Оросын хот тохижилтын ажилтан гэрэл зурагчин найзынхаа ачаар амьдралаа өөрчилжээ

Цахим хэрэглээ эрчимжсэн өнөө үед хүний амьдрал хоёрхон хоногийн дотор бүхэлдээ өөрчлөгдөх боломжтой болжээ. Өдрөөс өдөрт хөгжиж буй технологи зарим нэгнийх нь амьдралд төвөг учруулж байхад өөр нэгэнд бүхнийг шинээр эхлэх хувь хүртээх аж. Хот тохижилтын компанид ажилладаг Юрийгийн зургийг түүний найз, гэрэл зурагчин Роман Филиппов GQ сэтгүүлийн хэв маягаар камерынхаа дуранд буулгасан байна. Гэвч энэ нь тэдэнд төсөөлж ч байгаагүй үр дүн авчрав. 

Оросын хот тохижилтын ажилтан гэрэл зурагчин найзынхаа ачаар амьдралаа өөрчилжээ

ОХУ-ын Уфа хотын гэрэл зурагчин өмнө энгийн нэгэн ажилтан болох хуучин найзынхаа зургийг авсан бол одоо улс даяар түүний талаар мэддэг болсон байна.

Гэрэл зурагчин Роман Филиппов мэргэжлийн түвшинд найзынхаа зургийг авч цахим орчинд нийтэлсэн аж.  Тэд бага байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зусланд танилцаж байсан гэнэ. Романы ээж тэнд ажилладаг байсан тул ахынхаа хамт зун бүр зусланд очдог байв. Юрий асрамжийн газарт өссөн бөгөөд хүүхэд байхаасаа эхлэн сэтгэцийн асуудлаар шаналсаар иржээ. 

 

Нэлээд хэдэн жилийн дараа Романы ээж Юрийтэй санамсаргүй байдлаар тааралдаж, улмаар Роман ээжээрээ дамжуулан багын найз Юрийтэй эргэн холбогдсон байна.

Насанд хүрч асрамжийн газраас гарах болоход Юрийд очих гэр орон байгаагүй учир Романы гэр бүл жижиг байр гаргаж өгсөн аж. Гэвч зальт этгээдүүд түүнийг удаа дараа луйвардаж, хагас сая рубль хүртэл залилсан байв. Үүнээс болж Юрий их хэмжээний өрөнд орж, төрөл бүрийн ажлыг нэгэн зэрэг хийх болсон гэнэ. 

Тиймээс Роман гэрэл зургийн тусламжтайгаар олны анхаарлыг татаж, Юрий шиг хүмүүсийн эрхийг хүндэтгэх ёстойг харуулахаар шийдэв. 

"Хүнийг гаднаас нь хараад ямар асуудлаар шаналж байгааг нь хэн ч хэлж мэдэхгүй. Хүн бүхэн ижил нөхцөлд төрж өсдөггүйтэй адил, туулж буй зовлонг нь хэн ч тааж чадахгүй. Юм бүхний эцэст, хамгийн чухал зүйл бол "хүн" хэмээх ойлголт гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм." гэж Роман бичсэн байлаа. 

Харин түүнийг авсан зургуудаа цахим орчинд хуваалцсан даруйд туслах хүсэлтэй олон хүн холбогдож, Юрийгийн бүх өрийг хамтын хүчээр дарж чадсан байна.

 

Үүгээр барахгүй, Юрийг модель болгож, хамтарч ажиллахыг хүссэн компани ажлын санал тавьжээ. 

Юрийгийн амьдралыг өөрчилсөн зураг авалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()