Хачирхалтай энэ зургийг хэн ч тайлбарлаж чаддаггүй

Цахим ертөнцөд хачин сонин зүйлсийг цаг алдалгүй хуваалцдаг олон сая интернет хэрэглэгчид байдаг билээ. Тэгвэл тэдгээр хүмүүсийн төлөөлөл болсон нэгэн твиттер хэрэглэгч "энэ бүх зүйлсийг нэрлээрэй" хэмээх тайлбартайгаар дараах зургийг оруулсан байв. Гэвч олон мянган хүмүүсийн толгой эргэж, тийм гэхийн аргагүй гацаанд хийж орхижээ. 

Хачирхалтай энэ зургийг хэн ч тайлбарлаж чаддаггүй

Хэн нэгэн энэ зургаас нэг ч объектыг олж тогтоож, дүрслэн хэлж чадаагүй бөгөөд зарим хүмүүсийн хувьд энэ зураг сэтгэл түгшүүр, уур бухимдал төрүүлсэн гэв.

Зураг дээр ойлгомжтой үзэгдэх юу ч байхгүй байхад яагаад хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлсөн бэ? 

Угтаа зураг дүрс нь хоёрдмол утгатай учир сэтгэлийн түгшүүр үүсгэх хандлагатай. Иллинойс муж дахь Нокс коллежийн сэтгэл судлалын шинжлэх ухааны профессор Фрэнк МакАндрюгийн хэлснээр хүн сонссон, харсан зүйлээ аюултай эсэхийг нь баттай мэдэхгүй байхдаа сэтгэл түгшдэг гэнэ. Энэ бол хүний биеийн энгийн хариу үйлдэл аж.

Энэхүү зураг ямар ч аюул заналхийлэл агуулаагүй боловч ямар ч хүн үүнээс тодорхой зүйл олж харж чаддаггүй. Олон нийтийн сүлжээнүүдээр хурдацтай тархсан энэ зургийг интернет хэрэглэгчид хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн гэж үзэж байгаа аж. 

Харин энэ чиглэлийн мэргэжилтэн Жанел Шейн үүнийг Google-ийн BigGAN алгоритм ашиглан бүтээсэн зураг гэж тайлбарласан ба хачирхалтай дүрснүүдийг нарийн боов, тоглоом, хоол зэрэг зүйлсийн зургийг хольсон байна гэж дүгнэв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()