Орос эр чонотой нүцгэн гараараа тулалдаад ялжээ (Бичлэг)

Хоёр ч нохойг буулгаж авсан хүчирхэг араатан эцэст нь хүний өмнө хүчин мөхөстсөн явдал хойд хөршид болжээ. 

Орос эр чонотой нүцгэн гараараа тулалдаад ялжээ (Бичлэг)

ОХУ-ын Алс Дорнодод орших Еврейн өөртөө засах орны Новотройцк тосгоны оршин суугч нэгэн эр хоол хайн хашаанд нь орж ирсэн гичий чоныг нүцгэн гараараа боомилон алсан байна.

Энэ явдал хэд хоногийн өмнө шөнө дунд болжээ. Тосгон руу орж ирсэн чоно хоёр ч нохойг барьж, тэнд байсан морь руу дайрсан байна. Чимээнээр сэрсэн гэрийн эзэн чоно байгаа гэж мэдээгүй тул ямар нэгэн зэвсэг авалгүй гарчээ.

Түүний гарт зөвхөн гар чийдэн байсан ч өлсгөлөн араатантай тулахаар шийдэж, газарт нь унаган хоолойг нь боомилж чаджээ.

Тулааны явцад өөрөө хэд хэдэн удаа хазуулсан тул тэр даруй эмнэлэгт хүргэгджээ. Маргааш нь тосгоны бүх мал болон нохдод галзуугийн эсрэг вакциныг яаралтай хийж, харин гичий чоно болон түүнд бариулсан хоёр нохойны зэмийг шатаасан болохыг "Российская Газета" мэдээлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()