Хятад эр нэг жилийн дотор багахан хөрөнгөөр далай дээр хөвдөг хаус барьжээ

Хятадын нэгэн бизнес эрхлэгч Фужиан мужийн эрэг дээр 56 метр квадрат хэмжээтэй хөвөгч байшин барихад нэг жилийн хугацаа зарцуулсан бөгөөд ердөө 400 мянган юань (174 сая төгрөг) зарцуулсан байна. Энэхүү байшинг барих санаа түүнийг архитектор найзтайгаа энгийн нэг яриа өрнүүлж байх үед төрсөн гэнэ. Тэд хамтдаа наргиж хөгжилдөнгөө өдөржин загасчлах завь байсан ч болоосой гэж хүссэн бодлоос эхлэн ийнхүү бодит ажил хэрэг болсон аж.

Хятад эр нэг жилийн дотор багахан хөрөнгөөр далай дээр хөвдөг хаус барьжээ

Энэ түүхийн гол баатар бол Coastline хочоороо танигдсан залуу бизнес эрхлэгч юм. Тэрээр загасчлах дуртай бөгөөд Өмнөд Хятадын Дуншаньд өссөн байна. Тиймээс түүнд усан дээрх байшин барих санаа төрсөн нь тийм ч хачирхалтай сонин зүйл биш бололтой. 

Эхлээд Coastline архитектор найзтайгаа хамт 600 хавтгай дөрвөлжин фут (56 хавтгай дөрвөлжин метр) байшинд зориулж хөвдөг тавцан барьжээ. Гэтэл тавцан нь нэлээд том болсон тул цаашид Дуншаньд хангалттай том боомт байхгүй учраас хуурай газарт барилгаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Ингээд залуус усан онгоцны зогсоолын ойролцоо гүехэн усанд ажиллах болсон ч далайн давалгаа байнга саад болж байсан гэнэ. Тиймээс тэд тавцанг задгай тэнгист татан гаргаж, байшингаа үргэлжлүүлэн барихаар болжээ. Гэхдээ энэ нь маш хэцүү даалгавар болж хувирсан ба ажилчид захаар нь явахад тавцан ийш тийш хөдөлж, хүчтэй салхинд улам цааш хөвөх зэрэг асуудлууд дагуулж байв.

Байшин нь хатуу төмөр хийцтэй байх шаардлагатай байсан бөгөөд барилгын зураг төсөлд аль болох их хэмжээний шил ашиглахаар төлөвлөсөн боловч эцэст нь бат бөх, найдвартай байдлын үүднээс үзэмжийг нь золиослох шаардлагатай болжээ. Coastline болон түүний ажилчдын баг цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэхийн тулд бүтэн жил орчим ажилласан байна. Тэд ойролцоох усан цахилгаан станцаас эрчим хүч татахыг хичээсэн боловч хажуугаар нь өнгөрөх загасчны завь цахилгааны кабелийг мөргөж тасалдуулдаг байв. Улмаар Coastline орон нутгийн загасчидтай уулзаж тохиролцож чадсанаар цахилгааны кабелийг таслахгүй явдаг болжээ. Байшинг нэг бүр нь тонн орчим жинтэй 16 төмөр зангуугаар тогтоосон байна. Хэрэв эзэд нь байшингаа хэзээ нэгэн цагт нүүлгэхийг хүсвэл зангуугаа өргөөд хүссэн газартаа хөвөөд хүрч болох гэнэ.

Хөвөгч барилгыг 2019 онд барьж дуусгасан бөгөөд Хайси гэж нэрлэжээ. Энэ нь далайн эргээс 500 метрийн зайд нам гүм буланд байрладаг Хайсид Coastline болон түүний найз Донг Шинмен нар нийтдээ 400,000 юань (172 сая төгрөг) зарцуулсан байна. Байшингийн нэг метр квадратын үнэ 7000 юань хүрэхгүй бөгөөд Сямэнь шиг дуу чимээ ихтэй хотуудын барилгын метр квадрат тутмын үнэ 80 мянган юаньд хүрч байгааг харгалзан үзэхэд тэд нийт гаргасан зардалдаа сэтгэл хангалуун байгаа аж. 

Coastline энд ирж өдөр тутмын амьдралын стресс, үймээн самуунаас салдаг гэв. Тэрээр ухаалаг гар утсаа өдөрт 3 удаа л шалгадаг ч дуудлагад хариу ер нь өгдөггүй бөгөөд хамгийн дуртай зүйлсдээ цаг заваа бүрэн зориулдаг гэнэ. Цар тахал дэгдэхээс өмнө тэрээр энэ байшинд гэр бүлээрээ амрахаар ирсэн ба эхнэр, хоёр ойтой хүүтэйгээ гурван долоо хоногийг энд нийгмийн харилцаанаас ангид өнгөрүүлсэн байна. 

Залуус эхэндээ зөвхөн өөрсдөдөө зориулж хөвдөг байшин барихаар төлөвлөсөн ч цахим сүлжээнд мэдээллээ хуваалцаж эхлэхэд найзууд нь ч мөн зочлохыг хүссэн аж. Дараа нь найз нөхөд нь өөрсдийн найзуудаа дагуулж ирсэн бөгөөд энэ гайхамшгийн талаарх цуу яриа улам бүр өргөн тархсан байна. Эцэст нь энэ оны 9-р сард Coastline хөвдөг зочид буудал байгуулна гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь Хятад дахь анхны хөвөгч зочид буудал болж байгаа юм.

Эзэмшигчид нь уг байшиндаа ямар ч үйлчилгээ явуулдаггүй тул энэ газрыг зөвхөн "өөрсдийн" найз нөхөд, танилууддаа түрээслүүлдэг гэнэ. Гэсэн ч байшинг үзэж сонирхохыг хүссэн хүмүүс тоо нэмэгдсээр байгаа юм байна. Усан дээр байшин барих нь хуурай газар барихаас хамаагүй хямд бөгөөд орчин тойрон нь үзэсгэлэнтэй тул усан дээрх байшингууд сүүлийн жилүүдэд маш их түгээмэл болж байгаа аж. Хэдийгээр Coastline байшинг хүчтэй салхийг тэсвэрлэхүйц зохион бүтээсэн ч хар салхинаас үүдэж сүйдэх эрсдэлтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()