Ганц бие амьдралын төдийлөн анзаарагддаггүй давуу талуудыг цахим хэрэглэгчид хуваалцжээ

"Reddit" сүлжээ бол олон сая хүний үзэл бодол цугладаг өнөөгийн шилдэг платформуудын нэг билээ. Үүний нэгэн хэрэглэгч ганц бие амьдралын давуу талуудыг асуусан пост бичжээ. Тэгтэл түүнд 13 мянга гаруй хариулт ирсэн байна. Тэдгээрээс та бүхэнд хамгийн их хүнд таалагдсанаас орчуулан хүргэе. 

Ганц бие амьдралын төдийлөн анзаарагддаггүй давуу талуудыг цахим хэрэглэгчид хуваалцжээ

  • "Би өмнө нь гэртээ ердийн цагаас 5 минут хоцорч ирвэл элдэв янзын шалтаг тоочих хэрэгтэй байлаа. Харин ганцаараа болсноос хойш хүссэн цагтаа ирэж болдог болсон."

  • Нэг судалгаанд гэр бүлтэй хүмүүс ганц бие хүмүүсээс жаргалтай байдаг гэсэн үр дүн гарчээ. Гэхдээ энэ нь гэрлэсэн л бол аз жаргалтай болно гэх баталгаа биш. Хэрвээ таарч тохирохгүй, нэгнээ хүндэлж, дутагдлыг нь хүлээн зөвшөөрдөггүй зэрэг асуудал бүрт тохиолдолд ганц бие хүмүүс илүү аз жаргалтай, бие даасан байж чаддаг. Тиймээс буруу хүнтэй нийлж зовж байснаас ганцаараа байсан нь дээр гэж итгэдэг ганц бие хүмүүс олон байдаг аж.

  • "Би хүмүүстэй харьцах дургүй. Надад ганцхан найз бий. Би түүнтэй хоёр долоо хоногт нэг удаа л уулздаг. Надад тэр нь хангалттай."

  • "Бусад хүмүүстэй харилцаа тогтоох гэж оролдож, цагаа үрэхийн оронд залуу насандаа боловсрол дээрээ  анхаарсан нь дээр."

  • "Би гэртээ ганцаараа учраас хүссэнээ хийж чаддаг. Хүссэн цагтаа унтаж, хүссэн киногоо үзэж, дуу сонсоно. Гэрт байгаа тавилгын байршлыг мөн хэзээ ч хамаагүй өөрчилж болно. Санхүүгийн хувьд мөнгөнд ч хэмнэлттэй. Мэдээж хэрэг заримдаа ганцаардана. Гэхдээ надад сайн найзууд бий. Тэдэнтэйгээ уулзаад л өөрийгөө тайвшруулж болно."

  • "Би өнгөрсөн долоон сард сүйгээ цуцалсан юм. Учир нь миний найз залуу намайг олон удаа үгээр болон үйлдлээр доромжилсон. Би хуримын ёслолдоо зориулж боломжийн хэмжээний мөнгө хадгалсан байсан ч одоо би хүссэн зүйлдээ зарцуулах болно. Хэн нэгнээс хараат бус, эрх чөлөөтэй амьдрал надад таалагдаж байгаа."

  • "Хувиа хичээсэн мэт санагдаж байж болох ч би эрх чөлөөнд дуртай. Хүссэн үедээ унтаж, өөрийнхөө хөрөнгөөр хүссэн зүйлээ хийж болно. Мөн бусдад тааруулж ирээдүйгээ төлөвлөх шаарлага байхгүй."

  • "Би гэртээ орохдоо хаалганы цаана юу хүлээж байгаа бол гэж санаа зовдог баймааргүй байна. Бусдын ая талыг харж амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Өөрийн гэсэн орон зайтай байна гэдэг сайхан шүү дээ. Би бас харилцаанаас үүсдэг хариуцлагад дургүй. Би хамаагүй хүний төрсөн өдөрт явж, нөхрийн хамаатнуудад бэлэг авч өгмөөргүй байна. Тиймээ би хувиа хичээсэн хүн"

  • Миний байр 95 хувь нь хоосон. Тиймээс бүх зүйл эмх цэгцтэй байдаг.

  • "Би насанд хүрснээсээ хойш хүнтэй бараг үерхэж үзээгүй учраас хүнтэй цуг амьдарна гэдэг ядаргаатай санагдаж байна. Өрөөний маань хамтрагч их хурхирдаг байсан учраас түүнээс болж шөнө унтаж чадахгүй тохиолдол надад олон байлаа. Би хүнтэй харилцаа үүсгэх дургүй гэсэн үг биш л дээ, зүгээр л ганцаараа амьдрахыг илүүд үздэг юм."

  • Би оройн хоолондоо бургер эсвэл сендвич идээд л цаддаг.

  • Би ганцаараа хэдэн сарын турш амьдраад бусдад таалагдах албагүй гэдгээ ухаарч өөрийгөө илүү хайрлах болсон юм.

  • Би хүнтэй үерхээгүй 10 гаран жил болж байна. Одоо би өөрт байгаа мөнгө, цаг хугацаагаа ганцхан өөртөө зарцуулж амьдралын сайхныг мэдэрч байна.

  • Баяр ёслол болохоор надад сандрах зүйл байдгүйн дээр тийм ч их мөнгө зарцуулдаггүй.

  • "Надад түүний найзуудтай уулзах шалтгаан байхгүй болсонд би их баяртай байгаа."

  • Би хүссэн хүмүүстэйгээ уулзах эрхтэйн дээр би хэний ч гэр бүлийнхэнд таалагдах гэж хичээх шаардлагагүй болсон.

  • Миний хайрыг хүндэлж, хүлээж авдаггүй хүнтэй байснаас ганцаараа байсан нь дээр.

  • "Би гэртээ байхдаа хүссэн зүйлээ өмсөж болно. Дээрээс нь байнга хөөрхөн, сайхан байх гэж хичээх шаардлагагүй." 

  • Би найз залуугаасаа салаад 4 жил болж байна. Тэр цагаас хойш би хэн болох, юу хүсч байгаагаа ойлгосон юм.

  • "Би өөртэйгөө чангаар ярьж болно. Хүний дэргэд өөртэйгээ яриад байвал галзууд тооцогдоно байх. Харин хэн ч байхгүйд би хүссэнээрээ байж чаддаг."

  • Манай гэрийн бүх зүйл байх ёстой газраа байх болсон. Та байнга аяга тавгаа угааж, шалаа арчиж, түлхээрээ олохгүй хайж байна уу? Надад лав тэгэх хэрэг байхгүй болсон.

  • Би олон хоббитой. Хостой байх үед тэдэн дээрээ цаг зарцуулах нь битгий хэл, хичээлээ хийж чаддаггүй байлаа. Одоо харин зураг зурж, хөгжим тоглож, программ бичих болсон.

  • "Би найз бүсгүйтэй байхдаа үргэлж утсаа оролддог байлаа. Харин одоо найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх болсон."

  • Би одоо ороо голлон унтаж болдог болсон. Мөн ширээн дээр нэг зүйл тавьсан бол тэндээсээ огт хөдөлдөггүй нь хэчнээн амар гээч.

  • Хүссэн цагтаа орондоо орж болно. Бас хамтрагчаа сэрээсэн бол уучлал гуйж, хэдэн цаг болж байгаа, юу хийж яваад ирсэн гэх мэт зүйлд тайлбар тавьж, өршөөл эрэлгүйгээр шууд унтаж болно.

~ Та эдгээр хүмүүсийн үзэл бодолтой санал нийлж байна уу? ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()