1
Дээрэлхүү муур
2
Азгүй авирагч
Энэ эр Африкийн хамгийн өндөр уул Килиминжаро ууланд авирчээ. Тэрбээр 7 хоног зарцуулан байж оргилд хүрсэн бөгөөд утас нь ганц л зураг аваад унтарсан байна. Харин авсан зураг нь энэ.
3
Хурдан алхах хэрэгтэй байж
4
Солирт оногдсон цорын ганц хүн
Анн Хожес гэх эмэгтэйг 1954 онд гэртээ унтаж байхад нь волейболын бөмбөгний хэмжээтэй солир баруун ташаа дээр нь унаж, маш том хөхрөлт үүсгэжээ. Хүний дээрээс солир унана гэдэг нь хар салхинд өртөнгөө аянганд цохиулахаас ч ховор тохиолдох үзэгдэл юм.
5
Жо явснаас хойш энд осол гарахаа больсон.
6
1998 онд Гондурасын засгийн газар Чолутека мөрөн дээгүүр гүүр барьжээ. Тэгтэл удалгүй Митч хар салхи дэгдэж, голын гольдрилыг өөрчилсөн байна
7
Бүхэл өдрийн ажлыг яст мэлхий балласан нь
8
Модонд "буудуулсан нь"
Хенригийн түүхийг үнэхээр азгүйтэл гэхээс өөр юу гэхэв. 1883 онд найз охин нь Хенрид хаягдсаныхаа дараа хэт их гунигласнаас болж амиа хорложээ. Улмаар амиа хорлосон охины ах нь дүүгийнхээ өшөөг авахаар Хенриг буудаж орхисон байна. Гэсэн ч сум Хенрид биш, хажууд нь байсан модонд тусчээ. Ингээд жилийн дараа Хенри тэрхүү бараан түүхт модыг авч хаяхаар шийдэж, үндсээр нь булгалахын тулд динамит дэлбэлэхээр шийдсэн байна. Гэтэл итгэмээргүй үйл явдал болж модонд байсан сум дэлбэрэлтийн үеэр үсрэн Хенриг онож амийг нь хөнөөсөн аж.
9
Баривчлагдсан мод
Пакистанд хууль ёсны дагуу баривчлагдсан мод байдаг. Модыг 1898 оноос хойш гинжилсэн байна. Их Британийн офицер Жеймс Скуид согтуу явж байгаад мод түүн рүү ойртож байна гэж бодсон учраас ингэсэн гэнэ.
Тус модон дээрх бичиг дээр “Намайг баривчилсан байгаа. Нэг орой их согтуу Британи офицер намайг баривчилна гэж тушаасан. Түүнээс хойш би баривчлагдсан хэвээр байгаа." гэж бичжээ.
10
Азтай юу үгүй юу?
Виолет Жессоп нь усан онгоцны сувилагч байсан юм. Тэрээр Титаник, Британника, Олимпик гэсэн гурван сүйрсэн хөлөг онгоц дээр ажиллаж байсан гэнэ. Олимпик байлдааны хөлөг онгоцтой мөргөлдөөд бараг живж, Титаник мөсөн уул мөргөөд живж, Британник усан доорхи уурхайд дэлбэрч живсэн. Виолет тэр бүгдээс амьд үлдсэн юм.
11
Эртний алдаа
Эрт үед Тайландын хатан хаанд хүрвэл цаазаар авах ял оноодог байв. 1880 онд хатан ордон руу явах замдаа завь нь хөмрөн усанд унажээ. Түүний эргэн тойронд олон хүн байсан ч цаазлуухаас эмээж, хэн ч түүнд тусалж чадалгүй живүүлсэн аж.
12
"Бөгжний маань алмаазан шигтгээ уначихлаа. Үүнд худалдагч нь 10 жилийн баталгаа өгсөн. Өчигдөр бидний хуримын 10 жилийн ой байсан юм."
13
Хувь тавилан
Нэгэн эр 1871 онд сүйрсэн онгоцноос амьд үлджээ. Үүнээс болж тэрээр гүн цочролд орсон бөгөөд 40 жилийн турш усан онгоцонд суугаагүй байна. Эцэст нь тэр айдсаа давж, нэгэн хөлөг онгоцонд суусан нь Титаник байжээ. Хөөрхий эр агуу ослын хохирогч болж, амь үрэгдсэн юм.
14
Дугуйгаа тавиад нэг цагийн дараа иртэл
15
"Би 28 наслахдаа ямар ч осолд орж байгаагүй. Тэгтэл зүгээр нэг чулуунаас болоод 2 хуруугаа хугалчихлаа."
16
Усны хоолой задарсан нь
17
Азгүй ромын пап
Ромын Пап Гэгээн хутаг Формосус нас бараад 7 сар болж байсан ч цогцосыг нь булшнаас ухаж гаргаж ирээд шүүх хурлаар оруулжээ.
Цогцос гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд 3 хурууг нь хугалж аваад булах шийтгэл оногдуулсан байна. Дараа нь түүнийг дахин ухаж гаргаад хүндрүүлэгч зүүж, ус руу шиджээ.
Харин түүнийг юунаас болж ялласныг тэмдэглэж үлдээгээгүй аж.
18
"Би баруун гаргүй. Тэгтэл саяхан зүүн гараа хугалчихлаа. Найз маань үүнийг мэдээд надад ийм бичигтэй цамц өмсүүлсэн"
"Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа... өө нээрээ"
19
"Цонхон талын суудал авахын тулд илүү мөнгө төлсөн юмсан"
20
Долоон удаа аянганд цохиулсан эр
Аянганд цохиулах магадлал хүний амьдралд 3000-д нэг удаа тохиолддог. Гэтэл Рой Салливан гэх Америк эр энэ стандартыг эвдэж, 1942-1977 оны хооронд нийтдээ 7 удаа аянганд цохиулжээ. Гэсэн ч тэр тохиолдол бүрт амьд үлдэж чадсан аж. Гэвч харамсалтай нь 71 насандаа өөрийгөө буудан амиа хорложээ.
21
Хоёр удаагийн цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн дэлхийн цорын ганц хүн
Цүтомү Ямагүчи хэмээх эр Хирошимаг бөмбөгдөхөд амьд үлдсэн бөгөөд асар их айсан тул тайван, аюулгүй байх хот руу яаравчлан хөдөлжээ. Тэр хот нь Нагасаки байв.
22
Энэхүү Британи эр Энэтхэгт очоод халуун хумхаа, чичрэг өвчин, эцэст нь КОВИД-ын халдвар авчээ. Одоо тэрээр кобра могойд хазуулж, үхэл амьдралын зааг дээр байна.
23
Шувуу нүүрийг нь мөргөж, хошуугаараа нүдийг нь сохлох дөхжээ
24
Лаазалсан шошийг задалтал ганц ч шош байсангүй
25
2013 онд Asiana airlines-ын онгоц осолдох үед нэгэн зорчигч эмэгтэй шатаж буй онгоцноос гарч гүйжээ
Гэвч тэр замдаа галын машинд дайруулж амиа алдсан байна.