1
Илья Синицын - Борис Корчевников
Зураг авалт эхлэх үед Борис 24 настай байжээ. Одоо тэрээр Россия 1 сувгийн "Хүний хувь заяа" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа юм.
2
Степан Перепечко - Павел Бессонов
Степан Перепечкогийн дүр гэнэн, энгийн байдлаараа үзэгчдийг байлдан дагуулж байсан. Одоо тэр өөрчлөгдөж, нэлээн их жин хаяж, дэлгэцийн бүтээлд бараг тоглохоо байсан бөгөөд саяхан эхнэрээсээ салжээ.
3
Илья Сухомлин - Аристарх Венес
Сухомлин жүжигчний карьераа үргэлжлүүлж байгаа аж. Тэрээр олон телевизийн шоу, кинонд тоглосон бөгөөд "Чулуун ширэнгэн ойн хууль" цувралын ачаар илүү нэрд гарсан байна.
4
Максим Макаров - Александр Головин
Тэрбээр энэ цувралд тоглохоосоо ч өмнө нэрд гарсан бөгөөд одоо ч гэсэн алдартай хэвээр байна. Головин тайз дэлгэцийн бүтээлд тоглоод тун завгүй байгаа аж.
5
Андрей Леваков - Иван Добронравов
Иван Добронравов (алдарт жүжигчин Федор Добронравовын хүү) урлагийн ертөнцтэй холбоотой хэвээр байгаа бөгөөд олон тайз дэлгэцийн бүтээлд оролцжээ.
6
Александр Трофимов - Артур Сопельник
Александр Трофимовын дүрээр нэрд гарсан тэрээр СТС сувгийн од гэгддэг байв. Тэрбээр тус сувгийн өөр нэг алдартай цуврал болох "Ранетки" кинонд тоглосон юм. Одоо Артур тун эрэлттэй театр, киноны жүжигчин болоод байна.
7
Алексей Сырников - Кирилл Емельянов
Кирилл Емельянов “Цэргийн сургууль” олон ангит кинонд тоглосныхоо дараа орчин үеийн дуурийн сургуулийн жүжигчин болсон. Театрт тоглохын хажуугаар кинонд тоглодог.
8
Кирилл Соболев - Артем Терехов
Артем Тереховын дүрийн дараа Кирилл Соболев НТВ сувгийн олон ангит кинонд олон удаа тоглож байсан бөгөөд 2019 онд Дмитрий Шепелевийн хамтаар дуулиант "Бодит байдал" шоуны оролцогч болжээ.
9
Бусад жүжигчид
Полина Сергеевна - Елена Захарова
Павел Василюк - Вадим Андреев
Ксюша - Ольга Лукьяненко
Рита - Линда Табагари
Николай Перепечко - Фёдор Добронравов