1
Питер Мануэл "Биркеншоугийн араатан"
Питер Мануэл Өмнөд Шотландад 9 хүнийг хүчирхийлж амийг нь бүрэлгэсэн бөгөөд өөр 18 хүний үхэлд сэжиглэгдэж байжээ. Гэмт хэрэгтнийг дүүжилж хороосон байна.
Ялын гүйцэтгэлийн өмнөх түүний сүүлийн үг: "Радиогоо асаагаарай, би чимээгүйхэн явмаар байна."
2
Теодор Роберт Банди
Америкийн цуврал алуурчин, хүн хулгайлж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, Necrophile буюу цогцостой хурьцагч түүний золиос нь зөвхөн залуу охид, бүсгүйчүүд байв. Түүний хохирогчдын тоо одоог хүртэл тодорхойгүй байгаа.
Сүүлчийн үгс: "Би та нарын урьд өмнө харж байсан хүмүүсээс хамгийн адгийн амьтан байх болно"
3
Роберт Алтон Харрис
Банк дээрэмдэж, өсвөр насны хоёр хүүхдийн аминд хүрсэн.
Сүүлийн үг: "Үхэл ирэх цагт чиний баян эсвэл ядуу байх чинь хэнд ч хамаагүй."
4
Тимоти Маквей
2001 оны 9-р сарын 11-ээс өмнөх АНУ-ын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан террорист халдлагыг зохион байгуулсан. 1995 оны 4-р сарын 19-ний өдөр Оклахома хотын Альфред Маррын нэрэмжит холбооны байранд гарсан дэлбэрэлтийн улмаас 168 хүн амь үрэгдсэн байна. Хохирогчдын 19 нь 6-аас доош насны хүүхдүүд байжээ.
Сүүлчийн үг: "Би бол хувь заяаныхаа эзэн."
5
Жеймс Френч
Жеймс нь МакАлестер дахь Оклахома мужийн шоронд Баруун Виржиниагийн нэгэн жолоочийг хөнөөсөн хэргээр 1958 онд бүх насаар нь хоригдох ял сонссон байна. Гэвч тэр энэ хэргээр өөрт нь цаазаар авах ял оноохыг шаардсан боловч шүүх түүний хүсэлтийн эсрэгээр буюу бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. Улмаар тэр өрөөнийхөө хоригдлыг алсан учир цаазын ял авсан гэнэ.
Сүүлчийн үг: “Хөөе залуус аа! Маргаашийн сонины гарчгийг Франц шарсан төмс гэвэл яаж байна?"
6
Элен Уорнос
Америкийн биеэ үнэлэгч, цуврал алуурчин Үхлийн элч хочтой байв. Түүний гарт амь үрэгдсэн хүний тоо 7 хүрэхэд л цагдаа нар түүнийг баривчилсан байна.
Сүүлийн үг: "Би тэднийг өвдөлт мэдрүүлэлгүй хороосон. Одоо би өөрийгөө галзуурсан гэж сонсохоос үнэндээ залхаж байна. Намайг олон удаа шалгасан, би хэвийн сэтгэхүйтэй хүн.”
7
Питер Куртен "Дюссельдорфын цус сорогч"
XX зууны эхний гучин жилийн хугацаанд тэрээр 9 харгис хэрцгий аллага үйлдэж, нийт 69 аллага үйлдсэнээ хүлээжээ.
Сүүлчийн үг: “Би толгойгоо тасдуулаад хүзүүнээс минь урсах цусны чимээгээ хэсэг хугацаанд ч болов сонсож чадах болов уу? Чадвал сайхан байхсан."
8
Жон Уэйн Гэйси
"Алиалагч" хочит Америкийн цуврал алуурчин. 1970-аад онд тэрээр 33 залууг хулгайлж, хүчирхийлж, хөнөөсөн бөгөөд тэдний зургаа нь одоог хүртэл тогтоогдоогүй байна.
Сүүлчийн үг: "Өгзөгийг минь үнс"
9
Амелия Дайер
Асрагч эх асан тэрээр Викториа хатан хааны засаглалын үед 20 жилийн дотор 200-400 хүүхдийг хөнөөжээ.
Сүүлчийн үг: "Надад хэлэх зүйл алга."
10
Жеффри Дамер
"Милуоки Каннибал" - Америкийн цуврал алуурчин, түүний хохирогчид нийт 17 эрэгтэй, эмэгтэй хүн байв. Тэрээр хохирогчдод бэлгийн хүчирхийлэл үйлдэж, дараа нь махыг нь идсэн.
Сүүлчийн үг: "Үхэл, амьдралын аль нь ч байсан ялгаа алга."
11
Карл Панзрам
Америкийн цуврал алуурчин, хүчирхийлэгч, дээрэмчин, галдан шатаагч. Тэрбээр 22 аллага үйлдсэн гэж мэдэгдсэн боловч цогцоснуудаар матар хооллосноос нь болж ихэнх нь нотлогдож чадаагүй.
Сүүлчийн үг: “Холд, ****! Чамайг ингэж тоглож байхад би арван хэдэн хүнийг алж чадна шүү дээ! ”
12
Гэри Гилмор
Хэрцгийгээр хоёр хүний амь бүрэлгэсэн гэмт хэрэгтэн Гэри Гилмор.
Сүүлийн үгс: "За, алив ээ. Намайг үгүй хийгээдэх!"