Эргээд трэнд болж буй 90-ээд оны загварууд

Түүх давтагддагийн нэгэн адилаар загварын чиг хандлага ч мөн хуучин үеэ дахин давтаж байдгийг анзаарсан уу? Одоогоос 20-иод жилийн өмнө ид моданд орж байсан хувцаслалт, үс засалт дахин эрчээ авч эхэлжээ. Тиймээс өнөөдөр та бүхэнд эргэн ирж буй 90-ээд оны загваруудаас хүргэж байна.

Эргээд трэнд болж буй 90-ээд оны загварууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Унадаг дугуйн шорт

Ким Кардашиан (Kim Kardashian)-ы ачаар унадаг дугуйн шорт түгээмэл болсон мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ 90-ээд оны үед Диана (Diana) гүнж ийм бариу шортыг байнга өмсдөг байв. Тэрбээр ийм төрлийн биед эвтэйхэн хувцаслалт нь энгийн цамцтай ч гэсэн зохицож чаддаг гэдгийг дэлхий нийтэд харуулсан юм.

Кардашиан унадаг дугуйны шортыг хоёр дахь удаагаа мода болгож байна гэж хэлж болох юм.

Унадаг дугуйн шорт

2 Цайвар жийнс

Цайвар өнгийн жийнс 80-аад оны үед гарч ирсэн боловч 90-ээд оны үед жинхэнэ мода болсон юм. Тухайн үед цайвар өнгө хамгийн алдартай байсан бөгөөд хүмүүс жийнсээ өнгө оруулахын тулд төрөл бүрийн бодисонд жийнсээ хийж буцалгадаг байсан билээ.

Тэгвэл сүүлийн жилүүдэд буцалгасан цайвар өнгийн жийнс буцаад алдартай болж эхэлжээ. Загвар зохион бүтээгчид ийм төрлийн материалыг ашиглан өмд, хүрэм, банзал хүртэл хийх болсон юм.

Цайвар жийнс

3 Савхи

Савхин хувцас аль эртнээс хойш эрэлттэй байсан ч 90-ээд оны үед хүн бүр савхи өмсөж байсан юм. Ялангуяа Жулиа Робертс (Julia Roberts) болон "The Matrix" киноны гол дүрүүд арьсан хүрэм өмсөж гардагаас болж хүн бүр тэднийг дуурайх болсон билээ.

Тиймээс арьсан хувцас дахин эрэлттэй болж эхэлжээ. Энэ материалаар хийсэн банзал нь ердийн даавуугаар хийсэн загвараас хамаагүй илүү сонирхолтой харагдаж байна. Хэрэв та хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол инстаграм дээрх загварын блог хөтлөгчдийн хуудсыг үзээрэй.

Савхи

4 Амьтны хээ

"Ирвэс"-ийн хээг 1980-аад онд бараг урлагын бүтээл мэд үздэг байв. 90-ээд оны үед түүний алдар нэр буурсангүй, гэхдээ түүнтэй могой, тахьны судалтай хээ эн тэнцүү өрсөлдөж байв. Гэвч сүүлийн 30 жилийн турш амьтдын хээг тэдэнтэй зүй бусаар харьцад хэрцгий хүмүүс л хэрэглэдэг гэсэн ойлголт бий болсон юм. Азаар сүүлийн жилүүдэд амьтны хээтэй хувцас чаминд тооцогдож эхэлсэн байна.

Амьтны хээ

5 Торго

Торгоор хийсэн даашинзийг 90-ээд оны супермоделууд алдаршуулсан байдаг. Харин 2000-аад оны үед хиймэл материалан даашинз хийхэд илүү хятад болсон учраас торгоны эрэлт буурсан юм. Сүүлийн үед бие галбираа гайхуулах гэсэн одод торгон хувцас өмсөх болсон юм. Үүний ачаар торгыг хүмүүс илүү анхаарч эхэлж байна.

Торго

6 Ноосон цамц

90-ээд оны үед хүмүүс төрөл бүрийн хээтэй ноосон цамц өсдөг байсан шүү дээ.

Сүүлийн үед ийм төрлийн цамц нь бусдын анхаарлыг татдаг болохыг ойлгосон хүмүүс төрөл бүрээр нь өмсөх болжээ.

Ноосон цамц

7 Гранж

90-ээд оны үед том цамц, урагдсан жинсэн өмдийг хэн алдаршуулсан болохыг мэдэх үү? Энэ бол домогт Нирвана хамтлагийн ахлагч Курт Кобейн (Kurt Cobain) юм. Хөгжимчин энэ хэв маягийг илүүд үздэг байсан бөгөөд түүний шүтэн бишрэгчид эр эмгүй түүнийг дуурайж байсан юм. Мэдээжийн хэрэг ийм төрлийн хувцас биед эвтэйхэн байдаг учраас хэзээ ч хамаагүй өмсөж болдог юм. Тиймээс орчин үеийн загвар өмсөгчид гранжид дуртай байдаг бөгөөд Парисаас Токио хүртэлх загварын төвүүдэд гранж загвартай хүнийг харж болно.

Гранж

8 Том гутал

90-ээд онд  том хэмжээтэй пүүзийг ямар ч хувастай хослуулж болдог байсан учраас хүн бүр өмсдөг байлаа. Үүнийг анзаарсан загвар зохион бүтээгч нар том гутлыг цуглуулгандаа багтаах болсон байна.

Том гутал

9 Цүнхтэй бүс

Цүнхтэй бүсэнд ойр зуурын хэрэгтэй зүйлсээ хийж болдог учраас 90-аад оны охид залуус төрөл бүрээр нь зүүдэг байжээ. Орчин үед үүнийг цэвэр загварын зорилгоор зүүдэг болсон байна.

Цүнхтэй бүс

10 Үсний чимэглэл

Сувд, хилэн боолт, хуванцар туузаар чимэглэсэн үсний хавчаар... 90-ээд онд бүх охид ийм гоёл чимэглэлтэй байсан байх. Саяхныг болтол загварын шүүмжлэгчид эдгээр дагалдах хэрэгслийг шоолдог байсан ч эдгээр нь дахин эрэлттэй болж эхэлжээ. Охид бүсгүйчүүд ганцхан үсээ янзлахаас гадна төрөл бүхийн зүйлсээр чимэглэж болно гэдгийг ойлгосонтой холбоотой байх.

Үсний чимэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()