Япончуудын бүтээсэн хачирхалтай мөртлөө маш үр дүнтэй 10 хэрэгсэл

Хорвоо ертөнц хоног өдөр бүрээр хувьсаж өөрчлөгдсөөр ирсэн учир хүн төрөлхтөн ч мөн адил элдэв нээлт хийж, олон салбарт шинэчлэл авчирч буй. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх улс орнууд дундаас Япончууд хамгийн боловсронгуй технологитой ард түмэн гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ тэд мөн хүний санаанд оромгүй хачирхалтай зүйлс бүтээдэг гэдгээрээ онцлог. Өнөөдөр та бүхэнд тэдгээр өвөрмөц бүтээлүүдээс хүргэхээр бэлтгэлээ.

Япончуудын бүтээсэн хачирхалтай мөртлөө маш үр дүнтэй 10 хэрэгсэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Удирдлагатай шал арчигч

Робот тоос соруулагч дэлхий нийтийн хэрэглээнд нэвтэрсний дараа Японы нэгэн сэтгэгч удирдлагатай шал арчигч бүтээжээ. Үүгээр та гэрийн булан бүрийг буйдан дээрээсээ босолгүй арчиж болох юм.

Удирдлагатай шал арчигч

2 Хамар өргөгч

Хэрвээ та мэс засал хийлгэлгүй өндөр, сайхан хамартай болохыг хүсвэл үүнийг хэрэглэж болох юм. Зохион бүтээгч нь энэхүү хавчаарыг өдөрт хэдхэн минут зүүгээд сайхан хамартай болно хэмээн амалсан байна.

Хамар өргөгч

3 Нүдэнд эм дусаагч

Олон хүмүүс нүдэндээ эм дусаах гээд нэг л чаддаггүй. Тэгвэл энэхүү шилний тусламжтай нүдэндээ санаа зовоох зүйлгүй эм дусааж болно.

Нүдэнд эм дусаагч

4 Булчинтай мэт харагдуулах футболк

Хэрвээ та бусдад бэлтгэл хийдэг, булчинтай залуу мэт харагдахыг хүсэж байвал энэ футболкыг өмсөөд үзээрэй. Таныг харсан хэн ч бодибилдингийн тамирчин гэж бодно.

Булчинтай мэт харагдуулах футболк

5 Муур сатааруулагч

Хэрвээ та муураа сатааруулангаа ямар нэг зүйл хийх хэрэгтэй бол үүнийг зүүхэд л хангалттай. Хаана ч байсан муур тань дагаж явах бөгөөд та зөвхөн маажуулахгүй байхаа л тооцоолоход болох нь. 

Муур сатааруулагч

6 Амьтны хэлбэртэй сандал

Танд гэрийн тэжээвэр амьтан арчлах зав байхгүй бол энэхүү амьтны хэлбэртэй сандлыг авч болно шүү дээ. Эгдүүтэй эд таныг гэрийн тэжээвэр амьтантай мэт сэтгэгдэл төрүүлэх болно. 

Амьтны хэлбэртэй сандал

7 Нүүрний булчин чангаруулагч

Энэхүү амандаа хийдэг жийргэвч нь нүүрний булчинг чангалж, нүүрээр тань тураах үйлчилгээтэй юм.

Нүүрний булчин чангаруулагч

8 Хүзүү амраагч

Хэрвээ та удаан хугацаагаар суугаа ажил хийдэг бол энэхүү төхөөрөмжийн тусламжтай хүзүүгээ амраах боломжтой.

Хүзүү амраагч

9 Одны хэлбэртэй өргөст хэмх

Хэрвээ та ердийн өргөст хэмхнээс уйдсан бол үүнийг сонирхоод үзээрэй. Соруул мэт тусгай хоолойд шургуулснаар өргөст хэмх нь одны хэлбэртэй болдог аж.

Одны хэлбэртэй өргөст хэмх

10 Өвөрмөц зоогийн газар

Энэхүү зоогийн газарт зөвхөн лаазалсан бүтээгдэхүүн байдаг гэнэ.

Өвөрмөц зоогийн газар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()