Тодруулбал, тэрээр духандаа 24 сая долларын үнэтэй гэгдэж буй ягаан очир эрдэнийг суулгуулсан нь олон сая хүний нүдийг орой дээр нь гаргаад байгаа юм.
Улмаар түүнийг шүтэн бишрэгчид нь Марвелийн супер баатар Vision-той зүйрлэх болжээ.
Тэрбээр анх энэ чулууг үнэт эдлэлийн дизайнер Эллиот Элианттаас авна гэдгээ, мөн 2017 оноос өнөөг хүртэл хэдэн саяыг урьдчилан төлсөн болохоо 1-р сарын 30-нд өөрийн твиттер хуудсандаа илэрхийлсэн байна.
Харин энэхүү очир эрдэнийн бодит үнийг Узигийн найз Слоу 24 сая доллар гэж инстаграмын түүхээрээ дамжуулан мэдэгдсэн байв.
26 настай репперийн эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовсон олон мянган хүн түүний сонголтыг болчимгүйд тооцож байгаа юм.
Тэрээр мөн твиттер хуудсаараа дамжуулан өөрийн шинэхэн дүр төрхөө олон нийтэд харуулахын хажуугаар дараах зургийг оруулаад хэсэг хугацааны дараа устгасан байна.
Узи 2016 оноос хойш хип хоп, рэп хамтлагт гол үүрэг гүйцэтгэж ирсэн боловч 2017 онд Migos-той хамтарч "Bad and Boujee" дууг бүтээсний дараа олон нийтэд эрчимтэйгээр танигдаж эхэлсэн юм. Асар өндөр амжилт дагуулсан энэхүү дуу нь Billboard Hot 100-ийн нэгдүгээрт бичигдэж байжээ.