Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусад экспортын салбарыг дэмжих зорилгоор Монголбанкнаас репо арилжаа хийн арилжааны банкуудад урт хугацаатай санхүүжилт олгосны дагуу ХААН Банк аж ахуйн нэгжүүдээс зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн билээ.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд ХААН Банк өнгөрсөн сараас эхлэн тодорхой үе шаттай ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд эдгээр нэр дурдсан салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдынхаа зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү санхүүжилтийн хүрээнд өмнө нь зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэлтэй зээлийг бага хүүтэй (жилийн 10.5%), хөнгөлөлттэй нөхцөл (зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх)-өөр дахин санхүүжүүлэх боломж олгож байгаа юм. 2021 оны 1-р сарын 9-ний өдрийн байдлаар бид жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусад экспортын салбарт үйл ажиллагаа явуулдаг 254 аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, эдгээрээс 173 харилцагчийн 16.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлээд байгаа юм.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шинээр олгох болон дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг, уул уурхайгаас бусад экспортын салбарын дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ 1 тэрбум төгрөг байх юм.
Зээлийн хүүгээ бууруулж, дахин санхүүжилт авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд нь Монголбанкнаас тавьж буй шалгуур, нөхцөлүүдийг бүрэн хангасан байх ёстойг анхаарна уу. Шалгууртай ЭНД дарж танилцана уу.
Шалгуур хангаж буй аж ахуйн нэгжүүд ЭНД дарж хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.