Өвлийн хүрмийг теннисний бөмбөгийн тусламжтай угаах арга

Ердөө хэдхэн ширхэг жижиг бөмбөг ашиглан гадуур хүрмээ угаах өвөрмөц бөгөөд энгийн шийдлийн талаар та урьд өмнө нь сонсож байсан уу? Ихэнх тохиолдолд угаалгын машинд угаасан гадуур хувцас хэлбэрээ алдаж, илч нь ч муудаж хоцордог шүү дээ. Харин энэ бүхнээс сэргийлэхийн тулд танд зөвхөн бөмбөг л хэрэг болох нь. 

Өвлийн хүрмийг теннисний бөмбөгийн тусламжтай угаах арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ерөнхийдөө та дэлгүүрээс хүрэм угаах зориулалттай тусгай бөмбөлөг худалдан авч болох ч тэдгээр нь ихэнхдээ биржгэр гадаргуутай байх тул таны хувцсыг урж болзошгүй. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд элдэв шинэ зүйлд мөнгө зарлагадахгүйгээр хялбархан зохицуулах боломж ч бас бий.

Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд та бидэнд гурваас дөрвөн ширхэг жижиг бөмбөг (газрын теннисний бөмбөг) хэрэг болно. Хувцсанд бөмбөгний будаг нэвчиж болзошгүй тул юуны түрүүнд дараах бэлтгэлийг базаах хэрэгтэй. 

Юу хийх ёстой вэ?

  • Бөмбөгөө буцалж буй усанд хэдэн минутын турш байлгасны дараа цайруулагчаар арчиж, будгийг нь гаргаад сайтар зайлж угаана.
  • Эсвэл та бөмбөгөө угаалгын машинд хийхээс өмнө тусгай даавуу эсвэл уутанд хийж болно. Гэхдээ ингэснээр будаг нэвтрэхгүй гэсэн бүрэн баталгаа болохгүй гэдгийг санаарай.

Хэрвээ танай гэрт ийм бөмбөг байхгүй бол хүүхдийн резинэн бөмбөг, теннисний бөмбөгөөр ч орлуулах боломжтой. 

Угаалгын машин эргэлдэн хувцас угаах үед бөмбөгүүд нь дотор талд эргэлдэн үсчиж, куртканд жигд цохилт өгдөг. Ингэснээр материал нэг талд овоорохоос сэргийлж, хэлбэрийг нь хадгална. Мөн бөмбөгнүүд нь угаалгын нунтагийг хурдан задрахад нөлөөлнө.

Угаахдаа дараах зүйлсийг мөн анхаараарай:

  • Усны температур 30 градусаас ихгүй байх
  • Угаалгын машинаа хамгийн бага горим дээр тааруулах
  • Боломжтой бол бүх цахилгаан, товчийг бэхлэх, үсийг нь салга

Гадуур хүрмээ бөмбөг ашиглан угааж байхдаа угаалгын машинаа дүүртэл нь хувцас хийхгүй байх нь чухал.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()