Хоёр залуу нэг эмэгтэйд сэтгэл алдарч, эцэстээ гурвуулаа хамт амьдрахаар шийдсэн нь

Хүн төрөлхтний амьдралд тохиолдож болох сонин зүйлсийн тоог нэгэн хосын хачирхалтай шийдвэр нэгээр нэмлээ. Хайр сэтгэлийн харилцаа хоёр хүний дунд үүсдэг гэх үзэл тэдний хувьд аль хэдийн үеэ өнгөрөөсөн бололтой. Тодруулбал, Сауло Гомез (Saulo Gomes), Дино Де Сүза (Dino De Souza) хэмээх 2 найз нэг эмэгтэйд зэрэг дурласнаар энэхүү харилцааны эхлэл тавигдсан аж. 

Хоёр залуу нэг эмэгтэйд сэтгэл алдарч, эцэстээ гурвуулаа хамт амьдрахаар шийдсэн нь

2 найз 2019 оны 8-р сард амралтаа тэмдэглэхээр Барселеон хотын нэгэн цэнгээний газарт очоод найз охидтойгоо хөгжилдөж байсан Ольга гэх бүсгүйтэй танилцсан байна. Тэд хоёул 27 настай Ольга бүсгүйд анхны харцаар дурласан бөгөөд цаашид уулзаж байхыг гуйсан гэнэ. 

Нөхөрлөлөө сэвтээж, муудалцахыг хүсээгүй тэд бүсгүйн хамт гурвуулаа хамт болзоонд явж, цагийг хамтдаа өнгөрөөх болсноор барахгүй, өөрсдөдөө зориулан "хос" гэдэг хэллэгийг халж, "гурвал" (throuple) гэх нэр өгөөд амжсан байна. 

Тэдний хэн нь ч ийм зүйлийн талаар төсөөлж байгаагүй ч одоогоор тэд Франц улсад хамтран амьдарч байгаа аж.  

Тэд энэ үерхлээ зөвхөн хайр сэтгэлийн холбоонд тулгуурласан харилцаа гэж үздэг боловч тэдний үерхлийг ойр дотны хүмүүс нь болох гэр бүлийнхэн, найз нөхөд нь ихээхэн цочирдож хүлээн авсан гэнэ. Ялангуяа тэдний хамтдаа амьдрах шийдвэрийг хамгийн их гайхсан тухай олон нийтийн сүлжээнд өгсөн ярилцлагадаа хуваалцсан байлаа. 

Сауло Гомез 30 настай бол Дино Де Сүза 40 настай бөгөөд тэд ирээдүйд хүүхдүүдтэй болохоор төлөвлөж байгаа гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()