Бал сарын аяллын үеэр эхнэрийнхээ нууцлаг бүхнийг гэрэл зургийн дуранд буулгасан нь...

2021-01-02, 15:22
14,159

Энэхүү цуврал бүтээлийг Швейцарийн гэрэл зурагчин Рене Гроэбли (René Groebli) эхнэр Рита-тайгаа дөнгөж гэрлээд, Франц руу бал сарын аялалд явах үеэрээ буулгажээ. Анхандаа эдгээр зургуудыг хос хоёр хувийн цуглуулгандаа үлдээх бодолтой байсан ч хожим "Хайрын нүдээр" (Das Auge der Liebe) нэртэй цоморлиг ном болон хэвлэгдэж, олон нийтэд хүрсэн байна.

Бал сарын аяллын үеэр эхнэрийнхээ нууцлаг бүхнийг гэрэл зургийн дуранд буулгасан нь...

1952 онд Рене, Рита нар Парист хоёр долоо хоногийг өнгөрөөсөн бол дараа жил нь дахин Францад ирж, Марсель хотод мөн хэд хоножээ. "Энэ зургуудаар би Францын жирийн нэг зочид буудлын өрөөн дэх уур амьсгалыг мэдрүүлэхээр хичээсэн. Тэгээд бас миний дурласан охин. Тэр бол миний эхнэр байсан. Тийм болохоор эдгээр зургуудыг зураг биш хайрын шүлэг гэж болно" хэмээжээ.

Рене Гроблигийн эдгээр зургуудаас сэтгэл хөдлөл, тухайн үеийн уур амьсгал, хүсэл шунал, хайр гээд бүх зүйл мэдрэгдэх бөгөөд хамгийн гол нь тэрээр мэдрэмжийг зураг болгон үзүүлж чаджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()