1
Роттвейлер
Хүчтэй хамгаалагч Роттвейлер нохой нь гэр бүлийн хамгаалагч, энхрий хөөрхөн гишүүн байж болно. Гэсэн хэдий ч түүнийг харгалзах хүн хүчтэй байх хэрэгтэй. Заримдаа эмэгтэйчүүд, хүүхдүүд Ротвейлерийг барьж дийлдэггүйгээс болоод ууртай эсвэл дэггүйтсэн үед нь зогсоож чадалгүй алдаж, бусдыг айлгах, цөөн тохиолдолд өөр ямар нэгэн ноцтой асуудал үүсэх нь бий. Ихэнх тохиолдолд ийм зүйлс сайн сургаагүйн улмаас болдог.
2
Алабай
Энэхүү аварга биетэй нохдыг ихэнх хүмүүс том талбай эсвэл үйлдвэр мануулахаар тэжээдэг бөгөөд биеийн хэмжээнээс нь болоод гэртээ тэжээх зоригтой хүмүүс тийм ч олон байдаггүй.
Нэмж дурдахад, хувийн сууц болон хашаа байшинд амьдарч дассан Алабай дийлэнх тохиолдолд орон сууцанд дасахгүй, стресстэх үе тул тэдний хувьд насанд хүрээд цоо шинэ орчинд зохицох нь маш хэцүү байдаг.
3
Англи бульдог
Бульдогийн гадаад төрх баргийн хүнийг айлгаж чадна. Нас ахих тусам тус нохойн догшин зан зөөлөрч, тайван, эзнээсээ маш их хамааралтай болно. Бульдог нь физиологийн онцлогоосоо шалтгаалж өөрсдийгөө байнга маажиж чаддаггүй тул хүнээс ихээхэн анхаарал шаарддаг.
4
Хаски
Хаски гөлөг байхдаа үнэхээр өхөөрдөм байдаг ч нас бие гүйцээд огт өөр төрхтэй болно. Хэт идэвхтэй буюу эрч хүч ихтэй энэ амьтан орон сууцанд удаан хугацаагаар байж сууж чаддаггүй бөгөөд гадаа орчинд дураараа гүйх, тоглох дуртай. Хаски угаас хөдөлгөөн ихтэй учир гэрт сахилгагүйтэж, таарсан зүйлээ хэмлэх нь элбэг. Мөн үс нь байнга унадаг учраас өдөр бүр самнах хэрэг гардгийг мартаж болохгүй.
5
Герман хоньч
Овчарк нь цагдаа сэргийлэх мэтийн хүчний байгууллагад төгс таарсан амьтан боловч орон сууцны нөхцөлд тэжээх хэцүү. Энэхүү нохойг сайн сургаж, хүмүүжүүлээгүй тохиолдолд захиран чиглүүлэхэд төвөгтэй, нэн хурц ааштай болдог. Гэхдээ сайн сургасан овчарк эзний зөвшөөрөлгүй юу ч хийхгүй, ухаалаг байж чадна.
6
Жак Рассел Терьер
Энэ үүлдэр маргахын аргагүй өхөөрдөм хөөрхөн боловч урьдын цаг хугацаанд анчин байсан ген нь маш бардам зангаар илэрдэг. Тиймээс эзэнтэйгээ байнга зөрчилдөж, команд авахгүй зөрүүдлэх нь элбэг. Нас ахих тусам хашир болох энэ үүлдэр нь эзнийхээ үгийг огт хайхрахгүй байх нь бий.
7
Питбуль
Зодоон тулаанд гаргууд гэдгээр нь хүмүүсийн сайн мэддэг энэ нохой 90-ээд оны үед нэлээд алдартай байсан. Гэвч хэт догшин зантай энэ нохойг гэртээ байлгана гэдэг хүүхэд өсгөх дайны мэдлэг туршлага, ухаан шаардана.
8
Испаниел
Испаниелийн гадаад үзэмж болоод эрүүл мэндийг хамгаалах нь маш хэцүү юм. Түүний үс, нүд, чих нь өвчинд өртөмтгий учраас байнгын арчилгаа шаардана. Тиймээс маш их цаг завтай хүн л энэ үүлдрийг тэжээхэд тохиромжтой.
9
Лабрадор
Лабрадор нь хүүхдүүдийн хувьд хамгийн сайн найз, хамтрагч, асрагч гэдгээрээ алдартай. Энэ нохой нь мөн зөөлөн төрхтэй учраас зар сурталчилгаанд түгээмэл тоглуулах нь бий. Хүмүүс гадаад төрхөнд нь татагдаж, энэ нохойг өргөж авдаг ч арчилгааг нь дийлж чаддаг нь тийм ч их биш.
10
Акита Инү
Энэ үүлдэр "Хачико" киногоор олон хүнд танил болсон билээ. Гэсэн хэдий ч Акита Ину кинон дээрх шиг зүгээр л байж байдаг гэмгүй, хөөрхөн нохой биш. Хурдан хөдөлгөөнтэй, сэргэлэн, ухаалаг, эзэндээ маш их хайртай байдаг нь үнэн ч уг үүлдрийн ноход эзнээсээ бусад хүнд итгэдэггүй, бусдын хүүхдүүдэд дургүй байдаг. Хурдан хөдөлгөөнтэй гэж дээр дурдсаны зэрэгцээ тэд мөн түрэмгий ааштай амьтад учир хаа газар үймээн дэгдээх хандлагатай.