Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Капитрон банк уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хүүний хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн олгож эхэллээ.
Монголбанкнаас уул уурхайн бус экспорт болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор урт хугацаат репо арилжаа хийх шийдвэр гарч, зарим банкуудад тодорхой санхүүжилтийг олгоод байна.
Тус санхүүжилтийн дагуу Капитрон банк хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг олгох болсонтой холбогдуулан зарим үе шаттай, зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд дээрх чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг харилцагчдынхаа зээлийг дахин санхүүжүүлэх буюу зээлийн хүүгээ бууруулах хүсэлтийг хүлээн авч эхлээд байна.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд шинээр олгох болон дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд 300 сая төгрөг, уул уурхайн бус экспортын салбарын хувьд 1 тэрбум төгрөг байхаар тогтоосон бөгөөд зээл нь 2 жилийн хугацаатай, жилийн 10.5 хувийн хүүтэй байх юм. Энэ хүүгийн хөнгөлөлттэй зээлийн дэлгэрэнгүй нөхцөл болон шалгуурыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 тоот тушаалаар баталсан бөгөөд та бүхэн ЭНД дарж танилцана уу
Тус хүүний хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсанаар зээлийн хүү буурахаас гадна үндсэн төлбөрөөс 6 хүртэл сараар чөлөөлөгдөх боломжтой. Иймд уг төслийн зээлд хамрагдах шалгуурыг хангасан ААН-үүд Капитрон банкны салбар нэгжид хандана уу. Зээлийн хүсэлтээ бууруулах хүсэлтэй харилцагчид зээл авсан салбартаа хандах болон интернэт банкаараа дамжуулан өгөх боломжтой юм.
УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ-КАПИТРОН БАНК
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.