг хүсчээ. Диана гэмтэл авч эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд хуучин нөхөр нь түүнийг хайж олоод, анхаарал халамж тавьж байгаад маш их баяртай байв. Энэ мөчид тэд бие биедээ дахин дурлажээ.

Хосууд анхны хуримаасаа 59 жилийн дараа 2020 оны 11-р сарын 11-ний өдөр дахин гэрлэсэн юм. Тэд анх учрахдаа 13 настай байсан бөгөөд хоёулаа Лос Анжелес дахь Сан Валлий ахлах сургуульд сурч байжээ. Деннис хүү үе тэнгийн үзэсгэлэнт охиндоо анхны харцаар дурласан гэнэ.

Тэд  таван жилийн турш үерхэж нөхөрлөсөн бол ахлах сургуулийн төгсөлтийн баяраас зургаан сарын дараа 1961 оны 11-р сарын 11 гэрлэсэн юм. Тэдний анхны хүү 1962 онд, хоёр дахь нь 1963 онд төрсөн байна. Гэвч удалгүй хосууд хүсэл сонирхол ондоо гэдгээ ухаарч, салах нь зөв сонголт гэж итгэсэн аж. Тэд хоёул тусдаа амьдрал зохиож байсан ч аль аль нь бэлэвсэрч хоцорсон байв.

Деннис, Диана нар олон хүүхэд ач зээ нартай болсон ч тэдэнтэйгээ тэр бүр уулзаж чаддаггүй гэнэ. Харамсалтай нь, тэдний дундаас төрсөн хоёр хүү нас барсан юм.

2001 онд анхны хүү нь Aфганистаны дайнд амь үрэгдсэн бол 1989 онд хоёр дахь нь ХДХВ-ийн халдвар авсан хэмээн оношлогдож, амиа хорложээ.

Диана эдгээр жилүүдэд Деннисийг дурсан санадаг байсан бол Деннис түүнийг зүрхэндээ нууцхан хайрласаар ирсэн гэжээ. Деннис Дианаг эмнэлэгт хэвтэж байхад нь олж цэцэг явуулсанд Диана хязгааргүй их баярласан гэнэ. Диана тэр үед Вашингтонд амьдардаг байсан боловч Лас Вегас руу нисэж, Деннис болон түүний охинтой уулзахаар шийдсэн байна.

Деннис түүнд хотыг үзүүлж, оройн хоолонд урьсан бөгөөд бүх зүйл төсөөлөхийн аргагүй сайхан болж өнгөрчээ. Диана Деннисийг бараг мартаад байсан ч тэрхүү уулзалтаас хойш дахин дурласан гэж хэлсэн юм.

Деннис анхны хайраа олон жилийн турш зүрх сэтгэлдээ хадгалж ирсэн байна. Тэрээр анхны харцаар дурлан үерхэж байсан бүсгүйтэйгээ дахин хамт байхын тулд бүхнийг хийжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()