Хуримтлалаа нэмэгдүүлэх хамгийн хялбар арга

Худалдаа, хөгжлийн банк иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хуримтлалтай Монгол” аяныг 2020 онд эхлүүлсэн. Учир нь улс орны эдийн засгийн дархлааг тогтоодог чухал хүчин зүйл нь тухайн улсын иргэдийн нийт хуримтлал байдаг.

Хуримтлалаа нэмэгдүүлэх хамгийн хялбар арга

Манай улсын хувьд нийт өрхийн 76% нь хуримтлалгүй гэдэг чамлахаар тоог Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно. Харин жил дамнан үргэлжилж буй цар тахлын хүнд үе бидэнд гэнэтийн эрсдэлд бэлэн хуримтлалтай байх ёстойг маш сайн ойлгууллаа. Цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засгийн дархлааг огцом бууруулсан. Гэсэн хэдий ч Ази болон Европын орнуудад хийсэн “Ковид-19 цар тахал хадгаламж эзэмшигчдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж байгаа” судалгаагаар иргэд хуримтлалаа энгийн үеэс илүү нэмэгдүүлж байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл хүнд үед байх тусмаа хүмүүс хуримтлалын ач холбогдлыг илүү  ойлгож байгаа юм.

Худалдаа, хөгжлийн банк “Хуримтлалтай Монгол” аяныхаа хүрээнд иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой ХЯЛБАР ХУРИМТЛАЛЫН үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Уг үйлчилгээ нь харилцагч данснаасаа зарлага гаргах болон орлого нэмэх бүрдээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар,  хадгаламж руугаа шимтгэлгүй шилжүүлэх хялбар үйлчилгээ юм.

Хэрэв та хуримтлалгүй бол яг одоо TDB Online үйлчилгээ ашиглан онлайнаар хадгаламжийн данс нээж, Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлээрэй. Харин хуримтлалтай бол Хялбар хуримтлал үйлчилгээнд нэмж бүртгүүлэхээ битгий мартаарай. Танд ямар ч санхүүгийн дарамтгүйгээр хуримтлал тань өсөх болно.

Хялбар хуримтлал үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Худалдаа, хөгжлийн банк

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.