Голомт банк жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарт бизнес эрхлэгч ААН, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

Жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарыг дэмжих зорилгоор Монголбанкнаас урт хугацаат репо арилжаа хийх шийдвэр гарч,  арилжааны банкнуудад санхүүжилт олгоод байгаа билээ.

Голомт банк жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарт бизнес эрхлэгч ААН, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

Голомт банк нь энэхүү санхүүжилтийн хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн дээрх салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг хүлээн авч бүрэн шийдвэрлээд байна. Уг хөнгөлөлттэй зээлд өмнө нь зөвхөн аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой байсан бол Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-47 тоот “Урт хугацаат репо арилжааны нэмэлт нөхцөлд өөрчлөлт оруулах тухай” тушаал батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч иргэд ч мөн хамрагдах боломжийг бий болголоо.

Өөрөөр хэлбэл, шинээр олгох болон дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд 500 сая төгрөг, уул уурхайн бус экспортын салбарын хувьд 3 тэрбум төгрөг хүртэл байхаар тогтоосон бөгөөд зээл нь 24 сарын хугацаатай, жилийн 10.5% хүүтэй байхаас гадна үндсэн төлбөрөөс 6 сараас доошгүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой болж байгаа юм. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн дэлгэрэнгүй нөхцөл, шалгуур үзүүлэлттэй та бүхэн ЭНД дарж танилцах боломжтой.

Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй, шалгуур хангаж буй шинэ зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллага болон бизнес эрхлэгч иргэд та бүхэн Голомт банкны салбар, тооцооны төвүүдэд хандана уу.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.