Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Магритт, Далигийн сюрреал урлагийн залгамж халааг орчин цагт дижитал уран бүтээлчид өвлөн авсан гэхэд хилсдэхгүй байх. Бодит амьдрал дээрх энгийн зүйлсийг ер бусын болгож хувиргах чадалтай эдгээр хүмүүсийн төлөөлөл Моника Карвальо (Monica Carvalho) үзэгчдийн нүдийг төөрөлдүүлж, эргэлзээ төрүүлэх зургуудаа өөрийн инстаграм хуудсаар дамжуулан нийтэлдэг. Тэрээр дарсан гэрэл зургууддаа обьектын хэлбэр, өнгө, бүтэц зэргийг ажиглаж, ижил төстэй хэв маяг бүхий цогц бүтээл болгон нэгтгэдэг байна.