"Үхлийн метал" - Авга ахынхаа араг ясаар гитар хийсэн эр

"Midnight Prince" нэрээр уран бүтээлээ туурвидаг метал хөгжимчин Америк эр авга ахынхаа ясаар цахилгаан гитар хийжээ. Ер бусын хөгжимчин тэрээр инстаграм дагагчиддаа өөрийн шинэ зэмсгийнхээ талаар дэлгэрэнгүй хуваалцсан байлаа. Өнгөрөгч зууны сүүлчээр Грект хорвоог орхисон хамаатан нь өөрийн биеийг шинжлэх ухааны тусын тулд ашиглахын гэрээслэн үлдээсэн бөгөөд "Midnight Prince" түүний ясаар өөртөө хөгжмийн зэмсэг хийсэн нь энэ аж. 

"Үхлийн метал" - Авга ахынхаа араг ясаар гитар хийсэн эр

Араг ясыг Грекийн сургуулиудад үзүүлэнгийн журмаар ашигладаг байсан боловч жинхэнэ хүний бодит ясыг танхимын сургалтын явцад ашиглахыг хориглох шийдвэр гарсан учир ийнхүү үүрэггүй болоод байжээ. Тиймээс грек авгын араг ясыг цаасан хайрцагт хийж, оршуулгын хашаанд булсан байна. 

Гэвч хэдэн сарын дараагаас талийгаачийн гэр бүлд оршуулгын газрын төлбөр хэт үнэтэй тусаж эхэлсэн учир төрөл саднаараа хамтран цаашид хэрхэхийг хэлэлцсэн аж.

Хөгжимчин эр ясыг Грекээс шуудангаар  АНУ руу авчруулахаар болсон ч ажлын явц тийм ч амар байсангүй. Гэсэн ч эцэст нь авга ахынхаа ясыг эх орондоо авчруулж чадсан бөгөөд түүгээр цахилгаан гитар урлажээ. 

Түүний инстаграм хаягт хөгжимчний шийдвэрийг үзэн ядаж, буруутгасан олон хүн саналаа хэлж байснаар зогсохгүй, ёс зүйн хувьд харшилсан үйлдэл гэж дүгнэх нь ч байв. Энэ бүхний эсрэг тэрээр өөрийн үзэл бодолд үнэнч байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()