Хэрэв та харь гариг дээр амьдардаг байсан бол ямар төрхтэй болох вэ?

Сансарт хэдхэн цаг болсон хүмүүсийн биед хүртэл өөрчлөлт гарч эхэлдэг болохыг эрдэмтэд баталсан. Мэдээж хэрэг амьдарч буй орчин солигдох үед ямар ч амьтанд бие физиологийн өөрчлөлт гарч, дасан зохицох хэрэгтэй болно. Хүн огт өөр уур амьсгалтай ертөнцөд очиж амьдарвал гадаад төрх нь эрс өөрчлөгдөх нь мэдээж. Өнөөдөр та бүхэнд хүн харь гараг дээр амьдардаг байсан бол ямар төрхтэй болох талаар хүргэж байна.

Хэрэв та харь гариг дээр амьдардаг байсан бол ямар төрхтэй болох вэ?

1 Буд

Амьдрал буд гараг дээр хатуухан байх нь. Энэхүү бяцхан гараг нь наранд хамгийн ойр байдаг тул нарны гэрэл дэлхий дээрхээс 7 дахин хурц тусна. Будын температур хэт хэлбэлздэг бөгөөд өдөртөө 430 цельс шөнөдөө -180 цельс хүрэх нь бий. Үүгээр зогсохгүй энэ бүхнийг үргэлж солирын бороо, газар хөдлөлт дагалдах аж. Мэдээж энд амьсгалах агаар ч байхгүй.

Таны төрх: Мах, яс нь эдгээр хүнд нөхцлийг хэзээ ч даван туулж чадахгүй. Тиймээс үүний оронд энд байгаа хүмүүсийн арьс титан зэрэг галд тэсвэртэй металл шиг хатуу болно. Амьсгалын тогтолцоо шаардлагагүй тул хамарны хэрэг байхгүй. Харин хүний нүд нарны гэрлээс өөрийгөө хамгаалахын тулд нарны шил шиг болно.

Буд

2 Сугар

Хэрэв Буд гарагаас илүү хэцүү газар байдаг бол тэр нь Сугар болж таарна. Энд цельсийн 471 хэм хүртэл халдаг бөгөөд агаар мандал маш зузаан тул хүлэмжийн хийн нөлөө асар их байна. Гадаргуу нь хуурай бөгөөд галт уулын дэлбэрэлт, хар салхи, аянга цахилгаан зэрэг гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Агаарын даралт нь усан доор 1.6 км гүнд байгаа мэт өндөр дараттай байна.

Таны төрх: Харамсалтай нь Сугар гараг дээр амьд үлдэх цорын ганц зүйл бол микробууд юм. Сугар гарагийн агаар мандал бүх зүйлийг, тэр ч байтугай металл хүртэл иддэг тул энд сансрын хөлөгтэй ирнэ гэж байхгүй. Мөн гарагийн агаар мандал нь фосфин агуулдаг бөгөөд хүчилтөрөгчөөр амьсгалдаг бүх зүйлд хортой боловч эсрэгээрээ микробын амьдралыг тэтгэдэг юм.

Сугар

3 Ангараг

Ангараг гараг дээрх татах хүч нь дэлхийнхээс бага бөгөөд нарнаас илүү хол зайтай тул бид нарны гэрлийг илүү бага үзэх аж. Ангараг агаар мандлын хувьд хамгаалалтын соронзон оронгүй тул бүх зүйл цацраг туяанд илүү өртөнө. Заримдаа хүчтэй салхи шороон шуургыг бий болгож, бүхэлд нь тоос шороогоор хучдаг.

Таны төрх: Хүн илүү бага татах хүчний нөлөөгөөр илүү өндөр булчинлаг болж нарны гэрлийг илүү сайн мэдрэхийн тулд илүү нүдний хэмжээ хамаагүй томорно. Цацрагаас өөрийгөө хамгаалахын тулд таны арьсны гадарга меланин биш, каротиноид бодисоор хучигдаж эхэлнэ. Үүний нөлөөгөөр бидний арьс улбар шар өнгөтэй болно.

Ангараг

4 Бархасбадь

Бархасбадь бараг бүхэлдээ шахуу хийнээс бүрдэх тул энд амьдрах нь амьд биетийн хувьд ихээхэн хэцүү юм. Гэвч энэ гараг сансарт өлгөөтэй аварга том үүл биш учир хэрэв та агаар мандлаар нь дамжин гарагийн гүн рүү чиглэн явбал хий нь шингэн болтлоо нягтрах аж. Өөрөөр хэлбэл Бархасбадийн их бие нь устөрөгчийн далай гэсэн үг юм.

Таны төрх: Өндөр даралт, огцом өөрчлөгддөг температур, шингэн ихтэй орчинд бидний бие манай дэлхийн далайн гүнд байдаг амьтадтай адил болно. Тэрхүү далайн гүнд байдаг амьтад нь байж болох бүхий л эх сурвалжаас тэжээл олж чаддаг. Мөн бидний бие тус гарагийн цацраг идвэхит бодисоос хамгаалах дун ургуулах магадлалтай.

Бархасбадь

5 Санчир

Санчир гараг нь хөрш Бархасбадь шигээ устөрөгч, гелийн хийнээс бүтнэ. Мөн Бархасбадь шиг энэ энэ гараг дотогшлох тусам улам нягтардаг боловч цөм нь харьцангуй бага хэмжээтэй. Санчир гараг хэдий олон дагуултай ч тэдгээр дээр амьдрах ямар ч боломж байхгүй. 

Таны төрх: Санчир гарагийн өтгөн манан дотор хөдлөх цорын ганц арга зам бол медуз шиг хөвөх явдал юм. Мөн маш бага даралтат орчинд байгаа тул бидэнд ясны хэрэг байхгүй болно.

Санчир

6 Тэнгэрийн ван ба Далай ван

Мөсөөр хучигдсан, харанхуй, хүчтэй салхи бүхий Тэнгэрийн ван, Далай ван нь шингэн метан, ус, аммиакаас бүрддэг. Тэнд хатуу гадаргуугүй бөгөөд агаар мандал нь аажмаар гарагуудын цөмийг тойрсон усанд уусдаг. Газрын татах хүч нь дэлхийнхээс хамаагүй илүү.

Таны төрх: Илүү хүнд таталцлын хүчний нөлөөгөөр та илүү намхан, туранхай, булчинлаг биетэй, хүйтнээс болж зузаан арьстай болно. Шингэн орчинд амьдарч байгаа тул халим шиг төрхтэй болохыг ч үгүйсгэхгүй.

Тэнгэрийн ван ба Далай ван

7 Дэлхийн ван

Нарнаас хамгийн хол байрладаг гараг учраас Дэлхийн ван маш хүйтэн, мөсөөр хучигдсан байна. Мөн татах хүч сул, тогтворгүй уур амьсгалтай. Дэлхийн ван дээрээс нар манай сар шиг л харагдах учраас гэрэл гэгээ бага. Гэсэн хэдий ч эрдэмтдийн үзэж байгаагаар Дэлхийн вангийн гадаргуу дор усан далай байж магадгүй бөгөөд хэрвээ тийм бол тэнд уур амьсгал нь илүү зөөлөн байх боломжтой.

Таны төрх: Бидний бие зарим хөлдөхөөс сэргийлсэн физиологи бүхий шавьж, загастай адилхан болно. Бага таталцлын нөлөөгөөр бидний булчин, ясны хэмжээ багасах ч арай өндөр биетэй болж хөгжих боломжтой. Нуруу нугас үндсэн үүргээ алдах тул таны төрх байдал огцом өөрчлөгдөнө. Тэгэхээр та өндөр, туранхай, зарим талаараа аалз шиг төрхтэй болох аж.

Дэлхийн ван

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()